Улс төр
Л.Энх-Амгалан: Өндөр төлбөртэй хувийн сургуульд улсаас олгодог хувьсах зардлыг ирэх сараас зогсооно
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминХувийн цэцэрлэг, сургуульд сар бүр улсаас хувьсах зардал олгодог.
Тэгвэл “Өндөр төлбөртэй хувийн сургуульд улсаас олгодог хувьсах зардлыг ирэх сараас зогсооно” хэмээн Боловсрол соёл шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан твиттер хуудсаараа мэдэгдсэн байна.
Тодруулбал, “Улаанбаатарт 5 сая төгрөг хүртэлх төлбөртэй 106 сургууль, 5-10 сая төгрөгийн төлбөртэй 12 сургууль, 10-аас дээш сая төгрөгийн төлбөртэй найман хувийн сургууль байна. Би өндөр үнэтэй буюу 10 сая төгрөгөөс дээш төлбөртэй сургуульд хувьсах зардлыг өгч чадахгүй” гэжээ.
2020 оны төсөвт төрийн бус өмчийн сургуулийн хувьсах зардал болон үдийн цайны санхүүжилт 13.3 тэрбум төгрөг батлагдсан бол 2021 оны төсөвт 8.8 тэрбум төгрөг буюу өмнөх оныхоос 4.5 тэрбум төгрөгөөр буурч батлагдсан билээ.