Бидэнтэй нэгд

CRI Монгол радио

Навальныйн шүүх танхимд хэлсэн үгс Путины сонгогчид руу чиглэв үү?

Нийтэлсэн

Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный-тай холбоотой хоёр хэргийг Москвагийн Бабушкины шүүх өнгөрөгч бямба гарагт авч хэлэлцэн, нэг шүүх хурал дээр түүний тэнсэн харгалзах хугацаа хорих ялаар солигдсон тухай шийдвэр гарсан бол нөгөө хурал нь түүнийг ахмад дайчин Игнат Артеменког гүтгэсэн хэрэгт буруутгажээ. Ингээд Навальный хоёр ч удаа шүүх танхимд үг хэлэхэд хүрэв. Шүүх хурлаас түүнийг 2,5 жил хорих шийдвэр гаргасан учраас ойрын хугацаанд олны өмнө үг хэлэх боломж түүнд тохиохгүй ч байж мэднэ.

Навальный хоёр удаа үг хэлэхдээ зөвхөн буруутгагдаад буй хэргийнхээ мөн чанарын талаар бус өөрийн үзэл бодол, улстөрийн хөтөлбөрийн тухай өгүүлж, бас итгэл үнэмшил, аз жаргал, ядуурал, эх оронч үзэл гэх сэдвүүдийг ч хөндсөн юм.

ВВС-ийн Оросын албаны зүгээс  шинжээчдэд хандан итгэл үнэмшил, аз жаргалын талаар Навальныйн хэлсэн үгсэд тайлбар хийхийг хүсээд, түүний бямба гарагт хэлсэн үгс одоогийн Ерөнхийлөгчийн сонгогчид руу чиглэсэн эсэх талаар асуусан байна. Эх оронч, сүсэг бишрэлтэй оросууд болон хүн амын ядуу давхаргын иргэдийг Владимир Путины уламжлалт сонгогчид хэмээн үздэг аж.

 

АЗ ЖАРГАЛЫН ТУХАЙ

 

Алексей Навальныйн шүүх танхимд хэлсэн үг:

“Орос орон зөвхөн эрхчөлөөт бус төдийгүй бүхий л талаар аз жаргалгүй байгаатай бид тэмцэх хэрэгтэй. Бидэнд бүх зүйл байгаа хэдий ч манайх аз жаргалгүй орон. Оросын утга зохиолыг нээгээд харцгаая, тэнд ихэвчлэн аз жаргалгүй байдал, зовлон шаналал дүрслэгдсэн байдаг. Бид энэхүү чөтгөрийн тойргоос гарч чадахгүй байгаа, гэвч гарахыг маш ихээр хүсэж байна. Иймд урам зориг өгөх уриагаа өөрчлөх хэрэгтэй-Орос орон зөвхөн эрхчөлөөтэй төдийгүй, аз жаргалтай байх ёстой. Орос орон аз жаргалтай болох ч болно. Ингээд гүйцээ”

Соёл судлаач, Чөлөөт их сургуулийн багш Владислав Земенков:

Барууны орнуудад сэтгэл хөдлөлийн капитализм буюу аз жаргалын соёл, хувь хүний өсөн дэвжих соёл төлөвшсөн гэх ойлголт социологид байдаг. Өөрийг нь аз жаргалд хөтлөх үр шимийг хүртэхийн тулд хүн хөдөлмөрлөдөг. Оросод харин эсрэгээрээ, сэтгэл хөдлөлийн социализм, эсвэл хувь заяаны дэглэм гэж нэрлэгддэг зүйл л байдаг. Иймд олон зүйл дээр юу ч өөрчлөгдөхгүй, урд нь яаж амьдарч байв, тэр маягаараа хойшид ч амьдарсаар байх болно.

Навальныйн хэлсэн үгс бол бодит байдлыг илэрхийлэх гэсэн оролдлого юм. Өөрөөр хэлбэл, Орос орон зөвхөн зовлонгийн кодчлолоор баглагдах бус, харин барууны замаар хөгжиж чадах орон гэдгийг ойлгуулахыг зорьжээ. Аз жаргалыг харах социал-демократ үзлийн тухай яригдаж байна гэж би Навальныйн үгнээс ойлгосон. Энэ бол зөвхөн хэн нэгэн ганц хүний аз жаргал биш, бас Оросод хаа сайгүй харагддаг капиталист аз жаргал ч биш юм. Тэр яригдаад байгаа Путины ордон бол ганц хүний аз жаргалыг илтгэж байгаа. Харин Навальный бүх хүмүүсийн аз жаргалын талаар ярьж байна.

Орос орон аз жаргалд зөвхөн суралцаж байгаа. Бид одоо зовлон шаналлын соёл болон ЗХУ задарсны дараа барууны соёлтой хамт ирсэн аз жаргалын соёлын холимог дунд амьдарч байна. Магадгүй, бид их өөрчлөлтийн гэрчүүд ч болж болзошгүй. Гудамжинд гарч эсэргүүцээд байгаа хүмүүс бол зовлон шаналалдаа цөхөрсөн иргэд гэж би боддог.

 

ИТГЭЛ ҮНЭМШЛИЙН ТУХАЙ

 

Алексей Навальныйн шүүх дээр хэлсэн үг:

“Би юу ярихаа сайн мэдэхгүй байна эрхэмүүд ээ.  Бурхны тухай, авралын тухай та бүхэнтэй яриасай гэж хүсэж байна уу? Учир нь, би бол Авлигатай тэмцэх сангийн доог тохуу болж буй итгэгч хүн. Тэндхийн хүмүүс үндсэндээ шашингүйн үзэлтнүүд байдаг, би ч бас цагтаа үл итгэгч байсан. Гэвч би одоо шүтлэгтэй нэгэн болсон, бүх зүйлс энгийн болдог учраас энэ нь ч надад тусалдаг юм. Би өмнөхөөс бага санаа зовниж, тухайн нөхцөл байдалд юу хийх хэрэгтэйг тодорхой бичсэн номын дагуу амьдарч байна. Түүнийг нэг бүрчлэн мөрдөх нь бэрхшээлтэй хэдий ч би байдгаараа хичээж байгаа. Иймээс улстөр хийх нь надад хялбар байдаг”

Мадрид дахь Мариа  Магдалина сүмийн хамба лам Андрей Кордочкин:

Оросод болж өнгөрсөн үйл явдлуудыг хэлэлцэж буйг харахад, нэг бол “Путин сайн-Навальный муу”, эсвэл эсрэгээр нь “Путин муу-Навальный сайн” хэмээн хэт туйлшраад байх шиг надад санагддаг. Эдгээр нөхцөл байдал нь өгүүлэгч этгээдийн улстөрийн ашиг сонирхлоос өөр юуг ч илтгэж чадахгүй. Харилцан итгэлцэл, итгэл үнэмшлийн тухай асуудлыг зөвхөн шашны үүднээс ярих нь өрөөсгөл юм. Энэ асуудал бидэнтэй бараг л өдөр бүр тохиолддог. Внуково нисэх зурваст гарсан техникийн асуудлаас болж Навальныйн суусан онгоц Шереметьевод газардсан гэдэгт итгэх гэж үү.  Навальныйг шүүх ажиллагаа нь ямар ч улстөрийн агуулгагүй, шүүх засаглал нь удирдлагаас өгсөн заавраар ажилладаггүй гэдэгт бид итгэх ёстой гэж үү. Хүмүүс ер нь юунд итгэдэг вэ.

“Ещенепознер” хөтөлбөрийн саяхны нэгэн дугаарт Александр Дугин мэдэгдэл хийхдээ, жинхэнэ улстөрчид гэдэг бол өөрийн үзэл санааны төлөө үхэхээс ч, бусдыг хөнөөхөөс ч буцахгүй хүмүүс гэж ярьсан. Би үүнтэй бүрэн дүүрэн санал нийлэхгүй байгаа. “Жинхэнэ” улстөрийн амьдрал хэн нэгэн алуурчныг төрүүлдэг гэж би бодохгүй байна. Мартин Лютер Кинг-ийн “Бирмингемийн шоронгоос бичсэн захидал”-ыг санацгаая. Хэрэв тэрхүү захидлыг тохь тухтай өрөөнд бичсэн бол тийм их итгэл үнэмшилтэй санагдахгүй ч байж мэдэх. Өөрийнхөө хэлсэн үгсийн төлөө эрх чөлөө, амь насаараа ч дэнчин тавихад бэлэн байгаад нь хүмүүс түүнд итгэж байсан. Харин түүхэн цаг хугацаа өөрт нь итгэсэн хүмүүсийг баярлуулах боломжийг Навальныйд олгох эсэхийг бид одоогоор сайн мэдэхгүй байна.

 

ЭХ ОРОНЧ ҮЗЭЛ БОЛОН ДАЙНЫ ТУХАЙ

 

Алексей Навальныйн шүүх танхимд хэлсэн үг:

“Та нар, танай Путин, танай “Нэгдмэл Орос” энэ дайнд ямар хандлагатай байна вэ? Та нарыг сонсмоор байвч нуувчнаасаа гарч ирэхгүй юм. Одоогийн өрнөж буй асуудлыг хэлэлцэхэд тийм ч амар биш учраас та бүхэн дайныг ашиглаж байна. Гэвч бүх зүйл хэрхэн явагдаж байгааг олон хүмүүс харж байгаа гэдэгт би итгэлтэй байна. Тэд та нараас ялгаатай нь, ахмад дайчид, тэтгэврийн хөгшчүүдийг хүн гэж тооцдог учраас над шиг л дургүй нь хүрч эгдүүцэж байгаа. Ахмад дайчид, тэтгэврийнхэн бол бидэнтэй л адил хэвийн хүмүүс учраас тэднийг доромж­лон, өөрсдийн элдэв хуурамч бичлэгүүдэд хүчээр оруулж, тэдний өмнөөс бичиг баримтууд хуурамчаар үйлдэх ёсгүй юм”

“Левада-төв”-ийн социологич Денис Волков:

Дайны сэдэв оролцуулсан үгс нь эх орончдод хандаад зогсоогүй, харин өөрийг нь буруутгаад буй урвагч, тагнуул гэх ойлголтод няцаалт өгч, эх оронч гэдгээ харуулахыг хүссэн гэж би бодохгүй байна. Харин өөрийнх нь тухай тэдгээр төсөөллийн хариуд энэ сэдвүүдийг хөндөж байгаа байх. Тэр алс хэтийн ирээдүйд чиглүүлэн одооноос өөрийн имижээ засаж эхэлж байна гэж би бодож байгаа.

Улстөр судлаач Глеб Павловский:

Навальныйг ахмад дайчидтай муудалцуулах гэсэн оролдлого найдваргүй л болов уу гэж бодож байна. Учир нь, Сталины үеийг ч дурсан санадаг хамгийн ахмад үеийнхэн дунд Путины нэр хүнд маш тааруу байдаг. Иймээс тэдэнд Навальныйг муу хүн болгох гэсэн оролдлого төдийлөн бүтэлтэй болохгүй байх.

Путины гол сонгогчид нь ядуу, уламжлалт үзэлтнүүд гэж бодох нь эндүүрэл. Үнэн хэрэгтээ бага орлоготой хүмүүс бол Путины бооцоо биш. Сүүлийн саруудад өрнөсөн жагсаал цуглааныг харахад, Москвагаас алслагдах тусам хүмүүс илүүтэй зүүнтэн болж, тэнд нийгмийн шаардлага л ихсээд байхаас биш хүний эрхийн талаар бага яригдаж байгаа нь анзаарагдсан. Гэвч энэ нь тэдэнд хүний эрх болон эрхчөлөө хэрэггүй гэсэн үг биш, харин тэдний аймшигт ядуурал болон баялгийн шударга бус хуваарилалт л тэдгээр хүмүүсийн гол асуудал болчихоод байна.

Сөрөг хүчний бусад удир­дагчдаас ялгарах Навальныйн гол онцлог нь тэр өөрчлөгдөхөд хэзээд бэлэн байдаг. Тэр хүмүүсийг болон тэдний мэдрэмжийг даган олон ч удаа өөрчлөгдөж байсан, цаашид ч өөрчлөгдсөөр байх болно. Иймээс түүний үгс зөвхөн шинэ байр суурины талаар бус, хөдөлгөөний чиглэлээ оновчлох тухай илтгэж байна.

Тэр шоронд хоригдлоо гээд бүрмөсөн тусгаарлагдана гэсэн үг биш юм. Хэрэв тэр амьд л байх юм бол түүнийг нийгмээс бүрмөсөн тусгаарлаж чадахгүй, түүний орон зай ч хоосрохгүй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа