CRI Монгол радио
Ядуурлын эсрэг Хятад улсын тэмцэл бусад орнуудад нөлөөгөө өгч байна
8 жилийн шаргуу тэмцлээр Хятад улс одоогоор хэрэгжүүлж буй стандартаас доогуур амьжиргаатай 100 орчим сая иргэдээ бүхнийг ядуурлаас ангижруулж, дэлхий нийтийг бишрүүлсэн томоохон амжилт тогтоосон юм.
2020 оны эцсээр Хятад улс ядуурлыг бүрэн арилгаж чадсан байна. Энэ бол Хятадын ард түмний хамгийн том ололт амжилт болох төдийгүй, үүний үр шим нь хэдэн мянган бээрийн цаана байгаа улс орнуудад ч эерэг нөлөө үзүүлж байна.
2021 оны эхний хагаст Хятадын Коммунист Намын Төв Хороо чинээлэг нийгмийг бүх талаар байгуулах тухай системтэй үнэлгээ дүгнэлтийг үндэслэн чинээлэг нийгмийг бүх талаар байгуулж чадсан эсэхээ албан ёсоор зарлах юм. Хятад үндэстнүүдийн олон мянган жилийн хүсэл зорилт бодит биеллээ олно гэдэгт хүн бүхэн итгэлтэй байна.
Чинээлэг нийгмийг бүх талаар цогцлон байгуулах нь Хятадын Коммунист Намын “хос зуун жилийн зорилт”-ын эхний зуун жилийн зорилго болох төдийгүй, ард түмэндээ хийсэн төв чанга амлалт юм. Тиймдээ шинэ эринд шилжсэнээс нааш Хятадын Коммунист Нам нийт ард түмнээ удирдан, хэдэн жилийн шаргуу тэмцлээр чухал амжилт тогтоон, ард түмэндээ хийсэн амлалтаа биелүүлэх мөч дөхөж ирсэн байна.
Кени улсын Олон улсын харилцаа судлаач Кавинс “Ядуурлыг арилгах Хятадын ололтуудаас авсан Африкийн туршлага” нийтлэлээ тус орны “Туг” медиа группийн веб сайтад нийтэлж, ядуурлыг бууруулсан Хятадын туршлагаас Африкийн орнууд суралцах нь зүйтэй гэж үзжээ. Уг нийтлэлд “Дэлхийн ядуурлыг бууруулах үйлсэд Хятад улс 70 гаруй хувийн үүрэг гүйцэтгэсэн байна. Хятад улсын ололт амжилт мөн даян дэлхийн улс орнуудад чухал боломж олгож байна. үүнийг Африк ба дэлхийн нэн илүү тусламж үзүүлэх хэрэгтэй байгаа салбаруудад хөрөнгө оруулах боломжтой юм” гэжээ.
1994-2018 онуудад Африкийн Сахарын арлуудын хүн амын нэн ядуу хүмүүс 61.3% -иас 40.2% болон буурчээ. Өнөөдөр Хятад улсын амжилттай туршлага Африкт урам зориг өгч байна. Үүнээс гадна, 1950-иад оноос ядуурлыг бууруулах чиглэлээр Хятад, Африк хамтын ажиллагаагаа өрнүүлж эхэлсэн бөгөөд дэд бүтэц, хөдөө аж ахуйн технологийн чиглэлээр хамтран ажиллаж, “Бүс ба зам” санаачилгын хүрээнд үйлдвэрлэлийн хүчний хамтын ажиллагаа, боловсон хүчний менежмент ба сургалт зэрэг салбарт Африкийн ядуурлыг буруулах үйлсэд хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна. Африкийн ард түмэн ойрын ирээдүйд цөхрөлтгүй хүчин чармайлтаар туйлын ядуу байдлыг арилгаж, илүү сайн сайхан амьдрах болно гэдэгт итгэх бүрэн үндэслэл бий.
Туйлын ядууг арилгах тэмцэлд ялалт байгуулсны дараа Хятад улс зогсолтгүй дараагийн зорилгоо хэрэгжүүлэхээр ажиллаж байна. Дахиад 30 орчим жилийн хугацааг зарцуулбал орчин үеийн бүтээн байгуулалт болон социалист хүчирхэг орныг бүх талаар цогцлон байгуулахыг үндсэндээ биелүүлэх болно. Улс орон хүчирхэгжихийн хэрээр Хятадын ард түмний худалдан авах чадвар өдрөөс өдөрт нэмэгдэж, хувь хүний хөгжил, улс орноо хүчирхэгжүүлэх үйл явц нь хөгжингүй орнууд, түүний дотор Европт ч асар их боломжийг олгох болно. Францын “Капитал сонин”-д тэмдэглэснээр, “1997 онд L’Oréal Хятадын зах зээлд орж ирэхэд Хятад эмэгтэйчүүд уруулын будаг ховор хэрэглэдэг байв. Харин одоо тэд өдөрт тав, зургаан төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг болсон бол Франц эмэгтэйчүүд өдөрт гурав, эсвэл гурав ч хүрэхгүй төрлийн гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэдэг болж. L’Oreal нь Хятадын гоо сайхны зах зээлд амжилттай ажиллаж, гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эхний хэдэн том компанийн нэг болсон байна” гэжээ. Хятад, Европ бол дэлхийн хамгийн том хоёр зах зээл юм. ЕХ-ны статистик мэдээгээр, өнгөрсөн жил ЕХ-ны 27 орон Хятадаас 383.5 тэрбум еврогийн бараа импортолж, Хятад уруу 202.5 тэрбум еврогийн бүтээгдэхүүн экспортолсон нь 2019 оныхоос тусбүр 5.6% болон 2.2%-иар өсөж, улмаар Хятад улс нь ЕХ-ны гадаад худалдааны хамгийн том түнш болжээ. Испанийн “Эдийн засагч сонин”, “Хятадад хөрөнгө оруулах эсэх нь асуудал биш, харин Хятадад хэчнээн их хөрөнгө оруулалт хийх нь чухал” гэж онцолсон байна. Ирэх 30 жилд Хятад, Европын хоорондох бизнесийн асар том боломжууд төсөөлөхийн аргагүй байх болно.