Covid-19
Аргентины хотын дарга Путины хөргийг барьж вакцин тариулжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминАргентины Буэнос-Айрес мужийн Рока-Перес хотын дарга Карлос Гаспарини covid-19-ийн эсрэг вакцин хийлгэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины хөргийг барин суужээ. Тус улс нь арванхоёрдугаар сарын 29-ний өдрөөс Оросын “Sputnik V” вакцинаар эрүүл мэндийн ажилтнуудаа вакцинжуулж эхэлжээ. Хотын дарга Путины хөргийг бариад вакцин хийлгэж буй зургаа твиттертээ нийтэлсэн байна.
Тэрбээр энэ талаар “Вакцинаа хийлгэлээ. Баярлалаа. Тэд биднийг хордуулна гэж ярьсан. Харин тэд бидний амь насыг аварч байна. Аргентины төлөө хийсэн зүйлд нь Путинд талархлаа илэрхийлэхийг хүссэн юм. Энэ вакцин хичнээн олон хүний амийг аврав аа? Сөрөг хүчнээс шүүмжилж буй энэ үед хүндэтгэлээ илэрхийлэхийг хүссэн юм” хэмээн бичжээ.
Тус улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч, хэд хэдэн албан тушаалтан, хот, бүс нутгийн дарга нар Оросын “Sputnik V” вакциныг хийлгэсэн ба үүнээс гадна Энэтхэгт үйлдвэрлэсэн “AstraZeneca”-ийн “Covishield” болон Хятадын “Sinopharm” вакцинуудыг тус улс бүртгэн авсан байна.
Эх сурвалж: Tass