Бидэнтэй нэгд

Нийгэм

С.Мөнхтуяа: Хар тамхийг нэг хэрэглээд эхэлчихвэл тэр хүн дахин засал авахад хэцүү

Нийтэлсэн

Манай улс хар тамхи, мансууруулах бодисын хэрэглээг хяналтаасаа алдаж эхэлсэн гэдгийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр яриад зогсохгүй хуулийн байгууллагынхан өөрсдөө ч хүлээн зөвшөөрдөг болсон. Гэвч чимээгүй мөхөөх тахал хэмээн нэрлэдэг энэ аюулаас хойч үеэ авран хамгаалах боломжгүй биш, боломжтой гэдгийг мэргэжлийн хүмүүс хэлж байна. “Сэтгэлийн дархлаа” СЭМҮТ-ийн Нийгмийн эрүүл мэнд, сургалт, эрдэм шинжилгээ, гадаад харилцааны албаны мэргэжилтэн С.Мөнхтуяатай хар тамхи, мансууруулах бодисын өнөөгийн байдал, хэрхэн сэргийлэх талаар ярилцлаа.

Мансуурах донгийн талаар ярихын тулд мансууруулах бодис гэж юу юм бэ гэдгээс эхлэх хэрэгтэй байх. Яг юуг мансууруулах бодис гэдэг юм бэ?

1961 онд батлагдсан НҮБ-ын “Мансууруулах эм бодисын тухай конвенц”, мөн 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөтэй эм, бодисын конвенц” гэж бий. Эдгээр конвенцид багтсан гурваас дөрвөн төрлийн эм,бодисыг мансууруулах болон сэтгэцэд нөлөөтэй гэж үздэг. Мансууруулах бодис нь дотроо байгаль дээр өөрөө ургадаг, үйлдвэрийн аргаар гаргаж авсан гэж хоёр янз. Манайд байгалийн гаралтай мансууруулах бодисоос гадна үйлдвэрийн аргаар гаргаж авсан сэтгэцэд нөлөөтэй эм бэлдмэлийг залуучууд ууж, мансуурах тохиолдол нэг бус гарч байна.

Монгол залуус мансууруулах бодис хэрэглэж буй шалтгааныг та юу гэж харж байна?

Юуны түрүүнд өөрсдөө мансуурахаас гадна зарж, борлуулж ашиг хонжоо олох гэсэн хүмүүс олон байна. Сүүлийн үед эмийн талаарх мэдээлэл дэлхийд нээлттэй болчихсон. Адаглаад Youtube-ээс дуртай мэдээллээ олоод үзчихэж байна. Ер нь бол манай залуус хууль, эрх зүйн мэдлэг дутуугаасаа болж мансууруулах бодистой холбоотой хэрэгт орооцолдох нь түгээмэл. Яагаад наад эмээ хэрэглэсэн юм гээд асуухлаар би хориотой эм гэдгийг нь мэдээгүй. Интернэтээс мэдээлэл аваад хэрэглэж болох юм байна гэж ойлгосон шүү дээ. Олон улсад зөвшөөрдөг юм байна лээ шүү дээ хэмээн хариулдаг.

Ямар төрлийн эм, бодисыг эмчилгээний зориулалтаар хэрэглэхийг зөвшөөрөөд, алийг нь хар тамхи гэж үзээд хориглодог юм бэ. Манай улсад ямар төрөл нь илүү тархаж байгааг хэлж өгөөч?

Албан ёсны судалгаагаар дэлхийд 250 сая хүн мансууруулах бодис хэрэглэж байгаагаас 29 сая нь донтчихсон байнгын хэрэглэгч байна. Мөн 18 сая нь каннабис буюу өвс татаж мансуурдаг бол судсаар тарьж хэрэглэдэг 12 сая хүн байгаагийн зургаан сая нь элэгний вирусын халдвар, 1,6 сая нь ХДХВ буюу ДОХ-ын халдвар авчихсан байх жишээтэй. Гэвч дэлхий даяар нийт хар тамхи хэрэглэгчдийн дөнгөж 1/6 хувь нь л эмчилгээнд хамрагдаж чадаж байна. Хар тамхийг дагаад хулгай, дээрэм газар авдаг нь бодит үнэн. Учир нь нөгөө бодисоо олж авахын тулд мөнгө хэрэгтэй болдог. Мөнгө олохын тулд хулгай, дээрэм, залилан хийж эхэлдэг.

Хар тамхинд тавих хяналтаа бүр алдчихсан, тэрнийгээ хүлээн зөвшөөрөөд бодит байдалтайгаа эвлэрчихсэн улс орнууд байна. Ийм улс орнууд бүр арга ядаад хар тамхи хэрэглэгчиддээ та нар зориулалтын нэг удаагийн тариур, зүүгээ зохих газраас нь худалдаж аваад хэрэглээч гэж уриалдаг болчихсон. Харин манай улсын хувьд ингэж уриалах хэмжээнд хүртлээ хяналтаа алдаж, ядарчихаагүй байна. 2012 онд хийсэн судалгаагаар манай улсын мансууруулах бодис хэрэглэгчдийн 66 хувь нь нэг төрлийн бодисоо дагнаж хэрэглэдэг болох нь тогтоогдсон. 34 хувь нь хэд хэдэн төрлийн бодис хэрэглэдэг. Мөн 2010 оны судалгаагаар 2.9 хувь нь бензин, цавуу хэрэглэдэг бол 1.8 хувь нь каннабис буюу олсны төрлийн ургамал, 0.9 хувь нь экстаси буюу сэргээгч бодис хэрэглэж байгаа нь тогтоогдсон.

Мансууруулах бодис аюултай гээд яриад л байдаг. Яг ямар сөрөг нөлөөлөл үзүүлдгийг тодорхой хэлж өгөхгүй бол хүүхэд, залуус тоохгүй хэрэглэсээр л байна шүү дээ?

Хамгийн түрүүнд хүчтэй хараат байдлыг үүсгэдэг. Хэрэглэдэг хүмүүс нөгөө бодисоо олдохоо болихоор түүнийгээ юугаар ч хамаагүй орлуулахад бэлэн болчихдог. Ер нь бол ахин дахин хэрэглээд эхэлвэл донтолт буюу сэтгэцийн эмгэг үүсгэнэ. Сэтгэцийн эмгэг нэг үүсчихвэл эмчилгээ авахад тун хэцүү. Цаашилвал хар тамхи, мансууруулах бодис хүний нөлөөлж болох бүх эрхтэнд нөлөөлдөг. Бүр нөлөөлөхгүй эрхтэн гэж нэг ч байхгүй гэдгийг онцолж хэлье. Саяхан каннабисаас болж нэг залуу амь насаа алдсан. Яаж амь насаа алдсаныг нь судлаад үзэхээр судаснууд нь бүгд тасарчихсан байдалтай эмнэлэгт хүргэгдэж ирсэн. Дээр нь ДОХ-ын аюул байна. Уг бодис нь өөрөө хүний уураг тархи, яс, чөмгөнд удаан хугацаагаар шингэчихдэг. Биеийн өөхлөг, өөх ихтэй хэсгүүдийг хамгийн түрүүнд хордуулдаг. Жирэмсэн эмэгтэй хэрэглэсэн тохиолдолд мэдээж урагт хамгийн түрүүнд нөлөөлнө. Ураг амьдрах чадваргүй болно. Ээж нь хар тамхи хэрэглээд хүүхэд нь амьдарсан тохиолдол маш ховор.

Мансуурснаараа тайвширч, сайхан мэдрэмжийг авдаг гэж ярьдаг. Хүний биед яг ямар үйл явц явагддаг болоод ингэж тайвширч, мансуурдаг юм бэ?

Зарим бодис нь өвчин намдаах зориулалттай байхад зарим нь тайвшруулж, нойрсуулах, харин үлдсэн нь хуурамчаар хүний биед таашаал мэдрүүлэх, сэтгэцийг сэргээж, зориудаар хий үзэгдлийг үүсгэх үйлчилгээтэй байдаг. Энэ бодисыг хэрэглэдэггүй, эрүүл хүмүүс амьдралаас сэтгэл хөдлөх, баярлах гэх мэт мэдрэмжийг өдөр тутам авч байдаг. Ийм үед хүний тархинд индоморфин, дофамин гэдэг бодисууд ялгарна. Энэ бодисууд хэрэгтэй үедээ л ялгардаг. Харин мансууруулах бодис хэрэглэснээрээ индоморфин, дофамин бодисуудыг хүчээр ялгаруулж, хөдөлгөж байгаа хэрэг. Анх удаа хэрэглээд л шууд хар тамхинд донтчихдог нь ийм учиртай. Ийм маягаар таашаал аваад сурчихаараа баргийн юмнаас таашаал авч, хүн шиг өөрөөрөө тайвширч чадахаа байхаас эхсүүлээд шөнө нойр нь хүрэхээ болих, заавал нөгөө бодисоо хэрэглэж байж унтаж амарсан болдог гэх мэтээр яривал их зүйл бий.

Тэгээд энэ бүхэнтэй мэргэжлийнхэн та нар яаж тэмцэж байгаа вэ?

Өнөөдрийн байдлаар үндэсний хэмжээнд 20 сургагч багшийг бэлдэх ажлыг АНУ-ын Элчин сайдын яамтай хамтраад хийж байна. Эдгээр багш нарын дотор цагдаа, дунд сургуулийн нийгмийн ажилтан, сэтгэл засалч эмч нар багтаж байгаа. Ингэснээрээ нийт хүн амд мансуурлын талаар мэдлэг олгох, урьдчилан сэргийлэх зорилготой юм. Хамгийн сайн арга бол хар тамхи, мансууруулах бодисыг хэрэглэснийх нь дараа биш, хэрэглээгүй байх үед нь урьдчилан сэргийлэх ажлыг хийх явдал. Өнгөрсөн хугацаанд бид “Үгүй гэж хэлж сурцгаая”, Хүүхэд залуусаа сонсоцгооё” зэрэг аяныг өрнүүлсэн. Бид хүүхдүүдээ зүгээр нэг загнаж цагдаад байх биш, тэднийгээ сонсдог, тэдний бэрхшээл, зовлонг хуваалцдаг байх ёстой. Цагдаагийн байгууллага болохоор үнэрч нохойгоо бэлтгэх гэх мэт өөрсдийнхөө аргаар тэмцэж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага болон манай эрүүл мэндийн байгууллагын баримталж буй гол бодлого бол хэрэглэсэн хойно нь биш, хэрэглэхээс нь өмнө урьдчилан сэргийлэх явдал.

Хар тамхи, мансууруулах бодисыг нэг хэрэглээд эхэлчихвэл тэр хүн дахиж засал авахгүй, ямар ч нэмэргүй болчихдог. Тиймээс би аав, ээжүүддээ хүүхдийнхээ зүрх сэтгэлийг сайн чагнаж, тэднийгээ сонсож, хэчнээн завгүй байсан ч хүүхдэдээ анхаарал хандуулж бай гэж хэлмээр байна. Зарим аав, ээжүүд хүүхдээ хайрлаж байгаа нь энэ гээд бэлэн мөнгө өгч байна. Хүүхдээ мөнгөөр биш, хайраар өсгөмөөр байна. Долоо хоногт ядаж нэг удаа гэр бүлээрээ суугаад хүүхдийнхээ царайг харж байгаад юу хийж, яаж явааг нь асууж ярилцдаг байхад ердөө тавхан хором л шаардагдана шүү дээ эцэг, эхчүүд ээ.

Харин хүүхэд чинь нэгэнт хэрэглээд эхэлчихсэн шинж тэмдэг илрэх юм бол манай СЭМҮТ-д хандаад цаг авч болно. Амбулаторийн үзлэг гэж байгаа. Ийм тохиолдолд бид нар үйлчлүүлэгчийнхээ овог нэр, утас хаягийг нууцалдаг. Хүн өөрөө хүсэх юм бол нэр, хаягийг нь огт сонирхож асуулгүйгээр үзэж, зөвлөгөө өгдөг. Хүүхэд нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн аав, ээж нар хамаагүй янз бүрийн байгууллагад хандахаар хүүхдийг нь цагдаад хэлээд, бариад өгчихнө гэсэн айдастай байдаг. Бид нар хэрэглэж үзсэн хүүхэд, залууст зөвлөгөө өгөөд, шаардлагатай бол эмчилгээ хийгээд л явдаг гэдгийг хэлмээр байна.

Хүмүүст урам өгөх үүднээс мансууруулах бодис хэрэглэсэн мөртлөө танайд эмчлүүлж, эдгээд гарсан тохиолдлын талаар ярьж өгөөч?

Манай СЭМҮТ гурван төрлийн тусламж үзүүлдэг. Нэг дэх нь хэвтэж эмчлүүлэх. Мөн ажлаа хийнгээ, хичээлдээ явангаа амбулаториор ирж үйлчлүүлээд, эмчилгээ хийлгээд явах боломжтой. Харин гурав дахь нь  ирж үзүүлээд богино хугацааны зөвлөгөө аваад явах. Өнгөрсөн онд мансууруулах бодисын хэрэглээтэй 40 хүн манайд хандаж үзүүлсэн. Эмчилгээний хувьд бид яг л олон улсын жишигт хүрсэн эмчилгээг хийж чадаж байгаа. Бидний хийж байгаатай ижилхэн эмчилгээг дэлхийн 100 гаруй орон хийдэг гэдгийг хэлмээр байна. Үүнд сэтгэл заслын эмчилгээ их чухалд тооцогддог. Харин эдгэж, мансуурах зуршлаасаа ангижрахын тухайд эмчилгээнд хамрагдсан нийт хүний таван хувь нь л эдгэрдэг болох нь судалгаагаар тогтоогдсон.

Хамгийн сайн арга бол урьдчилан сэргийлэх. Өөрөөр хэлвэл уруу татагдахгүй байх. “Үгүй” гэж хэлж, татгалзаж сурах гэдгийг л хүүхэд, залуустаа хандаж хэлмээр байна.

Нэг дунд сургуулийн сурагч бидэнд ярьж байсан удаатай. Би дөнгөж өчигдөрхөн тамхи татах уу гэж уруу татсан ангийнхаа хүүхдэд “үгүй” гэж хэлж, татгалзаж чадсан. Ингэж татгалзсаныхаа дараа би өөрийгөө ямар зоригтой хүн болохоо мэдэрч, их сайхан сэтгэл ханамжийг авсан гэж ярьж байх жишээтэй. Яг энэ сурагч шиг хүүхэд, залуус маань татгалзаж сурах, уруу татагдахгүй байж сурах, тийм зориг зүрхтэй байх хэрэгтэй гэж л хэлье.

Дэлхий17 цаг өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм2 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий2 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр2 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг2 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий2 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр2 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм4 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий4 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм4 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент4 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент4 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр4 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа