Бидэнтэй нэгд

Ерөнхийлөгч

Ерөнхийлөгчийн айдас

Нийтэлсэн

Цар тахал хэмээх хөшиг татчихаад цаана нь улс төрийн амьдрал халуухан өрнөж байна. Ерөнхийлөгчийн сонгуулийн чимээ газар авч байгаа энэ үед далд зодоон өрнөхөөс ч өөр аргагүй биз. Тэр тусмаа Ерөнхийлөгч Х.Баттулга ихээхэн ганцаардсан, айдастай байгаа нь юу юунаас харагдана. Түүний харъяа мэдээллийн байгууллага, тойрон хүрээлэгчдийн зүгээс өдөр шөнөгүй цацаж байгаа мэдээлэл нь түүний ганцаардал, айдсыг илтгэж байгаа хэрэг. Ядахад өдөр тутмын сонинуудын “Эрэн сурвалжлагч” нэгдлийнхэн Ерөнхийлөгчийн оффшор бүсэд байршуулсан мөнгө, АНУ-д байх үл хөдлөх хөрөнгө гээд нэг бус зүйлийг баримтаар ил болгов. Тиймээс өрсөлдөгч МАН-аас оффшортой гэх нөхрийн баримтыг зэрэгцүүлэн “нүдэж” байгаа зэрэг нь өөрийнхөө сөрөг мэдээллийг бүдгэрүүлж, саармагжуулах гэсэн арга бололтой. Ядахад тэрээр Н.Энхбаяртай сүжирч байх зуур МАН, МАХН хоёр нэгдэх тухай албан бус мэдээлэл ч түүнд айдас нэмж байгаа болов уу. Энэ мэт олон асуудал нь сонгууль угтан өндийж байгаа нь түүнийг  мухардалд оруулж байна.

Хүн юу тарина, түүнийгээ л хураадаг гэдэг. Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн суудалд заларсан даруйд намаа хэдэн хэсэгт хуваахад хамгийн том нөлөөлөл үзүүлсэн учраас Х.Баттулгаас намын журамт нөхөд нь нүүр буруулсан. Түүний дэргэд тарж бутарсан МоАХ л үлдсэн. Энд тодорхой үзэл баримтлалгүй, яахаас ч буцахгүй цөөн нөхөд байгаагаас өөр юу ч алга. Ерөөсөө өнгөрөгч 2016 оноос хойш АН-ыг дунд нь хагалах, бүр унагаах санаархал хэн нэгэнд илэрхий байсныг Ерөнхийлөгч хэмээн онцолж байна. Хамгийн сүүлийн үеийн жишээ гэхэд АН хоёр дарга, хоёр тамгатай болж өдгөө ч хэрүүл нь дуусаагүй байна.

АН-ын дарга С.Эрдэнэ өнгөрөгч сонгуульд ялагдал хүлээсэн учраас дүрмийн дагуу ажлаа өгч, зургаан дэд даргынхаа нэг болох Ц.Туваанд түр эрхээ шилжүүлсэн. Тодотгож хэлбэл Ц.Туваан зөвхөн дараагийн даргад тамга шилжүүлэн өгөх төдий үүрэг хүлээсэн хүн. Гэтэл даргын Түр орлон гүйцэтгэгч Ц.Туваан жинхэнэ дарга мэт аашилж, томилгоо хийх, бүр Их хурлаа зарлан хуралдуулах зэргээр жаалж байвч Түр даргад ийм эрх дүрмээр олгогдоогүй юм. Ц.Тувааныг цаанаас нь хөдөлгөж байгаа хүн нь Х.Баттулга гэдгийг ч намынхан нь хэлэх болов. Тиймээс тамга булаалдсан энэхүү маргаан нь эцэстээ шүүхийн босго давж, шийдвэр ч гарав. Тодотговол, АН-ын тамга тэмдэг, эрхийг хууль ёсны намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэх шийдвэр гарсан ч аанай л хоёр дарга, хоёр тамгатай байсаар байна.

Өнгөрөгч сарын 20-ны өдөр болсон иргэдийн эсэргүүцлийн жагсаал дээр Ц:Туваан тэргүүтэй АН-ын зарим нөхөд очиж дэмжлэг үзүүлсэн. Дэмжлэг үзүүлэх ч юу байхав. Өдөөн турхирах санаатай очсон гэдгийг батлаад буй. Жагсаалыг илүү хурц хэлбэрт шилжүүлэх сонирхол ч илэрхий цухалзаж байсан юм. Албаны хүмүүс үүний цаана Ерөнхийлөгч Х.Баттулга байсан, мөнгө тараасан гэх баримтыг ч дэлгэх болов. Энэ тухай халаагаа өгсөн Ерөнхий сайд У.Хүрэлсүх чуулганы индэр дээрээс шууд мэдэгдсэн учраас нуух зүйл алга. Ингэхдээ тэрээр “Миний итгэж найдаж хамтарч ажилласан Монгол Улсын Ерөнхий­лөгч Х.Баттулга ард түмнийг үймээн самуунд турхирч, хөрөнгө санхүүжилт хийж, ард түмний тайвнаар өөрсдийн үзэл бодлоо илэрхийлсэн жагсаалыг улс төржүүлсэн. Миний итгэл найдвар үнэхээр алдарч байгаа. Цаашдаа ч гудамж талбайн жагсаалыг зохион байгуулалттайгаар хийж, нийтийн эмх замбараагүй байдалд өдөөн турхирах гэсэн үйл ажиллагааг төлөвлөж байгааг үгүйсгэхгүй гэж бодож байна” хэмээн суудлаа өгсөн. Энэ бол айж ганцаардсан хүний хийж болох хамгийн увайгүй үйлдэл байв.

Тэр Ерөнхийлөгчөөр ажил­ласан дөрвөн жилд эрх баригчдаас өргөн мэдүүлсэн хууль бүхэнд хориг тавьсан. Гэсэн хэдий ч Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсан удаа нэг ч байхгүй. Учир нь бүх зүйлийг өөрийн эрх ашгийн төлөө, улс төрийн өнцгөөс хүлээн авдаг учраас Ерөнхийлөгчийн хориг газар авдаггүй байв.

Сүүлдээ арга ядсан Ерөнхий­лөгч маань Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд өөрийн биеэр хандаж байхав дээ. УИХ-аас баталсан “Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын шүүхийн тухай”, “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-иуд Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан шалгуулахаар Ерөнхийлөгч Х.Баттулга Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ. Бүр өөрийн биеэр хүрэлцэн очив. Монгол Улсын түүхэнд үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч, Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн цэцэд очсон нь үгүй. Уг хуулиудаар Ерөнхийлөгчийн эрх мэдлийг чамгүй бүдгэрүүлсэн учраас тэр өндөр эрх мэдлийн төлөө тэмцэж байгаа хэрэг. Мөнхүү өнгөрөгч дөрвөн жилд Ерөнхийлөгч маань Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажилд Засгийн газраас ч илүү анхаарч ажилласан нь өмнө нь тарьсан хэргээ баллуурдаж баалах байснаас өөр зүйлгүй. Өдгөө үүнд зарцуулж гаргасан 800 тэрбум, бараг нэг их наяд төгрөгийг ямар замаар гаргасан зэрэг асуудал босож, төмөр замыг эрхэлж байсан нөхөд ч Х.Баттулгаас нүүр буруулжээ. Өндөр дээр суусан дөрвөн жилийн хугацаанд хийсэн ажил гэвэл ердөө л энэ. Тэгэхээр юуны өмнө тарааж орхисон намаасаа дэмжлэг авах тухай санахын ч гарз болсон. Бас нэг зүйл бий. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагаж мөрдөх хугацааг 2020 оны тавдугаар сарын 25-ны өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө. Уг нэмэлт, өөрчлөлтийг дагаж мөрдсөнөөр Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд улирч нэр дэвших эрхгүй нөхцөл байдал үүснэ гэдгийг зарим хуульч хэлсээр байна. Хуулийн “илд” атгасан хүн хүчээр ч хамаагүй нэрээ дэвшүүлж болох ч намын дотоод сунгаанд цухуйж чадахгүй. Тиймээс тэр эрх мэдлийн “илд”-ээ өргөхөөс өөр гарц харагдахгүй.

Энэ мэтээр эртнээс ганцаардаж айсан Ерөнхийлөгч маань “Өрх бүрд нэг сая төгрөг”-ийн тэтгэлэг олгох хуулийн төслийг өргөн барьсан. Энэхүү тогтоолын төсөлд өрх бүрд нэг сая төгрөгийг, үүнээс 200 мянган төгрөгийг бэлнээр, 800 мянган төгрөгийг зөвхөн үндэсний үйлдвэрлэгчээс бараа, бүтээгдэхүүн худалдан авах тусгай болзол бүхий эрхийн бичиг хэлбэрээр олгож, санхүүжилтийг оффшор бүсээс татах хөрөнгийн эх үүсвэрээр шийдвэрлэх тухай дурдаж байсан. Гэтэл өөрийнх нь нуусан хөрөнгө оффшор бүсээс ил болж, энэхүү төсөл ч талаар болов. Ийнхүү “Хулгайч хулгайчийг бариарай” гэдэг шиг явуургүй арга нь газар авахаа ч болилоо.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ18 цаг өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ22 цаг өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ2 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа