Бидэнтэй нэгд

Дэлхий

НҮБ: Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд эмэгтэйчүүд манлайлж байна

Нийтэлсэн

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулан НҮБ-аас мэдэгдэл гаргажээ.

Монгол Улсад КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцлийн тэргүүн эгнээнд эмэгтэйчүүд манлайлж байна.

Эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэгч, хоол хүнс үйлдвэрлэгч, асран хамгаалагч, багш сурган хүмүүжүүлэгч, нийгмийн ажилтан, төрийн албан хаагч зэрэг олон ажил үүргийг эмэгтэйчүүд гүйцэтгэж байна.

Тухайлбал, Монгол Улсад коронавирусын халдвар авсан хүмүүст эмчилгээ, үйлчилгээ үзүүлж өөрсөддөө эрсдэл үүрч байгаа эрүүл мэндийн салбарын нийт ажилтны 82 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байна.

Улс орны өнцөг булан бүрт ээжүүд хямралын хүнд хэцүү энэ цаг үед үр хүүхдээ эрүүл чийрэг өсгөх, боловсролтой болгох, нийгмийн харилцаанд орох эрхийг нь хангахын төлөө өөрсөддөө тулгарах бэрхшээлийг үл тоон зүтгэж байна.

НҮБ-ын зүгээс Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах 2021 оны энэ өдрийг “Эмэгтэйчүүдийн манлайлал: КОВИД-19 цар тахлын эсрэг тэмцэлд эрх тэгш ирээдүйг бүтээе” уриан дор цар тахалтай тэмцэж буй энэ цаг үед эмэгтэйчүүд, охидын оруулж буй үнэтэй хувь нэмрийг онцгойлон тэмдэглэж байна.

Түүнчлэн, цар тахлын үеийн гол ачааг эмэгтэйчүүд, охид үүрч байгаа бөгөөд цаашид ч үүрсээр байх болно гэдгийг бид хүлээн зөвшөөрөх учиртай.

Засгийн газраас хэрэгжүүлж буй онцгой байдлын хатуу чанга арга хэмжээнүүд нь нэг талаас халдварын тархалтыг хязгаарлах, хүний амь насыг хамгаалахад тус болж буй хэдий ч, нөгөө талаас эдгээр арга хэмжээний уршгаар эмэгтэйчүүд, охидод тулгардаг эрх тэгш бус байдлыг улам бүр даамжруулж, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлд гарсан олон жилийн зүтгэл, ололт амжилтыг хойш татахад хүргэж байна.

Цар тахлын үеийн хямралд хамгийн хүндээр өртөж буй салбарууд болох бичил бизнес, жижиг, дунд үйлдвэрүүд, албан бус эдийн засагт эмэгтэйчүүд олноор ажиллаж байна. Түүнчлэн хямралын үед эмэгтэйчүүд олноор ажлын байргүй болох магадлал ч өндөр байна.

Малчин эмэгтэйчүүд хүнсний үйлдвэрлэл, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэж байгаа хэдий ч тэдний хувьд үйлдвэрлэлийн арга хэрэгсэл, үйлчилгээ, технологи, санхүүжилт олж авахад эрэгтэйчүүдээс илүү бэрхшээлтэй тулгарч байна. Тэдний энэхүү эмзэг байдал нь КОВИД-19 цар тахлын үеийн нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийн улмаас улам бүр дордож байна.

Сургууль, цэцэрлэгүүд хаагдсан, хөл хорио тогтоосон зэргээс шалтгаалан цалин хөлсгүй халамж асаргааны ажил огцом нэмэгдэж эмэгтэйчүүд, охидын үүрэх ачаалал улам ихэслээ. Энэ нь охид эмэгтэйчүүдийн ажил хөдөлмөр эрхлэх, сурч боловсрох, өөртөө анхаарал тавих, өөрийгөө хөгжүүлэх зэрэг хэрэгцээ нь орхигдоход илүү нэрмээс болж байна.

Онцгой байдал, хорио цээрийн дэглэм тогтоосноор ялангуяа жирэмсэн эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн хувьд нийгмийн болоод эмнэлэг, эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авахад улам бүр бэрхшээлтэй болгосон. Хямралын энэхүү үед Монгол Улсад эхийн эндэгдэл 28 хувиар өссөн бөгөөд нийт эндэгдлийн 22 хувь нь эмэгтэйчүүдийн эрхээ хамгаалах чадваргүй байдал болон цар тахалтай шууд холбоотой асуудлын улмаас нөлөөлжээ.

Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг хүчирхийлэл, хүн худалдаалах, бэлгийн мөлжлөг зэрэг жендэрт суурилсан хүчирхийлэл цар тахлын дэгдэлтийн үед улам бүр газар авч байна. Тус улсад анх удаа гэр бүлийн хүчирхийллийн ноцтой тохиолдлын тоо 16 хүртэл хувиар өссөн нь өмнөх жилүүдэд тууштай буурч байсан уг үзүүлэлтийг эсрэгээр нь эргүүлсэн байна.

Дэлхийн өнцөг булан бүрт КОВИД-19 цар тахалтай тэмцэх, улс орноо сэргээн босгох үйлсэд эмэгтэйчүүд манлайлж байгааг бид бэлхнээ харж байна. Эмэгтэйчүүдийн удирдсан улс орнууд ард иргэдийнхээ нийгэм, эдийн засаг, аж байдлыг хамгаалахын зэрэгцээ халдварын тархалтыг хамгийн доод түвшинд барьж болохыг үзүүлж байна. Сайн засаглал, ардчилал, энх тайван, хөгжил дэвшил нь оролцоог хангасан манлайлал, төлөөллийн тогтолцоо урт хугацааны туршид үр дүнтэй төлөвшсөн тэр цагт л бүрэн цогцолж байдгийг бидэнд туршлага харуулсан.

Гэтэл Монгол Улсад шийдвэр гаргах түвшинд жендэрийн эрх тэгш байдал алдагдсан хэвээр байна. Монгол Улсын Их Хурлын нийт гишүүдийн 17 хувь буюу 13 нь эмэгтэйчүүд байна. Эрүүл мэндийн салбарын нийт ажилтны дийлэнхийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаа хэдий ч Улсын онцгой комиссын 26 гишүүний 12 хувь нь буюу 3 нь эмэгтэйчүүд байна.

Цар тахалтэй тэмцэх болон улс орноо хямралаас сэргээн босгох бүхий л явцад жендэрийн эрх тэгш байдлыг хангах, тэр тусмаа эмэгтэйчүүдийн манлайллыг ашиглах гайхалтай боломж байгааг үүгээр бид цохон тэмдэглэж байна.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн эрх мэдлийг бэхжүүлэхэд чиглэсэн бодитой үйл хэргийг одооноос эхлүүлэхийг Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм болон бусад байгууллагуудад хандан НҮБ уриалж байна. Бид нийгмийн бүтцийн саад тотгорыг арилгаж, олон нийтийн үйл хэрэг, эдийн засаг, шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн чөлөөт оролцоог хангахад саад тотгор болж буй аливаа ялгаварлан гадуурхах агуулгатай хэм хэмжээг засч өөрчлөх шаардлагатай. Үүний зэрэгцээ эмэгтэйчүүд, охидод нэн шаардлагатай бөгөөд амь насыг нь хамгаалах үйлчилгээг бэлэн, хүртээмжтэй байлгаж, цар тахлын үед тэдэнд тулгарах бэрхшээлийг шийдвэрлэх нөхцлийг бүрэн хангасан тохиолдолд Монгол Улсын хөгжлийн идэвхтэй оролцогч, хөдөлгөгч хүчин болж чадна.

Бид үүнийг хийхийн тулд тусгайлсан арга хэмжээ авах, квот тогтоох замаар эрх тэгш төлөөллийг баталгаажуулах; хөдөлмөрийн зах зээл, үйлдвэрлэлийн арга хэрэгсэл, боломжийг тэгш хүртээх замаар эдийн засгийн харилцаанд эмэгтэйчүүд бүрэн чөлөөтэй оролцох нөхцөлийг бүрдүүлэх; нийтийн болон хувийн бүхий л орчин нөхцөлд жендэрт суурилсан хүчирхийллийг таслан зогсооход чиглэсэн санхүүжилт, бодлого, улс төрийн шийдвэр гаргах замаар эмэгтэйчүүд, охид хүчирхийллийн айдасгүй ажиллаж, амьдрах боломжтой нийгмийг бий болгох; эцэст нь, хүн амын дунд жендэрийн эрх тэгш байдлын үнэ цэнийг мэдрэх сэтгэлгээ, нийгмийн хэм хэмжээг бий болгох хэрэгтэй байна.

Монгол Улсад илүү сайн сайхан амьдралыг хамтын хүчээр бүтээцгээе.

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ6 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа