Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Байгаль эхийн төлөөх загварын хувьсгал

Нийтэлсэн

Түргэн хоол эрүүл мэндэд муу гэдэг шүү дээ. Яг түүнтэй ижилхэн түргэн загвар /Fast fashion/ гэж бий. Түргэн загвар байгаль орчинд маш их хортой. Гэвч хүмүүс хямд үнэ, түргэн өөрчлөгдөх загварын чиг хандлагыг даган түргэн загварын хувцсуудыг худалдан авч, бас хаясаар байна.

Таны хувцасны шүүгээнд “Zara”, “H&M” зэрэг түргэн загварын брендийн хувцас дор хаяж нэг байдаг л байх. Цахим худалдаа дэлгэрэхээс ч үл хамааран дээрх хоёр бренд хүмүүсийн сонирхлын төвд байсаар байдаг хүчирхэг бренд.

Эдгээр том, гялалзсан брендүүд дэлгүүрийн лангуун дээр мөөг шиг л ургаж, нарийн жийнс, бэлтгэлийн өмд, бариу даашинз зэрэг нь дуусна гэж байхгүйгээр “GAP”, “Nordstorm” зэрэг брендээс хамаагүй хямд үнээр зарагддаг.

Гэвч тэр бизнес чөтгөрүүдийн ард чухам юу байдгийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Түргэн загварын брендийн тасалддаггүй түүхий эдийн нийлүүлэлтийн цаана ихэвчлэн нөөц нь дууссан байгаль, буурай орны цалингүй үйлдвэрийн ажилчид уйлаад сууж байдаг. Мөн үйлдвэрлэлийн үйл явц байгаль орчинд маш хортойгоор барахгүй гарсан бүтээгдэхүүн нь чанар муутай байдаг.

Хамгийн чухал нь тэрхүү чанаргүй хувцас хурдан муудахын хэрээр, бас загвар нь хуучрахын хэрээр хүмүүс түүнийг өмсч, хуучруулж, голж, хаяад өнөөх л брендүүдээсээ дахин шинэ хувцас авдаг. Харин даавууны хог хаягдал байгальд хичнээн хортойг та мэдэх үү?

Ихэнх хүмүүс энэ бүхнийг саяхныг хүртэл мэдээгүй, бас мэдэхийг хүсээгүй явсан. Гэтэл 2019 оны есдүгээр сард “Forever 21” бренд үйл ажиллагаагаа зогсоосон. Зарим мэргэжилтнүүд тэднийг дампуурсан гэж үзэж буй. Харин мэдээллээс харахад худалдан авагчдын сонирхол сүүлийн үед байгальд ээлтэй загвар /Sustainable fashion/-т ихээр татагдах болсон байна. Ингэлээ гээд түргэн загварын бизнес моодноос арай гарчхаагүй ч худалдаачид үүнийг анхааралдаа авах цаг нэгэнт болжээ.

ТҮРГЭН ЗАГВАР ХЭРХЭН ЭНГИЙН ХЭРЭГЛЭЭ БОЛОВ?

“Энэ хувцаснаас биш ердөө л хаягдал ихтэй нийгмээс болсон” хэмээн үйлчлүүлэгчийн хандлага судлаач Майкл Соломон ярьжээ. Түүнийхээр бол түргэн загварын хурдтай хөгжил нь даяарчлал, 21-р зууны сэтгэлгээний үр дүн гэнэ. Урьд цагт компаниуд бараагаа түгээхэд төвөгтэй байсан ч өдгөө хиймэл оюун ухаан тэр бүгдийг маш үр дүнтэй хийж чадаж байгаа.

1950-иад онд бол эмэгтэйчүүд бэлэн даашинз худалдан авахын тулд каталогоос харж байгаад ес /одоогийнхоор 72/ ам.доллараар захиалга өгдөг байсан. Харин өнөөдөр хэн хүссэн нь замын нөгөө талд буй дэлгүүр рүү алхаж ороод л дурын даашинзаа 12 ам.доллараар худалдаад авчхаж болно. Өнөөгийн хувцасны үнэ, түүхий эд, үйлдвэрлэлийн өртөг хямд байгаа ч нөгөө талаас чанарын хувьд муу дүн авах нь их.

Түргэн загварын бас нэгэн томоохон төлөөлөгч “Zara” таван долоо хоногтоо нэг буюу жилд дор хаяж, 20 өөр коллекци гаргадаг. Мөн сүүлийн үед цахим худалдаа өргөжихийн хэрээр “Хэт түргэн загвар” гэх тодотгол их харагдах болж. Тэд бол бүр солиотой. Сард л мянга гаруй шинэ бүтээгдэхүүн гаргадаг гээд бод. Тэр ч байтугай “Fashion Nova” түргэн загварын брендийн гүйцэтгэх захирал долоо хоног бүр 600-900 шинэ загвар гаргадаг хэмээн ярьж байжээ. Тэд ийнхүү худалдан авагчдын дуусашгүй шуналаар бизнес хийдэг байх нь.

Цаашлаад цахим харилцааны хэрэгслүүд хөгжиж, хүн бүр л өдөр тутамд ямар хувцас өмсч буйгаа бусдад харуулах боломжтой болсон. Мөн нөлөөлөгч буюу Influencer гэх бараг л мэргэжил үүсч хөгжсөн нь түргэн загвар, ялангуяа цахим худалдаачдад маш ашигтайгаар нөлөөлөх болсон.

Түүнээс гадна орчин үед нэг хувцсаа олон өмсөх нь “шал тэнэг” үйлдэл гэх ойлголт олны дунд их түгсэн. 2017 онд авсан нэгэн судалгаагаар 18-25 насны хүмүүс гэрээс гарах болгондоо ойрд өмсч харагдаагүй хувцас сонгон өмсөх гэж хэрэндээ л зүдэрдэг тухай ил болсон байна. Бас 2019 оны нэгэн судалгаанаас харахад британичууд зун цагт ердөө ганц л өмсөх хувцас худалдаж авахын тулд 2.7 тэрбум паунд үрдэг гэнэ.

ХУДАЛДАН АВАГЧДЫН НҮДИЙГ ХЭРХЭН СОХОЛДОГ ВЭ?

Тэрхүү мэдээлэл брендүүд хэрхэн тун бага үнээр маш хурдтай шинэ загварууд гаргадгийг олон нийтэд илчилж, алмайруулсан юм. Гэсэн хэдий ч хүмүүсийн гайхширал удаан үргэлжилсэнгүй. Учир нь Карди Би, Амбер Рөүз, Жанет Гузман зэрэг олонд нөлөөлдөг одууд түргэн загварын хувцас өмсөхөө больсонгүй. Тэднийг дагаад хүмүүс ч больсонгүй.

Зарим компаниуд нэр хүндээ сэргээхийн тулд Америк дахь ажилчдынхаа цалинг нэмсэн ч үнэндээ жинхэнэ ажилчид нь Энэтхэг, Этиоп, Бангладеш зэрэг улсуудад Хөдөлмөрийн аюулгүй байдал хангаагүй нөхцөлд үнэгүй шахуу өдөр шөнөгүй ажиллаж байдаг.

БАЙГАЛЬД ЭЭЛТЭЙ ЗАГВАР РУУ ХӨРВӨХ НЬ

Өнөөгийн хувцас үйлдвэрлэл байгаль орчинд дэндүү хортой байна. Чухам хэр хохирол учруулсныг тодорхой харуулсан албан ёсны судалгаа одоогоор байхгүй ч ямар ч ухаанаар бодоход хувцасны үйлдвэрлэл дэлхийн нөөцөөс хамгийн их цөлмөдөг салбар яалт ч үгүй мөн. Жишээ нь зөвхөн полиэстр материалын нэхмэл эдлэл үйлдвэрлэхэд жилд 706 сая тонн хүлэмжийн хий ялгаруулж, хэдэн мянган литр ус үрдэг.

Сүүлийн арван жилийн хэрэглэгчдийн хандлага, байгаль орчноо хайрлах ухамсар компаниудыг ил тод байх, байгаль орчинд нөлөөлөх нөлөөллөө эргэн нэг харахад хүргэж байна. 2015 оны нэгэн судалгаанаас харахад ихэнх дэлгүүрүүд байгальд ээлтэй бүтээгдэхүүнийг нийлүүлэгчээс нь өндөр үнэ төлж авахад бэлэн байгаа ажээ.

Харин түргэн загварын брендүүд энэ тухай анхаарал хандуулахгүй байна хэмээн мэргэжилтнүүд шүүмжилсээр байна. Харин 2019 оны МакКинсигийн мэдээлснээр түрээсийн хувцас, комиссын хувцасны эрэлт эрс нэмэгдэж байгаа бөгөөд эдгээр салбар нь 10 жилийн дотор түргэн загварын эрэлтийг гүйцэх боломжтой хэмээн таамаглажээ.

Харин үйлчлүүлэгчдийн зан төлөвийн мэргэжилтэн Соломон худалдан авагчдын дунд “Ногоон хувьсгал” гарах нөхцөл бүрдэж байна хэмээн үзэж байна. Ижил үйл явдал 2007 онд болж байсан ч их хямрал нүүрлэснээр хүмүүс байгаль дэлхийгээ бодохоос илүү халаасаа анхаарах болсон байна.

ЭХ СУРВАЛЖ: VOX.COM

Дэлхий14 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа