CRI Монгол радио
Хятад улс маш олон ажил хийсэн байна гэв
Халдварын анхан шатанд Хятадын эрдэмтэд зах дээрх 900 гаруй дээжийг цуглуулан шинжилж, маш их хэмжээний ажлыг амжуулсан юм. Өнгөрсөн долоо хоногт ДЭМБ-ын шинжээчдийн баг Хятадад шинэ коронавирусын эх үүсвэрийг хайн судлах ажлаа бүх талаар дуусгав, шинжээчдийн баг Хятадын талын ил тод байдлыг магтсан төдийгүй үүнээс өмнө барууны зарим хэвлэл болон улс төрчид халдвар асуудлаар Хятадыг гүтгэсэн хуйвалдааныг бүрэн гүйцэд няцаасан байна.
Харин үүнээс өмнө “Нью Йорк Таймс” зэрэг барууны хэвлэл “Хятад улс шалгалтыг харшилсан”, “Хятад улс мэдээлэлээ хуваалцахаас татгалзсан” гэх мэтээр худал зүйл тарааж эхэлсэн юм, эдгээр мэдээлэл ДЭМБ-ын шинжээчдийн хилэгнүүлсэн байна, 2-р сарын 13-нд шинжээчдийн багийн гишүүн Питер Дасзак Twitter-ээр жиргэхдээ: “асуудалд өрөөсгөлөөр хандсан болохоор, “Нью Йорк Таймс” сонин үнэхээр ичгүүртэй байна!” гэжээ.
Ажлын явцад Хятадын талын ажилтад нягт уялдаж, маш гарамгай ажилласныг тэрээр сайшаав. Тэрээр хэлэхдээ: “бид нэн олон мэдээлэл авахыг хүссэн үед, Хятадын эрдэмтэд залхууралгүй эрж хайн өгч, хэдхэн хоног бололгүйгээр задлан шинжилж өгснөөр, бид шинэ мэдээлэл олж авч чадсан юм, эдгээр бүхэн цөм маш их үнэ цэнэтэй юм. Ажлын хугацаанд бид нэн ихийг задруулах аргагүй байж, вирусын эх үүсвэрийг хайн судлах бүх ажлыг эвдэхгүйн төлөө хичээсэн юм” гэжээ.
Тэрээр хэлэхдээ: ДЭМБ-ын шинжээчид Хятадын талтай олон төрлийн төсөөлөлийг бий болгож, одоогоор вирусын эх үүсвэр амьтнаас гаралтай байж болзошгүй хэмээн үзсэн байна гэжээ. Түүнчлэн тэрээр дахинтаа онцлохдоо: “вирусын лабораториос вирус алдагдсан” хэмээх хэллэг үнэхээр ямар ч үндэслэлгүй юм гэжээ. Питер Дасзак шуудхан хэлэхдээ: вирусын эх үүсвэрийг судлах хойшдын ажил шинжлэх ухаанч замаар замнах болно, харин улс төрийн шавар шалчигт унах ёсгүй юм гэжээ.
Америкийн тал Хятадыг тасралтгүй гүтгэж байгаад чиглүүлэн Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь 2-р сарын 10-ны ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ: энэ удаа ДЭМБ-ын шинжээчид Хятадад ирж, бүх дэлхийн вирусын эх үүсвэрийг хайн судлах хамтын ажиллагаа өрнүүлж байгаа явдлыг Хятадын засгийн газар ихээр дэмжиж, ДЭМБ болон олон улсын шинжээчид үүнд идэвхтэй үнэлгээ өгсөн байна. Хятад улс үргэлжлэн нээлттэй, ил тод байр суурь баримталж, ДЭМБ-тай хамт бүх дэлхийн вирусын эх үүсвэрийг хайн судлах асуудлаар нягт хамтран ажилласаар байх болно гэжээ.