Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Ариунжаргал: Эрүүл байх гэдэг нь өвчин эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн, хувийн амьдралын хувьд сэтгэл хангалуун байхыг хэлдэг

Нийтэлсэн

“Интермед” эмнэлгийн урьдчилан сэргийлэх тасгийн эрхлэгч, анагаах ухааны магистр Д.Ариунжаргалтай ярилцлаа.

-“Интермед” эмнэлгийн урьдчилан сэргийлэх тасгийн үйл ажиллагааны талаар танилцуулна уу?

-“Интермед” эмнэлгийн Урьдчилан Сэргийлэх Үзлэгийн тасаг нь оношилгоо, эмчилгээний хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийг ашиглан олон улсын стандартын дагуу, чанарын өндөр түвшинд, чадварлаг эмч мэргэжилтнүүд ард иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Эрүүл мэнддээ анхаардаг ямар ч насны хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсанаар чихрийн шижин, элэгний вирусээр үүсгэгддэг эмгэг, хавдар гэх мэт зонхилон тохиолддог урьдчилан сэргийлж болхуйуц аливаа өвчин эмгэгийг эрт үед нь илрүүлж, эмчлүүлэх, эмчийн хяналтанд орох, аливаа хүндрэлээс сэргийлэх боломжтой болохоос гадна санхүүгийн эрсдэлээс ч сэргийлэх ач холбогдолтой юм.

Манай тасаг нь Хөдөлмөрийн нөхцөлд суурилсан Ажил мэргэжлийн тохирооны үзлэг, Эрүүл мэндийн дэмжих хөтөлбөрийн хүрээнд байгууллагын ажилчдад ажил мэргэжилтэй холбоотой өвчин болон зонхилон тохиолдох өвчний эрт илрүүлэгийн багцын шинжилгээг хийж байна. Хувь хүний нас хүйс, архаг өвчний эрт илрүүлэгт үндэслэсэн олон төрлийн багцийн сонголттой. Түүнээс гадна манай эмнэлэгт хийгдсэн шинжилгээ, оношилгоо, эмчилгээний түүх нь эмнэлгийн мэдээллийн санд он удаан жил хадгалдаг учир өмнөх шинжилгээний өөрчлөлт, өмнөх урьдчилан сэргийлэх үзлэгээр илэрсэн өөрчлөлтийг харьцуулах, хянах бүрэн боломжтой.

-Байгууллагууд танай эмнэлэгт ажилтнуудаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах нь ихэссэн байна билээ?

– Эрүүл мэндийн сайдын 340 дүгээр тушаалаар ямар ч байгууллага жилдээ нэг удаа ажилчдаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах ёстой байдаг. Ажилтай холбоотой буюу Мэргэжлээс шалтгаалах өвчин эмгэгийн эрт илрүүлэг сайжирсанаар Хөдөлмөрийн чадвар алдалт, Үйлдвэрийн осол гэмтлээс сэргийлэх, өвчний улмаас үүссэн ажлын цагийн алдагдал буурч байгаад байгууллагаас өндөр үнэлгээ авч хамтарч ажиллаж байна. Үүнтэй холбоотой байгууллагын болон хувь хүний Эрүүл мэндийн болон эдийн засгийн эрсдлийг бууруулсан амжилт гаргаж ажиллалаа. Манай тасгийн хувьд тухайн байгууллага ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг гэдгээс шалтгаалан тухайн байгууллагт ямар ердийн болон мэргэжлээс шалтгаалах өвчин үүсч болох, ямар эрсдэлтэй вэ, уг хүн тухайн ажлын байранд тохирох уу гэдгийг үнэлдэг. Тухайн байгуллагийн ажилтдуудад чиглэсэн багц боловсруулж өгнө гэсэн үг. Бид бүх л чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниуудтай хамтран ажилдаг.

-Ингэж урьдчилан сэргийлэх үзлэгт орсноороо өвчнөө эрт илрүүлж чадсан тохиолдлууд хэр олон байна вэ?

-Байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд орж байгаа хүмүүсийн архаг өвчин, эрт үеийн хавдрыг илрүүлснээр өвчин даамжрах, цааш тархахаас сэргийлж чадаж байна. Ялангуяа залуучуудад эрт үеийн хавдар илэрч байгаа нь анхаарал татаж байгаа юм. Ийм тохиолдол цөөнгүй гарч байна. Урьдчилан сэргийлэх үзлэгт орсон 30 гаруй настай нэг эмэгтэйд эрт үеийн умайн хүзүүний хавдар оношлогдож байсан. Мөн нэг залуухан эмэгтэй бөөрний хавдартай болох нь оношлогдоод эмчилгээ хийлгэсэн. Ходоодны эрт үеийн хавдар бол нэлээн олон оношлогдсон. Энэ мэтчилэн өвчнөө даамжруулалгүй эрт барьж авснаар хожмын үр дагавраас хамгаалж чадаж байна.

-Багцын талаар жаахан тодруулаач?

-Манай тасаг гурван чиглэлээр урьдчилан сэргийлэх үзлэг санал болгодог. Хувь хүн, байгууллага, хөдөлмөрийн нөхцөлд суурилсан ажил мэргэжлийн тохирооны үзлэг.

Хувь хүнд чиглэсэн багцуудаас хамгийн сонгодог жишээ бол бид ахмадуудад зориулсан дурантай, дурангүй багц гаргасан. Энэхүү багцад насны онцлогийг харгалзан зүрх судас, чихрийн шижин, элэгний вирусын илрүүлэг, ясний сийрэгжилт, витамин Д хэмжээ, хавдрын маркерууд, ходоод улаан хоолойн дуран гэх мэх бүх талын шинжилгээнүүдийг багтааж өгсөн байдаг.

Байгууллагын хувьд нэг ажилтанд буюу тухайн байгууллагын урьдчилан сэргийлэх үзлэгийн санхүүгийн төсөвөөс шалтгаалан багцаа ямар ч байдлаар сонгож болно. Хамгийн гол нь нэг өдөртөө бүх шинжилгээгээ өгөх бүрэн боломжтой буюу ямар нэг чирэгдэл үүсгэхгүйгээр, оочерлохгүйгээр шээс, цус, өтгөний шинжилгээ, рентген зураг, КТ, MRI, хэт авиан шинжилгээ болон дурангийн шинжилгээг хийлгээд, оношлуулаад, зөвлөгөөгөө авах боломжтой. Шаардлагатай бол нарийвчилсан шинжилгээ хийлгээд явах боломжтой. Ерөнхийдөө бол манайх багцийн шинжилгээнүүдээ ДЭМБ-ын стандартын дагуу гаргадаг. Хүн хэдэн насандаа ямар шинжилгээ өгсөн байх ёстой, уул уурхайд ажилладаг бол ямар оношилгоо хийлгэх ёстой вэ гэх мэт нас, хүйс, ажил, мэргэжлийн нөхцлөөс шалтгаалан дараах шинжилгээнүүдийг хийлгэсэн байх ёстой гэсэн стандартын дагуу бид тухайн шинжилгээнүүдийг багцлан бэлтгэсэн гэсэн үг юм.

-Хувь хүмүүс урьдчилан сэргийлэх үзлэгт хэр идэвхтэй хандаж, үзүүлж байна вэ?

-Хувь хүмүүс их үзүүлнэ ээ. Гэхдээ монголчуудын дийлэнх жилдээ нэг удаа машинаа оношилгоонд хамруулдаг шигээ өөрсдөдөө анхаарал тавьдаггүй. Өөрт нь ямар нэг зовиур илрэхээс нааш эмнэлэгт ханддаггүй муу зуршилтай. Ихэвчлэн өвдсөний дараа эмчид хандаж, ирж үйлчлүүлдэг. Уг нь эрүүл байх нь хувь хүний үндсэн үүрэг. Хүн өвдөнө гэдэг тухайн хүнээс өөрөөс нь шалтгаалах асуудал. Эмчээс шалтгаалсан асуудал биш шүү дээ. Харин өвдөөд эмнэлэгт хандсан тохиолдолд эрүүл мэндийн зөв зөвлөгөө өгөх, зөв чиглүүлэх, эмчилгээ хийх нь эмчийн үүрэг.

Хүн залуу байна уу, хөгшин байна уу, мөнгөтэй байна уу, эсвэл мөнгөний боломжгүй байна уу өвчин хэнийг ч ялгахгүй. Бүгд л өвдөх эрсдэлтэй. Тиймээс зовиур илрэхгүй байсан ч жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт орж, бататгаж байх нь ач холбогдолтой гэсэн үг. Заримдаа хүмүүс их хайнга ханддаг. Байгууллага нь урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулсан байхад өөрт нь зовиур илрээгүй тул ирж үзүүлдэггүй нь харамсалтай санагддаг.

-Аль нэг эрхтэнийг тэдэн насандаа үзүүлж шинжлүүлж байх ёстой гэдэг тодорхой зүйл байдаг уу. Жишээ нь, нүдний харааг 35-аас дээш насанд, эмэгтэйчүүд 40-өөс дээш насандаа эмэгтэйчүүдийн эмчид үзүүлж байх гэдэг ч юм уу?

-Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хэдэн насандаа ямар шинжилгээ өгөх ёстой байдаг талаар зөвлөмж гаргасан байдаг. Жишээ нь, эмэгтэй хүн 20-50 насандаа умайн хүзүүний эсийн шинжилгээг 3 жилд 1 удаа өгөх, 40-өөс дээш насанд маммограф буюу хөхний рентген зургийг жилдээ нэг удаа хийлгэж байх ёстой. Монгол улс хоол боловсруулах замын хавдрын өвчлөл өндөртэй улс оронд тооцогддог тул ХБ дээд замын дуранг 40-с дээш насны хүн бүр жилд тутамд, ХБ доод замын дуранг 50-с дээш насны хүн бүр заавал хийлгэх естой байдаг. Манай эмнэлгийн хувьд дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон Монгол Улсын эрүүл мэндийн яамнаас гаргасан зөвлөмжийн дагуу нас насанд нь тохирсон шинжилгээний багц гаргасан байгаа. Манай тасагт ирээд нас болон эрхтэн тогтолцоогоор багц шинжилгээнд хамрагдаж болно. Жишээ нь, зүрх судасны, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны, бөөрний, эмэгтэйчүүдийн, хүүхдийн, уушгины, хөхний гэх мэт.

-Хүн өвдөхгүй байх хамгийн гол зүйл бол дархлаа сайн байх гэдэг. Гэхдээ дархлааг яаж дэмжих ёстой вэ. Янз бүрийн аминдэм, нэмэлт бүтээгдэхүүн дархлааг үнэхээр дэмждэг үү?

-Манайхан аминдэмийг хэн нэгний зөвлөснөөр, эсвэл энэ үнэхээр сайн, би уугаад ингэсэн гэхээр адилхан аваад хэрэглэчихдэг. Гэтэл хүн нэг бүрийн биеийн онцлог өөр. Болдоод таардаг эм, нэмэлт бүтээгдэхүүн Навчаад таарна гэсэн үг биш.

Жишээ нь, цусанд байгаа шээсний хүчил ихсэх нь бодисын солилцооны өөрчлөлт буюу тулай өвчин гэж бий. Тулай өвчин нь нэгэн төрлийн үений үрэвсэл юм. Тулайгийн үед пурин бодисоор баялаг далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн хэрэглэх нь эсрэг заалттай. Гэтэл нэг хүн Омега-3 сайн, зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлдэг, цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг гэж зөвлөхөөр нь аваад уучихаж болохгүй. Омега-3-ыг загасны тосноос гаргаж авдаг. Сардин, anchovy, туна, далайн хавч, далайн жижиг загасны тосноос гаргаж авсан Омега 3 тулай өвчний үед эсрэг заалттай харин Сальмон, Krill загасны тосноос гаргаж авсан Омега 3 тулайн үед ууж болдог. Өөрт нь эсрэг заалттай байгааг мэдэхгүй хэрэглэх нь эрсдэлтэй гэсэн үг. Тийм болохоор хүнсний нэмэлт бүтээгдэхүүнч бай хэрэглэх гэж байгаа л бол эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Өөр нэг жишээ хэлье. Нэг хүний бамбайн дээр ямар нэгэн зангилаа байлаа гэж бодъё. Тэр хүн өөрөө үүнийгээ мэдэхгүй, оношлуулж амжаагүй. Хүмүүс витамин В-гийн комплекс буюу олон найрлагатай мультивитамин сайн гэж хэрэглээд байдаг шүү дээ. Тэгвэл В-гийн төрлийн витаминууд бамбайн дээр байгаа тэр зангилааг тэжээх, томруулах эрсдэлтэй. Тийм болохоор хүн болгон хамаагүй хэрэглэж болохгүй нь байна.

-Таргалалт бол өвчний бас нэг үүр уурхай мөн биз. Тэгэхээр таргалахаас бас урьдчилан сэргийлэх ёстой биз дээ?

-Одоо цар тахлын хөл хорио, дэглэмтэй холбоотойгоор хүмүүс хөл хорионд орж, хөдөлгөөн нь эрс багасч, таргалах нь их байна. Хүүхдүүд ч мөн адил. Үнэндээ хүүхдүүдийг бондгор гээд өхөөрдөөд байдаг ч таргалалттай хүүхэд том болохоороо ядаж л чихрийн шижин, зүрх судасны гэх мэт өвчтэй болох эрсдэлтэй байдаг гэдгийг бид мэдэж байх ёстой. Хүүхдийг хожим архаг өвчтэй болох эрсдэлийг бид өөрсдөө бүрдүүлж өгөөд байна. Тэгэхээр боломжоороо олон төрлийн найрлагтай шим тэжээлээр баялаг хоол хүнс хүүхдээ тогтмол цагт өдөрт 5-6 удаа хооллох, хөдөлгөөнийг дэмжих зэргээр анхаарах хэрэгтэй байна. Бид өөрсдөө ч тодорхой хэмжээгээр үлгэр дууриал болж, өдөрт дор хаяж 30 минут идэвхтэй хөдөлгөөн хийж байх хэрэгтэй байна. Гэхдээ гэнэт гүйж харайж, хөдөлнө гэж юу байх вэ, биеэ бага багаар дасгаж, улмаар тогтмолжуулах ёстой юм.

-Цар тахал гэснээс, одоо хүн бүр өвдөхгүйн төлөө урьдчилан сэргийлэлт туйлын чухал болчихоод байна?

-Үүний тулд амны хаалтаа тогтмол зүүх, хүн хоорондын зай барих, гараа сайтар савандаж угаах гээд үндсэн хамгаалалтын, ариутгал халдвар хамгааллын дэглэмээ ямагт санаж явах, баримтлах хэрэгтэй. Хэн ч өвдөж болно. Хажуугаар зөрөөд өнгөрч байгаа хүнийг, хаалганы бариулд юу байгааг бид мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр хүн болгон л эрсдэлтэй гэж үзнэ. Дээд зэргээр болгоомжтой байлгах нь чухал байна.

-Манайхан ч хэнэггүй л дээ. Халуурах, гүйлгэх, хоолой өвдөхөд эм авч уугаад л намдаачихдаг. Эмийн хэрэглээ ч манайд задгай шүү?

-Өөрийгөө ямар архаг хууч өвчтэй гэдгээ, эсрэг заалттай эм үү, үгүй юу гэдгээ мэдэхгүй, өөрсдөө дур мэдэн эм ууснаараа өвчнөө хүндрүүлэх, эрхтний гэмтлээ илүү даймжруулаад байдаг. Жишээлбэл, бөөрний үйл ажиллагааны алдагдалтай хүн өвдөлт намдаах эм дур мэдэн ууснаар бөөрний үйл ажиллагааны алдагдал бүр илүү даамжирч, хор уршиг үзүүлнэ. Хүн ямар хууч өвчтэй гэдгээ заавал мэддэг байх, ямар эм зохих вэ гэдгээ эмчийн заавраар л хэрэглэх ёстой.

Эрүүл мэнд гэдэг нь хүн өвчин эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн, хувийн амьдралын хувьд сайн, сайхан, сэтгэл хангалуун байхыг хэлдэг гэж боддог. Эрүүл байх нь хувь хүний өөрийн үндсэн үүрэг ба хариуцлага гэдгийг дахин хэлье.

-Ингэхэд эрчүүдийн өвчлөл эмэгтэйчүүдийнхээс их байдаг нь юутай холбоотой гэж бодож байна вэ. Энэ талаар судалгаа байдаг болов уу. Эсвэл эрэгтэйчүүд өвдөхгүй л бол эмнэлэгт ханддаггүйтэй холбоотой юу?

-Манай улсын эрчүүдийн дундаж наслалт 2019 оны байдлаар 66,38 жил, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 75,96 жил байна. 2019 онд Монгол Улсын хүн амын нас баралтын зонхилох шалтгааныг нь судалж үзэхэд, зүрх судасны өвчлөл 5,531, хавдар 4,582, гэмтэл, хордлого болон гаднын шалтгаант бусад тодорхой эмгэг 2,827 байна. Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн судлаачид эрчүүдийн наслалтад нөлөөлөх таван хүчин зүйлийн талаар 2700 хүний дунд судалгаа явуулсан байдаг. Ингэхэд судалгаанд оролцсон эрчүүдийн 49,4 хувь нь тамхи хэрэглэдэг бөгөөд дадал болсон зүйл гэсэн хариулт өгсөн байна. Харин 37,5 хувь нь архи, согтууруулах ундаа хэрэглэхдээ хэтрүүлэн хэрэглэдгээ хүлээн зөвшөөрчээ. Мөн судалгаанд оролцогчдын 21 хувь нь хөдөлгөөний хомсдолын улмаас таргалалтад өртсөн гэж дүгнэсэн байна. Түүнчлэн 30,5 хувь нь артерийн даралт ихсэх өвчинд өртсөнөөс үүдсэн байна. Тиймээс залуу, ахимаг настай, эр, эм гэлтгүй жилдээ нэг удаа урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдаж байгаасай гэж хүсдэг.

-Стресс, нийгмийн байдал, хоол хүнс, архи, тамхи гээд олон хүчин зүйлс өвчлөлд нөлөөлдөг гэж байна. Энэ бүхнээс өөрийгөө яаж сэргийлж сурах хэрэгтэй вэ?

-Стресс, нийгмийн байдал, хоол хүнс, архи, тамхины хэрэглээ бол өвчин үүсэхэд нөлөөлдөг хүчин зүйлс боловч хувь хүн өөрөө өөрчлөх, татгалзах боломжтой. Өөрчилж болохгүй хүчин зүйлс бол нас, хүйс, удамшлын өвчнүүд юм. Иймээс хувь хүний амьдралын хэв маяг, хэрхэн эрүүл мэнддээ анхаарч байгаа нь аливаа нэг өвчин эмгэгт өртөх байдалтай шууд хамааралтай гэж боддог. Тухайн улс орны тулгамдсан асуудлууд, нийгмийн хүчин зүйлс, ард эргэдийн эрүүл мэндийг боловсрол, бие авч явах хувь хүний соел үзэл бодол гэх мэт зүйлс нөлөөлж байгаа харагддаг.

Хүн өөрийгөө хайрлах хэрэгтэй, сүүлийн үед залуус стресс бухимдалыг мансууруулах бодисын (архи, тамхи гэх мэт) тусламжтай шийдэж байгаа санагддаг. Энэ нь улам их стресс, донтолтонд оруулж, зан төлөвийн өөрчлөлтөнд орж хөдөлмөрийн бүтээмж муудаж, бие мах бодиороо хохирч байгаа харагддаг. Согтууруулах ундаа хэрэглэх нь стрессээ тайлах зөв шийдэл биш гэж боддог. Тиймээс дуртай дуугаа сонсох, кино үзвэр үзэх, сонирхлын дагуу хоббигоо хөгжүүлэх, дотнын хүнтэйгээ ярилцах, агаар салхинд алхах, спортоор хичээллэх гэх мэт ажил амьдралын зөв зохистой дэглэмд суралцах, бие, сэтгэлдээ ач тустай эерэг зүйл хийх хэрэгтэй санагддаг.

Tа бүхэндээ эрүүл энхийг хүсье!

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа