Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Соёлын салбараа соёлтой өмгөөлөх цаг иржээ

Нийтэлсэн

Уугуул үндэстэнтэй улс бүр Соёлын яамтай байдаг. Өөрсдийн үнэт өв соёлоо яамаараа дамжуулан хөгжүүлж ирсэн гэдгийг гадны олон орны жишээн дээрээс харж болно. Харин монголчууд социализмын үед цирк, дуурь, драмын театр, урлан бүтээх төв, хэдэн номын сангаа барьж байгуулсан. Түүнээс хойш шинийг байгуулаагүй ч хуучин хэдээ ч олигтой тордож ирээгүй нь яамгүй байсантай шууд холбоотой гэдгийг салбарынхан цаг ямагт ярьж, шүүмжлэлтэй хандаж ирсэн. Тэр ч утгаараа соёлын салбарынхан маань хүнд сорилтын жилүүдийг туулж өнөөдөртэй золгосон гэхэд дэгсдэхгүй. Боловсрол, аялал жуулчлал, спортын салбарын яамдтай явж ирсэн ч хашаандаа хатгах туггүй л явж ирэв. Харин 2020 онд УИХ Соёлын яамтай байхаар Засгийн газрын бүтцийг баталсан нь энэ салбарт нар үзэх нэг боломжийг нээсэн юм.

Сайд нь академич С.Чулуун. Түүнийг улс төрийн томилгоо гэхээс илүүтэй монголчуудын өв соёл, музей, номын сан, Шинжлэх Ухааны Академийн түүхийн хүрээлэн зэрэг салбарт ажилласан туршлагыг нь харж томилсон биз. Сүүлийн үед түүнд хаяглаж, чиглүүлсэн олон чулуу “нисэж” байна. Нэг талаас улс төрийн өнцөг, нөгөө талаас атаархагчдын шидсэн чулуу гэдгийг салбарынх нь учир мэдэх хүмүүс ярих юм билээ. Өмнө нь Монгол Улс бие даасан Соёлын яамтай байхад соёл урлаг ямар хэмжээнд үнэлэгдэж, уран бүтээлчид нь ард түмний хайр хүндэтгэлийн дээд байлаа. Гэвч сүүлийн 24 жил бие даасан яамгүй өнчин хүүхэд шиг хаяж ирснийг бүгд мэднэ. Ёстой л бор зүрхээрээ зүтгэж өнөөдрийг хүрсэн юм. Ерөнхий сайд У.Хүрэлсүх үүнийг соргогоор анзаарч яам байгуулахдаа “Соёлын яам бол Монгол Улс оршин байгаагийн баталгаа. Соёлын яам мөнхөд оршин тогтнох ёстой. Соёл бол монголчуудын оршин байх баталгаа” гэж хэлсэн нь учиртай.

Монголчуудын оршин байхын нэг том баталгаа нь урлаг, өв соёл. Шинэ яам байгуулахад бүтэц бүрэлдэхүүн, байр савнаас эхлээд бишгүй л хүндрэлтэй нүүр тулсан байж таарна. Ямартай ч өнөөдөр Соёлын яам салбарынхны эрх ашгийг хамгаалах, бодлого боловсруулах чиглэлд ажлаа эхлүүлэн Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Кино урлагийг дэмжих тухай хууль, Музейн тухай хуулийг парламентаар хэлэлцүүлж эхэллээ. Харамсалтай нь хэзээнээсээ ноён зантай бидэнд энэ салбар хэрэггүй мэтээр дайрч давшилж байгаа нь Монголын соёлын салбарыг устгах харийн бодлого ч байж мэдэхээр зүйлсийг зарим хүмүүс цухуйлгаж эхлэв. Одоо л нэг энэ салбар амь орох нь гэтэл амийг нь таслахаар улайрч буй хэсэг нөхөд давшилж байгаад бухимдах хүмүүс ч олон байна.

Хатуухан ч гэсэн үнэнийг хэлэхэд урлагийн ариун сүм гэгддэг хөдөөгийн театрууд хог дээр хаягдсан нь үнэн шүү дээ. Хөдөөгийн театруудаа Соёлын яам л дэмжинэ.  Юу үнэн тэр үнэн. Хэн нэгэн улс төрч, хэн нэгэн эрх ашгийн сонирхол бүхий хүмүүс соёлыг хөгжүүлдэггүй юм аа. Соёлын салбарынхан, тэр дундаа яам руугаа дайрч давшилж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр аманд орсноо үнэн мэт ярьдаг  зарим хүмүүсийн харгайгаар яамгүй болбол тэд хөгжүүлэх үү. Үгүй шүү дээ. Үсчүүлсэн шүлсээ өөр салбарынхан руу дахин үсчүүлээд соёлынхон хоосон үлддэг 20 гаруй жилийн түүх үргэлжилнэ. Тиймээс соёлын салбарынхан соёлтой байж, салбараа, яамаа өмгөөлж байхгүй бол та бүхний нэрийг барьсан ашиг хонжоо хайгчид дахин шүдэнз зурахад бэлэн байна шүү.

Соёлын салбар зөвхөн урлагийн хэмжээнд хязгаарлагдахгүй. Нийгмийг соён гэгээрүүлэх хамгийн чухал үүргийг нь зайлшгүй онцлох нь зөв. Ороо бусгаа нийгмийн харилцаанд Соёлын яамны хийж хэрэгжүүлэх ажил голлох үүрэг гүйцэтгэнэ. Гудамжинд шүлсээ хаясан, амандаа хараал бувтнасан өөрийн гэсэн үнэт зүйл, үндэсний бахархалгүй ирээдүйг бид бүтээж болохгүй. Тиймээс Соёлын салбар хэн нэгэнд баригдаж, хэв шинжид багтаж болохгүй.

Монголчуудын бүтээсэн соёлын экосистем маш эмзэг. Гэхдээ үнэлбэл цар хүрээ нь монгол орны газар нутгийн хэмжээнд бус дэлхийд үнэлэгдэх, дэлхийн олон соёлын анхдагч суурь болж ирсэн. Тиймээс анхаарал суларбал аюулд орох хэмжээнд соёлын салбараа үнэлж, авч үзэх ёстой.

Дэлхий нийтийг цочроосон цар тахал нь соёл урлагийн бүтээх болон түгээх үйл явц, түүний  дунд болон холын ирээдүйд ноцтой нөлөө үзүүлэх болно гэдгийг олон улсын судлаачид тогтоожээ. ЮНЕСКО-гийн үзэж байгаагаар дэлхийн улс орнуудын соёлын илэрхийллийн олон төрөл өндөр эрсдэлд орж байна. Буурай хөгжилтэй орнуудын соёлын үйлдвэрлэлийн хэлхээ хямарснаар гадаадын соёлын бүтээгдэхүүнээс хараат болох явдал ихэснэ гэдгийг ч онцолж байна. Мөн соёл урлагийн мэргэжилтнүүдэд вирусний халдварыг тараах эрсдэлээс гадна, удаан сэхэх энэ салбарт орлого буурах, ажилгүйдэл нэмэгдэх зэрэг асуудлууд тулгарна. Гарах ноцтой үр дагавруудын нэг бол тархины хомстолд орно, өөрөөр хэлбэл уран бүтээлчид, техникийнхэн болон нарийн мэргэжилтнүүд гээд хүний нөөц соёлын салбарыг орхиж явахаас өөр аргагүй болно. Язгуур урлаг, соёлын биет бус өвийг тээгч нарт онцгой анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг Монголын Урлагийн Зөвлөлийн албан ёсны сайтад нийтэлсэн байгаагаас үзэхэд энэ салбар эзэнгүй бол, энэ салбар харилцааг зохицуулах яамгүй бол, яамыг нь мэргэжлийн хүн удирдаж явахгүй бол дотоод, гадаадын хүчин зүйлсийн нөлөөнд соёлоо бид соёлтойгоор алдах юм байна гэдгийг хаа хаанаа ухаарах цаг болжээ.

Айлын шоовдор хүүхэд шиг хаа газрын хаяа хатавчинд явж ирсэн соёл, урлагийн салбарынхан өнгөрөгч долоодугаар сард Соёлын яамтай болсон. Тус яамыг байгуулахаас өмнө энэ салбарынхан хойд эцгийн гар хардаг шоовдор хүүхэд мэт нэг яамны харьяанд хэлтсийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж ирсэн нь нууц биш.

Энэ хүртэл Монголын соёлын өвийн үнэт бүтээлүүд тодорхой харьяалагдах эзэнгүй, хулгайч нарт тоногдож цөлмөгдсөн нэг үгээр хэлбэл “Эцэггүй хүүхдийг яасан ч яах вэ” гэсэн шиг эрээ цээргүй хүмүүсийн гарт үрэгдсэн байсан. Соёлын яамтай болсноор уран зураг, ховор ном, хөгжим зэмсэг гээд соёлын өв бүхэн бүртгэгдэж эхлэв. Нэг үгээр хэлбэл усаа хаших эрэгтэй боллоо. Соёл урлагийн салбарынхан маань ч сэтгэл тэнэгэр нэгэн дуугаар яам байгуулсныг дэмжиж байлаа. Соёлын салбарт зайлшгүй хийж хэрэгжүүлэх ажлууд шил даран хүлээж байна. Тухайлбал, уналтад орж орох оронгүй болсон циркийнхэн, олон ястны биет болон биет бус өв соёлыг тээн үлдээх Соёлын өвийн музей, Чингис хаан, хаад язгууртны музей, Үндэсний номын сан, Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын барилгаас эхлээд соёлын салбарын бие даасан хуулиуд, оновчтой бодлого үргэлжлэх том боломжийг эрх баригчид Соёлын яамаар дамжуулан нээж өглөө.

Соёлын яам байгуулагдах хүртэл соёлын салбарын хөгжил Их хурлын нэг гишүүн тойрогтоо очихдоо ганц хоёр хөгжим хэрэгсэл өгөхөөс хэтэрдэггүй байсан нь үнэн. Товчхондоо соёл урлагийн мэргэжлийн уран бүтээлчид сайн дурын уран сайханчийн хэмжээнд үнэлэгдэх болсон нь төр засаг энэ салбарыг хаяж ирсэнтэй холбоотой…

Э.ТЭМҮҮЛЭН

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа