Бидэнтэй нэгд

Улс төр

У.Хүрэлсүх “хоосон буу” дуугаргаад 27 хонолоо

Нийтэлсэн

Цэц уг нь шүүх юм

Эхлээд Үндсэн хуулийн Цэцийг ярих ёстой юм аа. Манайхан гоёж гоодоод, үндэс угсаа гэж яриад Цэц гэж нэрлэсэн болохоос биш угтаа шүүх юм. Үндсэн хуулийн шүүх шүү дээ. Шүүх ямар байх ёстой вэ, Цэц тийм байх учиртай.

Гэтэл нэрнээс нь эхлээд гажуудуулчихсан. Шүүх юм чинь үйл ажиллагаа нь нээлттэй байх ёстой. Гэтэл Цэцийнх хаалттай гэхэд болно. Ерөнхийлөгчөөс өөр хэн нэгэн Цэцэд мэдээлэл, хүсэлт, гомдол, өргөдөл гаргасан эсэх мэдээлэл нь бүрхэг. Тэгж байгаад гэнэт шийдвэр гарч ирдэг. Цэцийн процессын хууль нь хоцрогдчихсон. Аль 1997 оноос хойш нэг ч салхи ороогүй. Шүүх юм чинь хуулийн асар нарийн шалгуураар Цэцийн гишүүн болох учиртай. Гэтэл хууль дүрмийн мэдлэг гэхээсээ улс төрийн туршлага, нөлөөгөөр тэнд очдог болсон. Цэцийн гишүүдийг нэг тойруулаад хараадахаарай.

“…Дээр нь хөх тэнгэрээс өөр юу ч байхгүй” гэж ирээд сүрхий тунхагладаг ч дарга болгон зайдалсаар өнөөг хүрсэн нь нууц биш. Томилгоонд ч асуудал байж мэднэ.

Цэцэд очсон Ерөнхийлөгчийн “хэрэг”-үүд

Одоо олон нийт Цэцийг харж байгаа нэг том асуудал бий. Тэр нь Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших боломжтой эсэхийг Цэц шийднэ. “Хэрүүлийн алим” нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн “…Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэсэн 2019 оны өөрчлөлт юм.

Үүнийг тойроод маргалдаж байна. Энэ асуудлын “галт тэрэг” хэдийнэ хөдөлжээ.

2021.1.18. УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд Ерөн­хийлөгчийн сонгуулийн тухай хуультай холбоотой асуудлаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэрээр “Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэж заасныг Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд тодорхой тусгаагүй. Энэ нь Үндсэн хуультай нийцэхгүй, зөрчилдөж байна” хэмээн мэдэгдлээ.

Зарим хууль тогтоогчдын “Эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэж болохгүй. Тиймээс одоогийн Ерөнхийлөгч хоёр удаа сонгогдох боломжтой” хэмээн тайлбарлаж буйд тус намын Хуулийн бодлого хариуцсан нарийн бичгийн дарга Д.Үүрцайх “Одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг хоёр жилээр сунгах хууль зүйн боломжгүй” хэмээн мэдэгдлээ.Тиймээс ХҮН-ынхан Цэцэд хандахаар болсноо зарлалаа.

2021.1.29. БНМАУ-ын дэд Ерөнхийлөгч асан, УИХ-ын дарга асан Р.Гончигдорж Цэцэд мэдээлэл гаргав. Р.Гончигдорж түүндээ “…Ерөнхийлөгчийн 2021 оны ээлжит сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай УИХ-ын тогтоол нь Үндсэн хуулийн 30.2 дахь хэсгийн “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа сонгоно” гэснийг зөрчиж байна. …Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр Үндсэн хуулиар тогтоосон Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацааг зургаан жил болгосон.Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдөхөд шилжих журмын тухай хуульд Үндсэн хуулийн 30.2 дахь хэсэгт оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар ямар нэгэн шилжилтийн журам тогтоогоогүй тул 2020 оны тавдугаар сарын 25-наас эхлэн Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа, тодруулбал, Ерөнхийлөгч Х.Баттулгын бүрэн эрхийн хугацаа зургаан жил болсон” гэжээ.

Ерөнхийлөгч Цэцийн гишүүдийг дуудаж уулзав

Энэ уг нь ноцтой явдал байгаа юм. Өөртэй нь холбоотой дээр дурдсан ашиг сонирхлын хоёр ч асуудал Цэцэд оччихсон явж байгаа үе. Үндсэн хуульд оруулсан өөрчлөлтөөс улбаалж Ерөнхийлөгч Х.Баттулга дахин нэр дэвших үү, үгүй юу гэдэг дээр улаан цэнхэрээрээ талцаад “…Дэвшинэ, Үгүй” гэж маргаад эхэлчихсэн. Үүнийг Цэц хагална. Чухам тийм байхад ийм уулзалтууд болсон нь Ерөнхийлөгчийг эдгээр асуудалдаа “хамгаалалт” авч байна уу гэж хардахад хүргэсэн. Сануулахад, Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын эхээр Цэцийн гишүүдийг дуудаж ганцаарчилсан уулзалтуудыг хийсэн.

2021 оны хоёрдугаар сарын 4-ний үд дунд гэхэд Цэцийн гишүүн Ц.Нанзаддорж Ерөнхийлөгчид бараалх­сан. Ц.Нанзаддоржийг Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн квотоор Цэцэд оруулсан байдаг.

Ерөнхийлөгч албан ёсоор Цэцэд хандлаа

2021.2.10. Ерөнхийлөгч Х.Баттулга өөрийн биеэр Цэц дээр очлоо. Тэрээр Цэцэд хандаж хүсэлт бичжээ.Ерөнхийлөгчийг Цэцийн дарга Н.Чинбат хүлээж авлаа. Ерөнхийлөгч УИХ-аас 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр баталсан Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн 1 дүгээр зүйл, 2021 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр баталсан Шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ бүхэлдээ болон 2020 оны арванхоёрдугаар сарын 24-ний өдөр баталсан Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /Шинэчилсан найруулга/-ийн зарим зүйл, хэсэг, заалт Үндсэн хуульд нийцээгүй, түүний холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэхийг хянан шалгуулахыг хүсэв.  Дашрамд хэлэхэд Цэцэд хандаж эрх бүхий байгууллага, албан тушаалтнаас гаргасан хүсэлтийг хүлээн авсан Цэцийн гишүүн маргаан хянан шийдвэрлэх ажиллагааг шууд үүсгэж шалгах хуулийн зохицуулалттай юм байна. Тэгэхээр дээрх хуулиудын асуудлаар Цэц маргаан үүсгэсэн гэсэн үг.

У.Хүрэлсүх Цэцэд хандах уу?

2021.1.21. Энэ өдөр 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцорсон. Бүх хүний хувьд гэнэтийн явдал байлаа. Гэхдээ өдөр өнгөрөх тусам хэсэг бүлэг хүн хэдийнэ мэдэж байсан байж магадгүй нь тодорч байна.

Уг нь Засгийн газрын “амь”-нд хүрэхээр үйл явдал болоогүй юм. Манайх ямар Япон биш. Юу ч болсон гүрийж л байдаг улсууд шүү дээ. Гэтэл эх, нярай хоёрыг эмнэлгийн хувцастай зөөвөрлөсөн асуудлаас болоод Ерөнхий сайд У.Хүрэлсүх огцрохоо зарлачихав.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тэр өдөр Төрийн ордон дахь Жанжин Д.Сүхбаатарын танхим, УИХ-ын чуулганы индэр дээрээс маш ноцтой мэдэгдлүүдийг хийсэн юм. Маш ноцтой шүү.

Тэрээр “…Монгол Улсын Ерөнхийлөгчид чин сэтгэлээсээ итгэж найдаж хамтарч ажилласан. Харамсалтай нь миний итгэл найдвар алдарсан. Би цаашид олон удаагийн жагсаал цуглаан хийж Монгол Улсын засаг төрийг үймээн самуунтай байхыг хүсэхгүй байна. Монгол төр тогтвортой ажиллаасай гэж хүсч байна. Би долдугаар сарын 1-нийг хүсдэггүй хүн” гээд “…Өчигдрийн жагсаал цуглаанд бид оролцоогүй гэж яриад хэрэггүй. Олон баримт нотолгоогоор энэ нотлогдож байгаа. Би цаашид энэ ажлыг өгснийхөө дараа Монгол Улсын хууль дүрэм хэрхэн яаж зөрчигдөж байсан талаар, Монголын шүүх прокурорын байгууллагад яаж дарамт шахалт болдог байсан талаар баримттай ярина. Ерөнхийлөгчид итгэл үзүүлэх эсэхийг УИХ-аар хэлэлцүүлнэ” гэж мэдэгдсэн.

Мөн “…Монгол Улсын шүүх прокурорын байгууллага хараат бус байгаасай гэж хүсдэг. Би ҮАБЗ-ийн хурал дээр гишүүдэд болон холбогдох хүмүүст хэлж байсан. Наад албан тушаалууд чинь мөнхийн биш шүү. Та бүхэн хэзээ нэгэн цагт төрийн өмнө шалгагдана шүү. ҮАБЗ хэзээ ч хууль зөрчиж болохгүй, Ерөнхийлөгч өө. Хэрэв та бид нар хууль зөрчвөл энэ Монголын төрд хууль биелүүлдэг газар үгүй болно шүү гэдгийг удаа дараа хэлсэн, сануулсан. З.Энхболд даргыг Тамгын газрын дарга байхад нь удаа дараа сануулж байсан. Одоогийн шинэ залуу дарга байхад ч би удаа дараа сануулж байсан. ҮАБЗ-ийн ажлын албаны дарга А.Гансүхэд удаа дараа сануулж хэлсэн” гэв. Түүнчлэн “…Монгол Улсын Ерөнхийлөгч хууль зөрчиж байгаа. Энэ хүн бол нам бус хүн. Намаасаа татгалздаг. Дандаа намын ажил хийж байгаа. Танай намынхан ч гэсэн өөрсдөө үүнийг шүүмжилдэг. АН-ыг самарсан, одоо ардын Засгийг самарлаа, цаашдаа Монголыг самрах юм байна гэж би бодож байгаа” гэв. Тэрчлэн “..Өнөөгийн Ерөнхийлөгчид Үндсэн хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ёстой гэдгийг эрх баригч намын даргын хувьд илэрхийлье” гэсэн.

У.Хүрэлсүхийн Төрийн ордноос хийсэн дээрх мэдэгдлээр бол Ерөнхийлөгч Х.Баттулга дээр импичмент буюу хариуцлага тооцох асуудал яригдах нээ гэж ойлгогдсон. Үндсэн хуулийн  35.2-т “…Ерөнхийлөгч тангаргаасаа няцаж Үндсэн хууль, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг зөрчвөл Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг үндэслэн УИХ-аар хэлэлцэж, чуулганд оролцсон нийт гишүүний дийлэнх олонхын саналаар огцруулна” гэж заасан. Эхлээд Цэц дүгнэлт гаргаж, дараа нь УИХ түүнийг нь хэлэлцэж шийднэ гэсэн үг. Хамгийн гол нь Цэцэд мэдээлэл, гомдол гаргах хүн нь У.Хүрэлсүх болж таараад байгаа юм. Гэвч тэр ингэж мэдэгдсэн, шуудхан хэлэхэд “хоосон буу” дуугаргаад яг 27 хонолоо. Таг чиг. Бүр байгаагүй юм шиг алга болоодохов.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.2.17 ЛХАГВА № 30, 31 (6507, 6508)

Б.ДАМДИН-ОЧИР

CRI Монгол радио3 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио3 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент4 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр4 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр4 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм4 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм4 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент4 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент4 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр4 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм4 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч4 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа