Бидэнтэй нэгд

Нийгэм

Д.Хоролдамба: ХХ зууны арга барилаар ХХI зууны шүүх ажиллаж байна

Нийтэлсэн

Доктор Д.Хоролдамбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

 

– Монголын шүүх, хуулийн байгууллага нэг л биш болсныг дээр, дооргүй шүүмжлэн ярих болжээ. Шүүх хүний эрхийг хөсөрдүүлж, иргэдийнхээ эрх ашгийг хамгаалахын оронд өнгө, мөнгөтэй, албан тушаалтай хүний хүсэл зоригоор хэрэг шийддэг гэж олон нийт шүүмжилж байна. Энэ талаарх таны байр суурь ямар байна вэ?

– Хууль, шүүхийн байгууллагын ялзралын тухай олон нийтийн шүүмжлэл бодитой гэдгийг миний бие сүүлийн гурван жилийн туршид шүүхээр яваад үнэмшлээ. Энэ талаар асар их асуудал байгаа нь миний нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэх явцад маш тодорхой харагдлаа. Хэргийн бодит байдлыг нарийвчлан судалж,  шударга ёсны байр сууринаас хуулийг дээдлэх зарчмын үүднээс асуудалд бодитой хандах талаар тун сул байна.

–  Монголд хуулийг яаж завхруулж байгаа талаар ярьж өгнө үү!

–  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиасаа эхлээд олон хуулийг Захиргааны хэргийн шүүх өөрөө зөрчиж байна. Энэ хуулийн эхэнд зааж өгсөн “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах” үндсэн үүргээ  умартаж, захиргааны байгууллагын талд ажиллаж болохгүй. Тэдний гаргасан хууль бус шийдвэрийг шүүх улайран хамгаалж, нэхэмжлэгч иргэнээ буруутгахад чиглэсэн  үйл ажиллагаа явуулж ирсэн нь  эрх зүйт нийгмийн үед байж боломгүй явдал.

Миний нэхэмжлэлтэй хэрэг дээр л гэхэд хэрэг, маргааныг олон сар, жилээр сунжруулах, олон шүүгчийн гар дамжуулан залхаах, хариуцагч буюу захиргааны байгууллагын талд ашигтай байдал үүсгэхийн тулд тэдний талд гэрчийг ашиглах, хэрэг, маргаанд ач холбогдолгүй хүнийг гэрчээр татах, нэхэмжлэгч иргэнийхээ эсрэг гэрч ашиглах, нотлох баримт цуглуулахаас эхлээд нэхэмжлэгч иргэнийг буруугүйг нотлосон нотлох баримтуудыг цуглуулахаас цааргалах, түүнд  ашигтай нотлох баримтуудыг үнэлэхгүй орхих, холбогдох хууль, журмын заалтуудыг шийдвэртээ тусгахгүй байх, тусгасан ч хууль, журмын заалтуудыг буруу тайлбарлаж хэрэглэх гээд бүр хуулийн салбарын томоохон албан тушаалтнуудаа иргэнийхээ эсрэг шүүх хуралд  оролцуулах зэрэг олон хууль бус, ёсон бус арга хэрэглэдэг юм байна.

– Шууд ажиглалтын үндсэн дээр, өөрөө биеэрээ явж, шүүхдэж байж судалгааны үндсэн дээр тогтоож, “шүгэл үлээж” өглөө гэж ойлгож байна.

-Харамсалтай нь монголын хөрсөн дээр шүүхийн байдал иймэрхүү л байна даа. Дээрхиэс гадна хариуцагч тал шүүх хуралдаанд үг хэлж тайлбар гаргаж байхад таслалгүй тогтвортой сонсож, сайшаан дэмжиж байгаагаа нуулгүй илэрхийлэх, эсхүл нэхэмжлэгч иргэн шүүх хуралдаанд үг хэлэх, тайлбар гаргах эрхээ эдэлж байх явцад таслах, зандрах, үл тоох байдал гаргаж сэтгэл зүйн дарамт үзүүлэхийг оролдох зэрэг 35 арга ашиглаж байна. Үүнийг сэрэмжлүүлэх үүднээс ард олондоо хандаж мэдэгдэж байгаа юм.

-Шүүх иргэнийхээ эрхийг хамгаалах үүрэгтэй. Захиргааны хэргийн шүүх мөн л ийм зорилготой биз дээ. Та энэ талаар юу хэлмээр байна?

– Захиргааны хэргийн шүүхийг яах гэж байгуулсан юм бэ? гэвэл иргэнийхээ эрхийг захиргаанаас хамгаалах гэж байгуулсан. Нэг талаас асар хүчтэй Захиргааны байгууллагын эрх мэдлээс ямар ч эрх мэдэлгүй иргэнийхээ эрхийг хамгаална гэсэн үг. Цаашилбал нийт нийгмийн эрх ашгийг хамгаалах, хоорондын харилцан тэнцвэрийг хангах, балансжуулах нь уг шүүхийн томоохон зорилго юм. Үндсэндээ тэнцвэржүүлэх, үүний үндсэн дээр үр ашигтай захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэх үндсэн нөхцлийг бий болгох явдал. Үгүй бол энэ утгаа алдсан шүүх байх огт хэрэггүй. Дахиад хэлье, Захиргааны хэргийн шүүх нэгэнт гарсан тэр шийдвэр нь хуульд нийцсэн эсэхийг л шүүн хэлэлцэж, тогтоох үүрэгтэй. Хуулиараа бол нэхэмжлэгч зөрчил гаргасан эсэхийг хариуцагч тал хөдөлшгүй баримтаар тогтоож, нэхэмжлэгчид танилцуулан тайлбар авч, сонсох ажиллагаа хийсний дараа Захиргааны акт гаргах ёстой. Захиргааны байгууллага хуулийн дагуу хийх ёстой байсан ажилагааг хийгээгүй л бол шүүх  түүнийг нь тас цохих ёстой.

– Та архивч эрдэмтэн хүн. Архивын баримтаар олон жилийн туршид судалгаа хийж, мэргэшсэн хүн. Иргэнийг хэлмэгдүүлэхийн тулд 1930-аад онд олон арга ашиглаж байсан гэдэг. Хоёулаа энэ талаар түүхийн баримт руу өнгийж болох уу?

– ДЯЯ-нд ажиллаж байсан Ч.Өлзийхутаг гэгч өөрөө гэрчилсэн нэг л баримт дурдая. Тэр үеийн “ялын төлөвлөгөөг хийхэд “Малгай” гэж нэг залгадаг хуудас байжээ. Тэр хуудсаа бэлдээд дараа нь байцаагч өөрөө санаанаасаа зохиомол юм найруулж бичээд хэлтсийн дарга Насантогтох, Мандал нарт үзүүлдэг. Тэд засвар хийдэг байсан. Засахдаа ямагт хүндрүүлж, чангаруулсан үгээр засдаг. Үйлдээгүй гэдгийг үйлдсэн, завдаагүй бол завдсан болгоод бичиж, шийтгэдэг байсан” гэж тэр үеийн бусармаг арга, технологийн тухай бичсэн байдаг юм. Өнөөгийн шүүхэд ч иймэрхүү юм байна шүү гэдгийг нийгэмд сануулъя. Тэр ч байтугай 1930-40-өөд оны хууль, шүүхийн байгууллагын энэ мэт ажлын арга барилаас 2020-иод оны шүүхийн үйл ажиллагаа зарим талаар доошоо орсон. Тухайн үед эрх нь зөрчигдөж байгаа хүнээр худлаа үнэн ч гэсэн хавтаст хэрэгт нь  гарын үсэг зуруулдаг байсан бол өнөө үед шүүх хурлын протоколыг дураараа хасч, засаж бичсэнийхээ дараа зөвхөн шүүгч, хурлын нарийн бичгийн дарга гарын үсэг зурж, нэхэмжлэгчээр гарын үсэг зуруулдаггүй. Нэхэмжлэгч тэдний зохиож бичсэн протокол дээр бус, өөр цаасан дээр танилцсан гэж л гарын үсэг зурах хязгаарлагдмал эрхтэй байж таарахгүй.

Гурван жилийн турш миний хэргийг сунжруулах юм хийсэн ч үнэнд гүйцэгдэж байна. Хэрэгт хамаатай, хамаагүй ч байсан хүнийг олж гүтгүүлдэг, ингээд гэрчийн мэдүүлгээр буруутгах гэж оролддог XX зууны хоцрогдсон ёсон бусын аргуудыг ардчилсан Монголд XXI  зуун гарчихаад 21 он болж байхад ашиглаж болохгүй. ХХ зууны арга барилаар ХХI зууны монголын шүүх ажиллаж таарахгүй ээ.

-Шүүхэд итгэх ард түмний итгэл шалдаа буусан. Шүүхийн үйлчилгээ авсан иргэдийн нэг хэсэг нь шударга, сайн шүүлээ гэж ерөөдөг, нэг хэсэг нь шударга бус шүүсэн гэж шүүгчийг хараадаг, зарим нь бүр хорсож, зүхэж лам, хараар явдаг нь ч амьдралд хэвийн үзэгдэл болсон тухай ярилцдаг нь нууц биш. Энэ нь даамжирвал нийгэмд юу болох вэ?

-Цадигаа алдаж, цагаандаа гарсан зарим шүүгчдэд хуулийн хариуцлага ногдуулах ёстой. Шүүгч хүн хуулийн дагуу хэрэг, маргааныг шударгаар шүүдэг бол өөрт ч, өрөөлд ч лай болохгүй нь ойлгомжтой. Шүүгчид гомдож, хорссон хүн юу ч хийж мэднэ. Монголын нийгмийн сэтгэл зүй маш эмзэг, ард иргэдийн шүүхэл итгэх итгэл унасан ийм байдлаар яваад байх аргагүй, тэгвэл шударга ёсны хувьсгалын төлөө юу болохыг таашгүй.

-Захиргааны хэргийн шүүх дээр яг ямар хуулийн заалтыг яаж зөрчиж, иргэнийг хохироож байгаа талаар нарийн тодорхой баримт, хуулийн заалтаар нь ярьж болох уу?

-Мэдээж болно. Энэ талаар асар их юм ярих боломжтой. Захиргааны хэргийн шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 88 дугаар зүйлд “Шүүх хуралдааны тэмдэглэл” гэсэн зүйл бий. Түүнд шүүх хуралдаанд оролцогчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, нотлох баримтыг шинжилсэн байдал, шүүгч, шүүх бүрэлдэхүүнээс хэргийн талаар асууж тодруулсан байдал гээд бүгдийг бичиж, тусгах ёстой гэдгийг зааж өгсөн байдаг. Мэдээж иргэний  хууль ёсны эрх, ашиг сонирхол, зөрчигдсөн эрхийг сэргээхэд шүүх хуралдааны тэмдэглэл алдаагүй, үнэн зөв бичигдэх нь нэн чухал гэдгийг шүүх онцгойлон анхаарах ёстой. 88.5-т зааснаар “Шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай, дутуу бичигдсэн бол шүүгч, шүүх бүрэлдэхүүн өөрийн санаачлагаар” гурав хоногийн дотор  засварласан байх ёстой. Гэтэл монголын амьдрал дээр байдал тун муу, хууль хэрэгжилт хангалтгүй байна.

– Та хүсэлт гаргасан, гаргаагүй шүүх өөрөө хурлын протоколоо засч гаргахаар хуулинд заасан байтал шүүх танаар хурлын тэмдэглэлээ бичүүлж байна гэдэг чинь юу гэсэн үг вэ? Тийм юм байж болдог юм уу?

-Харин тиймээ, яг өнөөгийн амьдрал дээр ийм л хачин юм болоод байна. Энд нэгэн хачирхалтай зүйлийг зориуд онцлох ёстой. Энэ бол XXI  зууны Монгол улсын шүүхийн практикт тухайн шүүхээс гаргах шийдвэрт сөргөөр нөлөөлөхөөр бол шүүх хуралдааны протоколыг засч, найруулж, тэр ч байтугай хасч бусниулж болдогийг Нийслэл дэх Захиргааны Хэргийн Анхан болон Давж заалдах шатны шүүхүүдийн хууль бус үйл ажиллагаа харуулсан явдал юм. Шүүгч хэмээгдэх зарим этгээд цагааныг хар, харыг цагаан болгож улайм цайм хууль ёсыг уландаа гишгээд зогсохгүй шүүх хуралдааны тэмдэглэлийг засч, найруулан хагас дутуу, буруу, худал ташаа бичиж, нэхэмжлэгчийн хэлсэн үгийг бүр эсрэг утгатай үгээр зориуд өөрчлөн “мөнгө” гэдэг үгийг “өр” гэсэн үгээр орлуулах, “тэгээгүй гэдгийг тэгсэн” гэх мэтээр гуйвуулан бичдэг бусармаг явдал гаргалаа. Үүнийг нэхэмжлэгчийн хувьд ихээхэн гутамшигтай явдал гэж үзэж, харамсаж байна. Шүүхээс “Шүүх хуралдааны тэмдэглэлийг засч бичсэн бол авчирч өгнө үү. Таны хүсэлтийн дагуу тулгаад гаргаж өгье” гэж байгаа юм. Шүүхэд хуулиар ногдуулсан үүрэгт ажлыг нэхэмжлэгч хийж байна шүү дээ.

– Хууль бусаар ажлаасаа чөлөөлөгдөж, шүүхээр гурван жил явахад их л хохирсон нь мэдээж. Энэ талаар жаахан тодруулж болох уу?

– Би ажлаа хийгээд явж байсан бол АЕГ-ын ажлыг ахар богино хугацааны дотор сайжруулсан амжилтаа ахиулж, цалин урамшлаа бүрэн бүтэн аваад, хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлээд гялалзаж явах байсан. Ганц би биш, ар гэр, оюутан сурагчид давхар хохирдог юм байна. Үүнийг шударга ёс тогтоох үүрэгтэй зарим хүн яагаад боддоггүй юм бэ? гэж бид харамсдаг. Одоогоор 33 сар 10 хоног ажилгүй, цалингүй хохирч байна. Надад өөрт учирсан, шууд, бодит хохирлоос гадна хэрэг маргааныг 20 удаа хойшлуулж, шүүх хурлын хугацааг сунгасан.

-Таны нэхэмжлэлийг ингэж олон жилээр сунжруулсан үйл явц нь Монголын захиргааны хэргийн шүүх иргэнээ чирэгдүүлж, залхаан хашрааж байгааг нотлон харуулах томоохон кейс болжээ. Ингэж үзэж болох уу?

Шүүх хурал байтугай урьдчилсан хэлэлцүүлэг нь олон удаа хойшлогдсон шүү дээ. 2018, 2019, 2020, 2021 онд нэхэмжлэгч гурван шатны шүүх рүү 50-гаруй удаа биеэр хүрэлцэн очсон. Ингэж 100 гаруй удаа ирж очих бүрт хувийн машин, заримдаа такси, автобусаар явж, унааны мөнгө зардал, утсаар ярьсан төлбөр болон шүүхэд давж заалдах, хяналтын шатны шүүхийн тэмдэгтийн хураамжид л гэхэд багагүй төгрөгөөр нэмж хохирсон. Энэ бүхнээс дүгнэн үзвэл Монголын шүүх иргэнээ маш их чирэгдүүлэн, залхаан цээрлүүлж байгаа нь олон баримтаар нотлогдож байгаа биз дээ. Дээр төрийн захиргааны төв байгууллага хохирсон дээр нь хохироож, шүүхэд үнэн бодит тайлбар өгөхгүй, ямагт үнэнийг бүрхэгдүүлэн гуйвуулж, өөрсдийгөө буруугүй мэтээр хамгаалах гэж улайрч ирсэн нь нэхэмжлэгчийг давхар залхаан цээрлүүлж байгаа хэрэг мөн. Энэхүү хэрэг, маргааныг гурван жилийн турш сунжруулах явцад 32 шүүгчийн гар дамжив. Архивын баримтын судлаач, эрдэм бүтээхийн төлөө завгүй, ажил ихтэй явдаг  миний 3-4 жилийн ажил, амьдралыг юман чинээ бодолгүй, үл тоож хэлмэгдүүлсэнд миний бие маш их харамсдаг.

– Бүтэн гурван жилийн туршид дандаа цаад тал л шүүх хурлыг хойшлуулаад байдаг юм уу,  эсхүл та хойшлуулаад байв уу?

– Ялагдахаа мэдсэн тал чинь шүүх хурлыг аль болохоор хойшлуулах, хугацаа хожих башир аргад шилждэг, тэр зорилгоо хангахын тулд өмгөөлөгчөө шахаж, яаж ийгээд жил, хоёр гурван жил барих санал, хүсэлт, үүрэг чиглэл ч өгдөг юм байна. Өндөр үнэтэй өмгөөлөгчийг хариуцагч тал өөрсдөөсөө гаргадаг гэж бодож байна уу гэвэл огт үгүй. Шүүх хурлыг хойшлуулах элдэв арга саам хайсаар 30-40 сар болтол, түүнээс ч дээш хугацаагаар сунжруулдаг. Монголын төр, шүүхийн ажил иймэрхүү байсаар өнөө хүрлээ.

– Таны зүгээс  шүүх хурлыг хэдэн удаа хойшлуулав? Ямар шалтгаантайг сонирхож болох уу, хэрэв нууц биш бол?

– Би энэ хугацаанд нэг удаа л хойшлуулах хүсэлт гаргасан. Та бүхэн мэднэ. 2020 онд Монголын эзэнт их гүрний нийслэл Хархорум хотын 800 жилийн түүхэн их ой болсон шүү дээ.

– Та гадаад, дотоодын томоохон эрдэмтдийг татан оролцуулж эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, нийгмийн сүлжээнд хүртэл илтгэлүүдээ байрлуулсан байна лээ.

– Тиймээ, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын ивээл дор УИХ, Олон улсын Монгол судлалын холбоо, ШУА-ийн Археологийн хүлээлэн, Түүх, Угсаатны зүйн хүрээлэн, Хархорум нийгэмлэг, МУИС зэрэг томоохон байгууллагуудтай хамтран “ХАРХОРУМ 800 ЖИЛ: Түүх, өв соёл” Олон улсын эрдэм шинжилгээний хурлыг хариуцан зохион байгуулсан. Тэр үед л ганц удаа шүүхэд хурлыг хойшлуулах хүсэлт гаргасан даа. Гэхдээ хамгийн муухай нь энэ хурлын талаар бүтэн сарын өмнө дотоод, гадаадад олон нийтийн сүлжээгээр нэгэнт мэдээлэгдсэн байхад, яг тэр өдөр нь шүүх хурлыг давхцуулсан.

Монголын зарим шүүгч нарт ухамсар, ёс суртахуун илт дутагдаж байна. Тэд чинь сэхээрсэн сэхээтэн байх ёстой биз дээ. Гэтэл амьдрал дээр, тийм чухал үед тараа таниулсан ийм мэт явдлууд болоод байна. Энэ байдлыг мэдэх, мэдэхгүй  олон хүн байгаа, цаашид олон хүн шүүхэд нэхэмжлэл гаргаж, зөрчигдсөн эрхээ шүүхээр хамгаалуулахаар явах нь мэдээж учраас шүүхийн байдлыг судалж, мэдэж байхад хэрэгтэй байхаа. Архивуудад олон жил сууж, 1920-1990-ээд онд хэлмэгдсэн гэм зэмгүй хүмүүс, шударга сэхээтэн, эх орончдын хавтаст хэргүүдийг уншиж, судалж, шүүх хурлуудын процессийг гадарлах болсон хүний хувьд 2021 онд Монгол улсад хүний эрхийг хамгаалах тэмцэл өрнүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Монголын ирээдүйн төлөө хууль, шүүхийн байгууллагын завхрал, хэлмэгдүүлэлтийг таслан зогсоох цаг болжээ. Үүнд анхаарал хандуулж, засч залруулахгүй бол ийм байдлаар нийгэмд шударга ёс тогтохгүй.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.3.19 БААСАН № 53 (6530)

CRI Монгол радио4 цаг өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио22 цаг өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио1 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио4 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио4 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий4 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий4 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий4 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ