Нийгэм
Хаврын тариалалтад шаардлагатай 4.5 сая еврогийн тоног төхөөрөмжийг Беларусь улсаас нийлүүлнэ
Хаврын тариалалтад шаардлагатай тоног төхөөрөмжийг Беларусь улсаас нийлүүлэхээр болжээ. Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Монгол, Беларусийн Засгийн газар хоорондын комисс өчигдөр цахим уулзалт хийлээ.
“Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 4,5 сая еврогийн техник, тоног төхөөрөмжийг Беларусь Улсаас Монгол Улсад нийлүүлэх бөгөөд 2021 оны хаврын тариалалт эхлэхээс өмнө техник, тоног төхөөрөмжийг хүлээн авах хүсэлтэй байгаагаа З.Мэндсайхан сайд илэрхийлжээ.
Түүнчлэн “ОБЕГ-т гал унтраах машин, тоног төхөөрөмж нийлүүлэх” төслийн хүрээнд 14 төрлийн нийт 71 техник нийлүүлэгдэнэ. Үүнээс 2020 онд 56 техникийг хүлээн аваад байгаа бөгөөд үлдсэнийг нь ойрын хугацаанд авахаар талууд ажиллаж байна.
“Монгол Улсад сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах” төсөл нь газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймагт хэрэгжихтэй холбогдуулан төслийн ажлыг эрчимжүүлэх зорилгоор Беларусийн шинжээчдийн багийг ойрын хугацаанд Монгол Улсад ажиллуулахаар тохиролцжээ.
Монгол Улс Элчин сайдын яамаа 2020 онд Минск хотноо нээсэн бөгөөд Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагааг улам идэвхжүүлж, өргөжүүлэхэд хоёр талын Элчин сайдын яамд чухал хувь нэмэр оруулна гэдэгт талууд итгэлтэй байгаа юм.
Монгол, Беларусийн харилцаа, хамтын ажиллагаа, Засгийн газар хоорондын “Экспортын зээлийн ерөнхий хэлэлцээр”-ийн хүрээнд хамтран хэрэгжүүлж буй таван төсөл болох:
- “Трактор, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж нийлүүлэх”,
- “Монгол Улсад сүүний чиглэлийн эрчимжсэн цогцолбор аж ахуй байгуулах”,
- “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төсөл,
- “МАЗ” үйлдвэрийн зам засварын болон зам цэвэрлэгээний 42 машиныг нийлүүлэх”,
- “Улаанбаатар хотын нийтийн зориулалттай орон сууцны цахилгаан шатыг шинэчлэх” төслүүд