Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Ши Жиньпин Саудын Арабын хаан Салмантай утсаар ярилаа

Нийтэлсэн

6-ны орой Хятад улсын дарга Ши Жиньпин Саудын Арабын хаан Салмантай утсаар ярив. Ши Жиньпин: Хятад улс хижиг халдвартай тэмцэж буй зангилааны үед хаан таны бие ба Саудын Араб Хятадыг эрс дэмжиж буйгаа олондоо илэрхийлж, хоёр орны чин үнэнч найрамдал ба өндөр түвшин бүхий иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг харуулж байна. Бид үүнийг дээд хэмжээгээр үнэлж буй бөгөөд Саудын Арабтай хамт бие биеийн амин чухал ашиг сонирхол ба харилцан анхаарч буй асуудлыг харгалзан, хоёр орны харилцааг нэн өндөр түвшинд хүргэхэд бэлэн байна гэв.

Өдгөө Хятадын хижиг халдвартай тэмцэх ажил идэвхтэй үр дүн гарч байна. Хятад улсад уриалан дайчлах хүчин чадалтай бөгөөд нийтийн эрүүл мэндийн хэргийг зохицуулах туршлагатай. Энэ удаагийн тэмцэлд ялалт байгуулж чадна гэдэгт итгэлтэй байна. Хятад улс шуурхай арга хэмжээ авч буй нь Хятадын ард түмний эрүүл мэндэд хариуцлагатайгаар хандаж буй төдийгүй дэлхийн олон нийтийн аюулгүй байдалд асар их хувь нэмэр оруулж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гаргасан аялал ба эрүүл мэндийн санаачилгыг ойлгож мөрдөхийг орнуудад хүсэж байна. Хятадад буй бүх гадаадын иргэний эрүүл мэнд аюулгүй байдалд Хятад улс дээд хэмжээгээр анхаарал хандуулж, үр ашигтай арга хэмжээ хэрэгжүүлэн, тэдний ажил амьдралын нөхцөлийг баталгаажуулна гэв.

Салман: Хижиг халдварыг хянан сэргийлэх талаар Хятадын хэрэгжүүлж буй арга хэмжээг Саудын Араб дээд хэмжээгээр үнэлж байна, мөн энэ тэмцэлд ялалт байгуулж чадна гэдэгт итгэж байна. Хятадтай байх иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг Саудын Араб дээд хэмжээгээр чухалчлан үзэж, ямарваа нөхцөл байдалд Хятадтай эрс хамт байх болно. Өнөөдрийн хүнд нөхцөл байдалд Хятадын талд бүх хүчээрээ туслалцаа дэмжлэг үзүүлэхэд Саудын Араб бэлэн байна гэв.

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо