Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Мьянмарт өчигдөр 38 тэмцэгч алагдаж, цэргийн эргэлтээс хойших хамгийн их цус асгаруулсан өдөр боллоо

Нийтэлсэн

Өчигдөр буюу Лхагва гарагт Мьянмарт 38 тэмцэгч алагдсаныг тус улсад томилогдсон НҮБ-ын элч Кристин Шранер Бургенер мэдээлжээ.

Ингэснээр өчигдөр Мьянмар улсад цэргийн эргэлт гарснаас хойших хамгийн их цус асгаруулсан өдөр болсон байна.

Тус улсын зэвсэгт хүчнийхэн хоёрдугаар сарын 1-ний үүрээр төрийн эргэлт зохион байгуулж, бүх эрх мэдлийг гартаа авсан юм. Тэр үеэс хойш Мьянмарын иргэд цэргийн дэглэмийг эсэргүүцсэн жагсаал цуглаан зохион байгуулсаар байна.

Цэргийн эрхтнүүд Мьянмар улсын ерөнхийлөгч Вин Мьин, төрийн зөвлөх Аун Сан Сү Чи зэрэг удирдагчдыг баривчилж, хориод байгаа юм.

Лхагва гарагийн аллагын дараа Их Британи улсын засгийн газар Баасан гарагт НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөлийг хуралдуулахыг уриалсан бол АНУ-ын засаг захиргаа Мьянмарын армийн удирдлагуудын эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авахаа мэдэгджээ.

Цэргийн дэглэмийг эсэргүүцсэн иргэдийн жагсаалын үеэр өнгөрсөн хугацаанд нийт 50 гаруй хүн цагдаа, цэргийнхний гарт алагдсаныг НҮБ-ын элч Бургенер мэдээлсэн байна.

Цагдаа нар иргэдийг буудаж байгаа, эмнэлгийн тусламж үзүүлж буй сайн дурынхныг зодож байгаа дүрс бичлэгүүдийг олж авснаа тэр мэдээлжээ.

Зэвсгийн мэргэжилтнүүд дүрс бичлэгүүдийг шинжлээд цагдаа нар жинхэнэ сумтай 9мм-ийн хагас автомат буугаар буудаж байгааг тогтоосон байна.

Алагдсан хүмүүсийн дотор 14 ба 17 насны хоёр хүү байгааг Save the Children байгууллага мэдээлжээ. Мөн 19 настай эмэгтэй жагсаалын үеэр алагдсаныг баталсан байна.

АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд Мьянмарын цэргийн дэглэмийн эсрэг төрөл бүрийн хориг арга хэмжээ аваад байгаа. Мягмар гарагт Мьянмарын хөрш орнуудын гадаад хэргийн сайд нар тусгай уулзалт зохион байгуулж, үүсээд байгаа нөхцөл байдлыг хэлэлцжээ. Тэд иргэдийн эсрэг зэвсэг хэрэглэхээ зогсоохыг, Аун Сан Сү Чи тэргүүтэй удирдагчдыг суллахыг цэргийн дэглэмд уриалсан байна.

Өчигдөр АНУ-ын төрийн департментын хэвлэлийн төлөөлөгч Нэд Прайс цэргийнхэн энгийн иргэдийн эсрэг галт зэвсэг хэрэглэсэнд харамсаж байгааг мэдэгдээд Мьянмарын түүхэн холбоотон Хятад улсын эрх баригчдаас хүчирхийллийг зогсооход нөлөөлөхийг уриалсан байна.

НҮБ-ын аюулгүй байдлын зөвлөл Мьянмарын нөхцөл байдлын талаар харамсал илэрхийлсэн ч цэргийн эргэлтийг буруутгасан тогтоол гаргаж чадаагүй юм. Тус зөвлөлийн байнгын гишүүн болох Хятад, Орос улсууд үүнийг Мьянмарын дотоод асуудал гэж үзээд тогтоолд хориг тавьсан байна.

Эх сурвалж: BBC

CGTN мэдээ23 цаг өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ1 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ3 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент3 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм3 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент3 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий3 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр3 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм3 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент3 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа