Улс төр
Сингапурын Дээд шүүх Сү.Батболдын гомдлыг ХАНГАСАНГҮЙ
УИХ-ын гишүүн Сү.Батболд болон түүнтэй хамаарал бүхий этгээдүүдэд холбогдох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зэс, молибдений баяжмалыг худалдаалах хууль зөрчсөн гэрээнүүдийг байгуулсан, хуулиар хориглосон нуугдмал ашиг олсон, “Оюутолгой” ХХК-д давуу байдал олгож, өмчлөх эрх, татвар ногдуулалт, хөрөнгө оруулалтын таатай нөхцөл бүрдүүлж өгснийхөө хариуд “Туркойз хилл ресурс лимитед” буюу хуучнаар “Айвенхоу майнз лимитед компани”-тай холбоо бүхий хувь этгээд, компаниудаас хуулиар хориглосон мөнгөн төлбөр авч, ашиг хонжоо хүртсэн гэх үндэслэлтэй нэхэмжлэлийг гаргаж, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байгаа талаар Нийслэлийн Прокурорын орлогч Ц.Насанбат хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдсан байв.
Дээрх хэрэг маргаантай холбоотойгоор Сү.Батболд нарын хөрөнгийг царцаах, битүүмжлэх үйл ажиллагаа гадны зургаан оронд зэрэг явагдаж байгаа тухай мэдээлсэн. Тэгвэл Сү.Батболд нарт холбогдох нэхэмжлэлийг Сингапурын Дээд шүүх хянаж буй бөгөөд нэхэмжлэгч талыг төлөөлж шүүхийн маргаанд оролцож буй “Rev Law” хуулийн фермийг төлөөлөх бүрэн эрхгүй гэсэн гомдлыг Сү.Батболд буюу хариуцагч тал Сингапурын Дээд шүүхэд гаргасныг хянаж үзээд, урьдчилсан дүгнэлт гаргажээ.
Сингапурын Дээд шүүхийн шүүгчийн урьдчилсан дүгнэлтээр нэхэмжлэгчдийг “Rev Law” хуулийн ферм төлөөлөх бүрэн эрхтэй гэж үзжээ.
Сингапурын Дээд шүүхийн шүүгчийн урьдчилсан дүгнэлтийг энд дарж уншина уу .