Бидэнтэй нэгд

Нийгэм

М.Ганбаатар: Шахмал түлшинд үндэсний компаниудын үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглана

Нийтэлсэн

Тавантолгой түлш ХХК дотоодын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллахаар болж байна. Ингэснээр шахмал түлш үйлдвэрлэхэд ашигладаг барьцалдуулагч үйлдвэрлэдэг үндэсний компаниудтай хамтран ажиллаж, тэдний үйлдвэрлэсэн барьцалдуулагчийг ашиглах юм. Энэ талаар Тавантолгой түлш ХХК-ийн Гүйцэтгэх захирал М.Ганбаатараас тодрууллаа.

-Танай компанийн тухай барьцалдуулагч үйлдвэрлэх үндэсний аж ахуй нэгжүүдтэй хамтран ажиллахаар болж байна. Үндэсний компаниудад ямар шаардлага тавьж ажиллах вэ?

-Манай компанийн хувьд барьцалдуулагчийг дотооддоо үйлдвэрлэх зорилгоор гурилын орцтой, шохойн орцтой, эрдэнэшишийн цардуулд суурилсан барьцалдуулагчийг үйлдвэрлэлдээ туршсан. Манай компанид барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтэй таван аж ахуй нэгж хүсэлтээ илэрхийлсэн. Мэдээж манай компанийн хувьд дотоодын бүтээгдэхүүнийг хэрэглэх зорилгоор хүсэлтээ илэрхийлсэн омпаниудад өөрсдийн туршиж бий болгосон орц нормын дагуу шаардлага тавьж ажиллана, захиалгаа өгнө.

-Тэгэхээр танай компани өөрийн гэсэн орц жортой болсон гэсэн үг үү?

-Манай компанид туршилт судлагааны цех гэж байдаг. Бүтээгдэхүүнээ тогтмол хөгжүүлэх үүднээс жил гаруйн хугацаанд туршилтууд хийгдсэн. Тиймээс бидний гаргасан орц нормын дагуу үйлдвэрлэсэн үндэсний үйлдвэрийн барьцалдуулагчийг Тавантолгой түлш ХХК үйлдвэрлэлдээ нэвтрүүлэх санаачилга гаргаж байгаа юм. Дээрх 5 компанийн төлөөлөлтэй уулзаж, хамтрах ажлыг эхлүүлж байна.

-Өнгөрсөн онд үйлдвэрлэгдсэн түлшинд гурил хийж байсан гэсэн үг үү?

-2020, 2021 онд үйлдвэрлэсэн түлшийг үндсэн орц жорын дагуу буюу импортоор авдаг барьцалдуулагчийг ашигласан. Яагаад гэхээр өвлийн хүйтэнд бүтээгдэхүүнд ямар нэгэн алдаа гарах магадлал өндөр учир үндсэн жороо бүтээгдэхүүнээ хийсэн. Өвлийг амжилттай давлаа, дулааны улирал ирж байгаа энэ үед үндэсний компаниудтайгаа хамтрах ажлыг эхлүүлж байна.

-Импортоор авч байгаа барьцалдуулагчид хэдэн төгрөг зарцуулдаг вэ?

-Жил 13 тэрбум орчим төгрөг зарцуулдаг. Барьцалдуулагчийн тал дээр манай компани төдийгүй үндэсний компаниуд ч ямар нэгэн мэдлэггүй байлаа шүү дээ. Тэгэхээр бид аж ахуй нэгжүүдийн үйлдвэрлэж байгаа барьцалдуулагч нь импортын бүтээгдэхүүнийг бүрэн орлож чадах уу, чанарын тал дээр ямар нэгэн доголдолгүй байж чадах уу гэдэг дээр нэлээд сайн анхаарал хандуулна. Ер нь бол 2021 оныг эх оронч худалдан авалтын жил болгон зарлаж байгаа юм. Ингэснээр зөвхөн барьцалдуулагч биш дотооддоо үйлдэрлэж байгаа, манай компанид шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг худалдан авна.

-Барьцалдуулагч нийлүүлэх хүсэлтээ илэрхийлсэн аж ахуй нэгжүүдийн барьцалдуулагчийг туршиж үзсэн үү. Шинжилгээний хариу ямар гарсан бэ?

-2020 оны хавраас эхлээд туршсан. Мэдээж үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд өвлийн болон зуны үед туршсан. Туршилтын дүн шинжилгээг мэргэжлийн байгууллагууд дээж авсан удахгүй мэдээлэх байх.

Дэлхий15 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ