Орон нутаг
Ханх сумын нутагт өнөөдөр гурван удаагийн давтамжтай газар хөдлөлт болжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминХөвсгөл аймгийн Ханх сумын төвөөс баруун урд зүгт 26 км-т Тураг багийн Модон хүй-Арал гэдэг газарт нэгдүгээр сарын 12-ны өдрийн 05.32 цагт 6.5 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон билээ.
Тус сумын Ходон багийн Нуурт гэдэг газар аймгийн төвөөс хойд зүгт 319 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 38 км-т нэгдүгээр сарын 17-ны өдрийн 08:56 цагт 4.4 магнитуд, нэгдүгээр сарын 18-ны 01:39 цагт 3.8 магнитуд, 02:54 цагт 4.0 магнитуд, 05:52 цагт 4.7 магнитуд, 4.4 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болжээ.
Энэ талаар тус аймгийн Онцгой байдлын газраар дамжуулан Ханх сумын Засаг дарга, Засаг даргын Тамгын газрын дарга болон тухайн газарт нутагладаг орон нутгийн иргэдээс тодруулахад газар хөдлөлтийн чичирхийлэл бага мэдрэгдсэн бөгөөд учирсан хохиролгүй гэж мэдээлсэн байна.
Эх сурвалж: ОБЕГ