CRI Монгол радио
Хятад улс дэлхийн орнуудад вакцины тусламж үзүүлж байна
Өнгөрсөн 5-р сард, БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадад үйлдвэрлэсэн короновирусийн эсрэг вакциныг дэлхий нийтийн бүтээгдэхүүн болно гэж зарласнаас хойш Хятад улс вакцины тэгш хуваарилалтыг дэмжиж, цар тахалтай тэмцэх дэлхийн орнуудын хамтын ажиллагаанд хувь нэмэр оруулахын тулд бүх хүчээрээ хичээн ажиллаж байна.
Коронавирусийн халдвартай тэмцэхэд дэлхийн бүх улс орнуудын хамтын хүчин чармайлт төдийгүй шинжлэх ухаан, технологийн хүчтэй дэмжлэг шаардагдана. вакцинжуулалт хийх нь тахалтай тэмцэх хамгийн үр дүнтэй арга юм.
Өнөөдрийн байдлаас харахад, Хятад улс яаралтай шаардлагатай хөгжиж буй 69 оронд вакцины тусламжийг үнэ төлбөргүй үзүүлж, 43 оронд вакцин экспортолж байна. Онцолж хэлэхэд, Хятад улс хэзээ ч вакцин экспортлох, туслах чиглэлээр геополитикийн зорилгыг эрэлхийлдэггүй бөгөөд улс төрийн ямар ч нөхцөл дагалдуулахгүйгээр, хамтын ирээдүй, хүмүүнлэгийн талаас илүү бодож ажиллаж байгаа юм. .
Сүүлийн хэдэн хоногт Монгол улсад цар тахал даамжирч, өдөр бүр 100 гаруй халдварын шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь 3.2 сая хүн амтай Монгол улсын хувьд ихээхэн сорилт болж байна. Монгол улсын засгийн газар коронавирусийн эсрэг вакцинжуулалтын ажлыг 2-р сарын 23-наас албан ёсоор эхлүүлж, 3-р сарын 10-аас цар хүрээг улмаар өргөжүүлэв.
Монгол улсын засгийн газрын мэдээллийн албаны мэдээлснээр, Хятад улсын вакцины тусламжтайгаар Монгол улсын вакцинжуулалтын ажиллагаа урагштай явагдаж, нэн олон хүнийг вакцинд хамруулна гэсэн бол Хятад ба дэлхийн бусад оронд Хятадын судлан үйлдвэрлэсэн вакциныг хийлгэсэн хүмүүсийн тоо тасралтгүй нэмэгдэхийн хэрээр Хятадын вакцинд итгэх хүмүүсийн итгэл улмаар нэмэгдэж байна. Хүмүүс аль болох богино хугацаанд Хятадын вакцин хийлгэнэ гэдэгт найдаж байна.
Монгол Улсын Шадар сайд, Нийслэл Улаанбаатар хотын захирагч, Их Хурлын гишүүнээс авахуулаад жирийн иргэн хүртэл, Хятадын вакцин хийлгэсний дараа олон нийтийн сүлжээгээр мэдээлэл цацаж, Хятадын вакциныг дэмжиж буйгаа илэрхийллээ. Монгол улсын засгийн газрын мэдээллийн албаны мэдээгээр, Монгол улс үргэлжлүүлэн Хятадаас вакцин нийлүүлэх бөгөөд Синофармын үйлдвэрлэсэн вакциныг нийлүүлэхийн тулд 4-р сард гурван тусгай онгоц илгээхээр төлөвлөж байна.
Бусад орнуудтай харьцуулахад Хятад улсын судлан үйлдвэрлэсэн вакцины технологи нь илүү боловсронгуй бөгөөд аюулгүй байдаг. Хятадын вакцин сайн, тогтвортой үр дүнгээрээ олон орны талархал, итгэлийг хүлээж байна.
Хятад улс мэт цөөн хэдэн орны хүчин чармайлт асуудлыг шийдэж чадахгүй. Даах хүчин чадалтай бүх улс орнууд вакцины яаралтай хэрэгцээтэй оронд туслах ёстой бөгөөд ингэснээр дэлхий даяар тахлыг хянах боломжтой болно. Хоёр чуулганы хэвлэлийн бага хурлын үеэр Хятадын Гадаад хэргийн сайд Ван И хэлсэнчлэн, дэлхийн зах зээлд олон төрлийн вакцин байгаа бөгөөд улс орон өөртөө аль вакциныг сонгохоо шийднэ. Чадвартай бүх улс орнууд вакцин шаардагдаж буй орон, ялангуяа хөгжиж буй орнуудад туслан ажиллаж, улмаар бүх орны хүмүүст ашиглах боломжийг хангана гэдэгт найдаж байна. Харин өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд вакцины хуваарилалтад олон асуудал тулгарсаар байна.
НҮБ-ын тоо бүртгэлээр, КОВИД-19 вакцинжуулалтын 75% нь 10 оронд төвлөрч байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар 130 орон вакцины ганц тунг авч чадаагүй. Эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын төсөөлж буйгаар хөгжлөөр тааруухан зарим орон 2024 онд сая вакцинжуулалтад хамрагдах боломжтой.
Хятадын вакциныг дэлхийн орнууд өргөнөөр ашиглах болсныг хараад зарим орон харин Хятадын вакциныг гүтгэн доромжилж, “вакцины гадаад бодлого” гэгчийг хөөрөгдөн, хүмүүсийн амийг аврах вакциныг улс төрийн багаж хэрэгсэл болгохоор оролдож байна.
Азиас Европ, Ойрхи Дорнодоос Африк, Америк тив гээд олон улс Хятадаас вакцин нийлүүлснээр өөрийн орны вакцинжуулалтыг эрс нэмэгдүүлжээ. Олон орны удирдагчид мөн Хятадын вакцин хийлгэж буйгаа олон нийтэд нээлттэй мэдээлж, Хятадын вакцинд өндөр үнэлгээ өгч байна.
Вируст улсын хил хязгаар гэж байхгүй. Цар тахлын эсрэг дэлхий нийтээрээ хүч сэтгэлээ нэгтгэж тэмцэх ёстой. Өрнөдийн хөгжингүй орнууд хөгжиж буй оронд чадахынхаа хирээр тусалж, хамтын ажиллагааг баталгаажуулан, хүндрэл бэрхшээлийг хамтдаа туулах ёстой.