Бидэнтэй нэгд

Нийгэм

“Таван толгой түлш” ХХК-ийн удирдлагууд ажлаа өгөх ёстой. Ард иргэд тоосны харшилтай болж байна

Нийтэлсэн

Энэ хорооны оршин суугчид “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэр ойр байрладгийн улмаас агаар дахь тортогжилт хэрээс хэтэрлээ. Энэ талаарх бодит нөхцөл байдлыг сурвалжилж өгнө үү хэмээн бидэнд хүсэлт гаргасан юм. Үүний дагуу манай сурвалжлах баг хоёрдугаар сарын 3-ны 12:30 цагт тус хорооны нутаг дэвсгэрт очиж, иргэдтэй уулзан, тэдний санал сэтгэгдлийг сонссон юм.

Бидэнд хандсан иргэд “Бид тортогоос үүдэлтэйгээр тоосны харшилтай болж байна. Хүүхдээ гадаа тоглуулж болохгүй хувцас нь хар болж, цас ороод төд удалгүй хар тортогт дарагддаг. Гэрийн бүрээсээ хар өнгөөр хийлгэдэг юм билүү, цэвэрлээд арчлаад нэмэр алга тортогт дарагдаж байна” хэмээн сэтгэл зовнин ярьж байв.

Энэ бол зөвхөн СХД-ийн 22-р хорооны оршин суугчдын өмнө тулгараад буй асуудал биш. Хавар цаг айлчлан ирэхтэй зэрэгцэн Улаанбаатарын салхин дээр байрлах эл газарт хуралдсан тортог нийслэлийг нөмрөнө. Энэ бол цаг хугацааны л асуудал.

Ингээд иргэд агаар дахь тортогжилт, амьдрах орчин нь хэрхэн бохирдсон талаар ярьсныг хүргэе. СХД-ийн 22-р хороонд 3656 өрхийн 13708 хүн оршин суудаг. Тэдгээр иргэдийн ихэнх нь сайжруулсан түлшний үйлдвэрийг нүүлгэх хүсэлтэй байна.

ЭНЭ ХАВИЙН ИРГЭД ТООСНЫ ХАРШИЛТАЙ БОЛЖ БАЙНА

Өглөө болгон л гэр дээрх тортогоо буулгаж, цэвэрлэдэг. Маргааш нь эргээд л тас хар болсон байдаг. Энэ хавийн иргэд тоосны харшилтай болж байна. Хамгийн чухал нь энэ түлшний үйлдвэрийг суурин газраасаа гаргамаар байна. Бусдаар гайгүй байх. Энэ хавьд гурван жил амьдарч байна. Өмнө нь ийм тортог, тоосжилт байгаагүй. Үйлдвэр ойр учраас л байдалд иймд хүрлээ.

ЭНЭ БОЛ ЗӨВХӨН СХД-ИЙН 22-Р ХОРООНЫ АЙЛ ӨРХӨД ТОХИОЛДООД БУЙ АСУУДАЛ БИШ

2016 онд энд гэрийнхэнтэйгээ салхинд гарахаар ирдэг байсан. Харин сайжруулсан шахмал түлшний үйлдвэр баригдсанаас хойш энэ хавийн агаарын бохирдол, тортогжилт хэрээс хэтэрсэн. Хүний амьдралд алдаж болохгүй гурван баялаг байдаг гэж боддог. Үүнд агаар, ус, эрүүл мэнд гэж үздэг. Бусад баялгийг хүн бүтээж болно. Энэ бол зөвхөн СХД-ийн 22-р хорооны айл өрхөд тохиолдоод буй асуудал биш. Манай гэр бүл Цамбагаравт амьдардаг. Гадаа тавьсан машин хар тортогд дарагдчихдаг.

ЦАР ТАХАЛ ГАРААД БУЙ ЭНЭ ҮЕД САЛХИНД ГАРЪЯ ГЭЭД ГЭРЭЭС ГАРМААР БАЙВЧ ХООЛОЙ ХОРСООД ГАДАА УДААН БАЙЖ ЧАДДАГГҮЙ

Цар тахал гараад буй энэ үед салхинд гаръя гээд гэрээс гармаар байвч хоолой хорсоод гадаа удаан байж чаддаггүй. Би энд гурван жил амьдарч байна. Намар гэрээ бариад дулаалаад, сайхан цагаан цаваг авч хийдэг. Гэтэл хавар тэр цавгаа ахиж ашиглахын аргагүй болдог. Тиймээс ахиад шинийг авдаг. Эдийн засаг хүнд энэ үед бидэнд байнга цавгаа солиод байх хэцүү. Ийм орчинд хүүхдээ хашаандаа гаргаад тоглуулах нөхцөл алга.

ЭНЭ ХАВЬД ЗУН ӨМХИЙ ҮНЭРТДЭГ. ХАРИН ӨВӨЛ НЬ ТОРТОГТОО ДАРАГДАЖ БАЙНА

Шахмал түлшний үнэрт толгой байнга өвддөг. Энэ хавьд зун өмхий үнэртдэг. Харин өвөл нь тортогтоо дарагдаж байна. Энэ түлшний чанарыг муудсан гэж үзэж байна. Гэрээ цэвэрлээд нэмэр алга. Хүүхдүүд гараад хашаандаа тоглох боломж алга. Гадаа гараад л хувцас нь тас хар болж байна.

Шинэ орсон цас цав цагаан байдаг. Гэтэл энд цас ороод л хар тортогт дарагддаг. Амны хаалт зүүхэд илт мэдэгдэнэ. Гаднах нь тортог болчихдог.

Өмнө нь түүхий нүүрс түлдэг байхад ийм тортог гардаггүй байсан. Манай энэ хавийн хүмүүс бүгд л толгой их өвдөж байна гэж ярьдаг болсон.

Энэ хавийн ямар ч айлаар орсон тавилгыг нь арчихад хар тортог гарна. Цэвэрлээд нэмэргүй.

АРГА ХЭМЖЭЭ АВЧ, ЭНЭ ҮЙЛДВЭРИЙГ ХОЛТГОХ ХЭРЭГТЭЙ

Шахмал түлшний үйлдвэр байгуулснаас хойш тортогжилт эхэлсэн. Гэр дотроо байнга цэвэрлэгээ хийдэг. Гэр дээрх тортогоо өдөр бүр гөвдөг ч нэмэр болдоггүй. Нялх хүүхдүүд уушгигүй л болж байгаа байх. Хувцсаа угаагаад гадаа тавих боломж байхгүй. Орон дээрээ хулдаас тавьж байна. Арчихад тас хар тортог гардаг. Энэ их тортогжилт хүмүүсийн хамар хоолойгоор орж байгаа байх. Арга хэмжээ авч, энэ үйлдвэрийг холтгох хэрэгтэй.

ТҮЛШНЭЭС КАБЕЛ ШИГ ЭВГҮЙ ҮНЭР ҮНЭРТДЭГ

Шахмал түлшийг түлэхэд хялбар байгаа ч тортог ихтэй байна. Магадгүй үйлдвэр нь ойрхон болохоор тортог их байж магадгүй. Тиймээс үйлдвэрээ хотоос зайтай барих хэрэгтэй. Тортог нь гэр дотор нэвчиж орж байна. Мөн түлшнээс кабел шиг эвгүй үнэр үнэртдэг. Гадаа угаасан юмаа тавиад хоёр цагийн дараа харахад бараан саарал өнгөтэй болж байна.

Сайжруулсан түлш анх гарч байхдаа их сайхан байсан ч одоо өөр болсон. Анх модны утаанаас өөр утаа гардаггүй байсан бол одоо дуусан дуустлаа утаа гарч байна. Чанар их муу байна. Битүү орчинд, байшин гэр гэлтгүй тортог болж, хувцас хүртэл тас хар болж байна.

БИ ГУРВАН БАГА НАСНЫ ХҮҮХЭДТЭЙ. ТЭД МААНЬ ХАШААНДАА ГАРААД ТОГЛОХ НӨХЦӨЛ АЛГА

Би энэ хороонд амьдраад 14 жил болж байна. Би “Таван толгой түлш” ХХК-ийн гэрээт борлуулагч. Энэ түлшний асалт сайн. Гэхдээ гол асуудал нь түлшний үйлдвэр ойр учраас энэ хавийн айлууд тортогтоо дарагдаж байна. Угааж цэвэрлээд нэмэр алга. Би гурван бага насны хүүхэдтэй. Тэд маань хашаандаа гараад тоглох нөхцөл алга. Гадаа удаан байхад бүх хувцас нь хар тортог болдог. Намар сайжруулсан түлш түлээд эхлэхээр толгой өвддөг гэж иргэд ярьж байна. Бид зүгээр байлаа ч үр хүүхдэд маань яаж нөлөөлж буйг мэдэхгүй.

Иргэдэд түлшний хүрэлцээ бага байна. Борлуулагч нар дургүйцлээ илэрхийлдэг. Өмнөх Засгийн газрын шийдвэрээр сайжруулсан түлшний үнийг 3750 төгрөгөөс 937,5 төгрөг болгож 75 хувь хямдруулсан. Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн захирамж гарсны маргааш л нүүрсний үнийг шууд буулгасан. Би хашаандаа 3750 төгрөгөө төлөөд түлшээ аваад нөөцөлсөн байхад л маргааш нь үнийг нь буулгачихсан. Үүний зөрүүг одоо болтол өгөөгүй байна. Түлш хямдраад хоёр сар болж байхад борлуулагчдын энэ асуудлыг шийдээгүй. Хариуцсан нярав, нягтланд хандахаар мэдэхгүй гэдэг. Бид өөрсдийн мөнгөөр аваад дээр нь 50 төгрөг ч нэмэхгүй зардаг. Гэрээт борлуулагчид ч гэсэн иргэд. Түлшний зөрүү мөнгийг олгоогүйн улмаас энэ өвөл турж үхлээ шүү дээ. Сайжруулсан түлшээ борлуулаад нэг тонноос 15 мянган төгрөгийн урамшуулал авдаг. Үүгээрээ амьдардаг маш олон иргэн бий. Сарын урамшуулал сар гарны дараа орж ирдэг.

ЭНЭ ЖИЛ НҮҮРСНИЙ ЧАНАР МУУДСАН ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА

Би энэ газар 10 гаруй жил оршин сууж байна. Энэ үйлдвэрийг зайдуу газар нүүлгэмээр байна. Би нүүрс зарах гэж цэг байгуулж үзсэн. Дарамттай хэцүү юм билээ. Энэ жил нүүрсний чанар муудсан гэж үзэж байна. Толгой байнга өвддөг болсон. Хамгийн гол нь энэ үйлдвэрийг л нүүлгэмээр байна.

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа