CRI Монгол радио
“Нью Йорк Таймс” сонины увайгүй үйлдлийг буруушаав
“Нью Йорк Таймс” зэрэг АНУ-ын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд саяхан Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын шинжээчдийн хэлсэн үгнээс иш татан мэдээлэхдээ, коронавирусын эх үүсвэрийг илрүүлэх талаарх Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын хамтарсан шинжээчдийн багийн судалгаанд Хятад улсын зарим үйлдэл нь шалгалтын үйл явцад ноцтой саад учруулж байна гэж мэдэгдэв. Эдгээр мэдээлэл цацагдсаны дараа судлаачид тэдний мэдээллийг цуурхал, хэлсэн үгийг гаждуулсан хэмээн мэдэгдэж, “Нью Йорк Таймс” сонины увайгүй үйлдлийг буруушаав.
ДЭМБ-ын судлаач, АНУ-ын ашгийн бус байгууллагын эко эрүүл мэндийн холбооны дарга Питер Дасзак твиттертээ: Энэ бол Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын эрхэм зорилгын хүрээнд олж авсан туршлага биш. Амьтны болон байгаль орчны ажлын хэсгийн ахлагчийн хувьд Хятадын ажил нэгтнүүд маань найдвартай гэдгээ харуулсан юм. Бид шалгалтын явцад чухал шинэ баримтууд цуглуулж, вирус хэрхэн тархах талаар илүү их мэдээлэл цуглуулж чадсан хэмээн жиргэжээ.
ДЭМБ-ын Улаанбурхан, улаанууд, томуу, полиомиелит өвчний лавлагаа лабораторийн дарга, нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн Теа К Фишер мөн твиттертээ: “Нью Йорк Таймс” сонины ташаа мэдээллийг шүүмжлэхдээ, Энэ бол миний олж авсан туршлага биш. Хятадын тал олон улсын халдварт өвчин судлалын багтай сайн харилцаа тогтоосон бөгөөд хэлэлцүүлэг идэвхтэй оролцсоноос Хятадын талын идэвхтэй оролцоог харуулав. Бидний хэлсэн үгийг гаждуулсан нь шинжлэх ухааны чухал ажилд үзүүлэх бараан сүүдэр юм гэжээ.