Улс төр
С.Амарсайхан: Иргэдийн асуултад хариулах операторын систем бүхэн хэмжээгээр ажиллаж эхэлнэ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминШадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өглөө:
-Иргэд асуултад хариулт авч чадахгүй байна. УОК, НОК руу олон удаа залгасан боловч хариулт авч чадсангүй, утсаа авсангүй гэх гомдол их ирүүлдэг. Иймд бид операторын бүрэн хэмжээний систем ажиллуулна. Ямар асуудлыг хаанаас, хэдэн номерийн утаснаас лавлах вэ гэдгийг тодорхой болгоно.
Маргаашаас эхлэх хөл хорионы үеэр иргэд тайван байх хэрэгтэй. Нэг өрх-нэг хаалга шинжилгээнд 10 орчим тэрбум төгрөг зарцуулна. Суурин 95, явуулын 200, нийт 300 цэгээр шинжилгээ авна. Өмнө нь дунджаар өдөрт 10-15 мянган шинжилгээ авдаг байсан бол одоо энэ тоо их өссөн. Төрийн албан хаагчдыг шинжилгээнд хамрууллаа. 72 мянган төрийн албан хаагч, нутгийн захиргааны байгууллагын ажилтнуудыг хамрууллаа.
Вакцинжуулалт ирэх сард эхэлж, долдугаар сард дуусна. Бэлтгэл ажлаа хангасан. Астра Зенека, Пайзер компанийн вакциныг тарина. Санхүүжилтийг Сангийн яамнаас бүрэн шийдсэн гэв.