Бидэнтэй нэгд

Боловсрол

ЕБС-д сэтгэлзүйч ажиллуулахад 11-13 насныхан ХАМГИЙН ИХ ханджээ

Нийтэлсэн

Сургуулиуд дэргэдээ сэтгэл зүйч ажиллуулах хүсэлт ихээр ирүүлж байгаа учир БШУЯ-ны төлөөлөл Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийнхэнтэй уулзаж, санал солилцлоо.

1992 оноос хойш сэтгэл зүйч мэргэжлээр МУИС-ийг 600 орчим оюутан төгсөн гарсан бол тэдний 50-55 хувь нь өнөөдөр мэргэжлээрээ ажиллаж байна. Харин МУБИС-ийг энэ мэргэжлээр 2200 орчим оюутан төгсөж тэдний 36 хувь нь мэргэжлийн ажлаа хийж байна. Гэхдээ сэтгэлзүйч бүр хүүхэдтэй ажиллах боломжгүй учир энэ чиглэлээр сэтгэл зүйчдийг давтан сургах, мэргэшүүлэх асуудал чухал юм.

Монголын сэтгэл зүйчдийн нийгэмлэгийнхэн сурагчдын дунд хэд хэдэн судалгаа  явуулсан байна. Судалгааг гарааны болон барины үнэлгээгээр дүгнэжээ. Мөн сонгосон сургуулиудад сэтгэл зүйч ажиллуулан үр дүнг ч тооцсон байна. Энэ бүх дүгнэлтээс харахад 11-13 насныхан сэтгэл зүйчид хандах нь түгээмэл буюу 47 хувьтай байжээ. Бусад насны сурагчдын 20 хүртэл хувь нь л сэтгэл зүйчээс зөвлөгөө авсан байна.  Мөн зөвлөгөө авсан кейсүүдийг ангилж үзвэл 74 хувьд нь гэр бүлийн шинжтэй ямар нэгэн сэтгэл зүйн дарамт учирсан байжээ. Энэ нь сурагчдын амжилтад муугаар нөлөөлсөн байв.

Сэтгэл зүйч сурагчидтай ажилласнаар дасан зохицох чадвар нэмэгдэж, эерэг хандлага бий болгон, бэрхшээлийг даван туулах чадварт сургах боломжтой юм. Ингэснээр хүүхдүүдийн сурах идэвх, сурлагын амжилт нэмэгдэнэ. Өнөөдөр  сургууль бүрт сэтгэл зүйч ажиллуулах боломж хомс байгаа учир дундын шийдэл олох ажлын хэсэг байгууллаа. Богино, дунд, урт хугацаанд хэрхэн шийдэж болохыг 14 хоногийн дараа дахин ярилцахаар болов.

Нийгэм1 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий1 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм1 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент1 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр1 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент1 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент1 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм1 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ2 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ3 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр6 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол6 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент6 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо