Дэлхий
Францад 75-аас дээш насны бүх иргэнээ вакцинд хамруулна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминФранцын Засгийн газар энэ сарын 18-ны өдрөөс эхлэн 75-аас дээш насны бүх иргэдээ вакцинд хамруулахаар болсон байна. Тус улсад вакцинжуулалт өнгөрөгч оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 189834 хүнд коронавирусийн эсрэг вакцин хийсэн байна.
Францын Норманди мужид хүн амын 0.47 хувь буюу 15645 хүнийг вакцинжуулсан нь бусад мужуудаас хамгийн өндөр үзүүлэлт бөгөөд тус мужид хүн амын нягтаршил өндөр учир вакцинжуулалтыг түргэтгэх шаардлагатай газар гэж үзжээ.
Францын Засгийн газар коронавирусийн эсрэг Америкийн Pfizer болон Германы BioNTech компанийн боловсруулсан вакциныг худалдан авч байгаа юм. Энэ сарын сүүл гэхэд 2.2 сая тунг худалдан авсан байхаар төлөвлөж байгаа аж.
Энэ сарын 12-ны өдрийн байдлаар вирусын халдвар авсан шинэ тохиолдол 19752 /нийт 2.8 сая/, нас баралтын тоо 742 /нийт 68802/ болж нэмэгджээ.