Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Туршилтын хороодод үнсийг ангилан ялгаж, тээвэрлэх ажил эхэллээ

Нийтэлсэн

Сайжруулсан шахмал түлшнээс гарч буй үнсийг ангилж ялган, боловсруулж эдийн засгийн эргэлтэнд оруулах төсөл нийслэлийн Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргийн 4 хороонд туршилтаар хэрэгжиж  байгаа билээ.  Төслийн хүрээнд  Агаар орчны бохирдлын асуудал хариуцсан Нийслэлийн засаг даргын орлогч Д.Мөнхжаргал СХД-ийн 2,3 хороонд ажиллаж, ажлын хэсгийнхэн, хороодын дарга, хэсгийн ахлагч, орон тооны бус байцаагч, жолооч, ачигч нартай уулзалт хийн, ажлыг эрчимжүүлэх, үр дүнд хүргэх чиглэлээр санал солилцлоо.

Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, сайжруулсан түлшний хэрэглээг нэвтрүүлэх, гэр байшингаа дулаалах, цахилгаан болон байгальд ээлтэй халаалтад холбох зэрэгт иргэдийн идэвх оролцоог бий болгосноор бид хамтдаа Улаанбаатар хотын утааг 38-45 хувь хүртэл бууруулж, тодорхой амжилтанд хүрч чадлаа. Энэхүү ажилд гар бие оролцсон иргэд, хороо дүүргийн ажилнууд, орон тооны бус ажилтнууд та бүхэнд нийслэлийн удирдлагуудын нэрийн өмнөөс талархал илэрхийлье. Одоо бид энэ амжилтаа улам цааш ахиулах маш ач холбогдолтой төслийг хамтран хэрэгжүүлэх гэж байна. Ил задгай үнс хог хаягдал иргэд, оршин суугчдын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлж байгааг та бүхэн мэдэж байгаа. Хог хаягдал нь зөвхөн байгаль орчин, нийгмийн асуудал болоод зогсохгүй эдийн засаг, нийслэлийн төсвийн хувьд ч үр ашиггүй зардал, алдагдлыг бий болгож байдаг. Бид энэхүү төслийг хэр сайн үр дүнтэй, хариуцлага, сахилга баттай хэрэгжүүлснээс 220000 айл өрхөд хэрэгжих томоохон төсөл шалтгаална” гэлээ.

Сайжруулсан түлшний галлагаанаас багагүй хэмжээний үнс  гарч байгаа. Өвлийн улиралд төвийн 6 дүүргийн төвлөрсөн хогийн цэгт очиж буй  нийт хог хаягдлын 48,2 хувийг үнс эзэлж байна.

Сайжруулсан түлшний үнсийг автозамын далангийн дүүргэгч материалд, байгаль орчны нөхөн сэргээлтийн дүүргэгч материалд, явган хүний зам, замын хашлагад, барилгын материал, дуу тусгаарлагч хавтан, блок үйлдвэрлэлд, гэр хорооллын айл өрхийн гэрийн дулаалгын материал үйлдвэрлэлд, бохир ус цэвэршүүлэх бүтээгдэхүүн болгож ашиглах зэрэг технологийн туршилтуудыг хийж байгаа юм байна.

Мөн тэрээр хэсгийн ахлагч, орон тооны байцаагч нарт стандартын бус зуух хэрэглэж буй айл өрхүүдэд халаалтын шинэ шийдлүүдийг танилцуулах,  айл өрх бүр хашаандаа мод тарих, хөрсний бохирдлоо саармагжуулах мэдээлэл сурталчилгаа хийж ажиллахыг уриалж, нэг мод тарихад 6 кг СО2-ийг шингээж, агаарын нарийн ширхэглэгт тоосонцор РМ2,5, РМ10 болон хөрсний бохирдлоос үүдэлтэй нян бактериудыг өөртөө шингээж авдаг ач холбогдолтойг ” онцоллоо.

Хог ачигчаас жолооч болтлоо 15 жил ажиллаж буй СХД-ийн 3-р хорооны жолооч Б.Отгондашаас зарим зүйлийг тодрууллаа.

Нийслэлийн хоёр дүүргийн 4 хороонд хог хаягдал болон сайжруулсан шахмал түлшний үнсийг ялган ангилах туршилтын ажлыг эхлүүлээд байгаа. Энэхүү ажил нь танд хэр санагдаж байна вэ?

–    Миний хувьд энэхүү ажлыг маш сайшаалтайгаар хүлээн авч байгаа. Би 10 жилийн хугацаанд СХД-ийн 3-р хороонд хог ачигчаас машины жолооч болтлоо ажиллаж байна. Ажиллах үед хүндрэлтэй асуудал нь айлууд хог, үнс хоёроо холиод хаячихдаг. Хэрэв хог, үнс хоёроо ялган ангилдаг болчихвол үнэхээр ажил хөнгөрнө. Өмнө нь ачигч байх үетэй харьцуулахад одоо хамаагүй цэгцтэй болж байна.

–    Ахуйн хог үнсний хог хоёрын аль нь их байдаг вэ?
–    Улирлын чанартай. Хүйтний улиралд галлагаа эхэлсэн үед үнсний хог их гардаг. Дулааны улиралд ахуйн хог хаягдал нь их байдаг. Дөрөвдүгээр сараас эхлэн үнсний хаягдал багасдаг.

–    Өөрийн санаачлагаар ахуйн хог, үнсээ ялган ангилж хаядаг айл өрхүүд байдаг уу?
–    Хог, үнсээр нь ялгаж хаядаг ажилтай хүмүүс байдаг шүү.

–    Одоогийн байдлаар ачсан хог хаягдал, үнсээ хаана аваачиж байна вэ?
–    Улаанчулуут хогийн цэг дээр аваачиж хаядаг. Үнсээ бол барилгын материалын үйлдвэр дээр хүргэж байна.

Нийслэлийн 202,000 гэр хорооны өрх жилд 600.000тн түлш хэрэглэж, 174.000тн  үнс гарахаар тооцоолсон байна.  Сайжруулсан шахмал түлшний үнсэнд нарийвчилсан лабораторийн шинжилгээ  хийлгэхэд үнсэн дэх хүнд, хортой элементууд нь олон улсад барилгын материалд ашиглагдаж байгаа дэгдэмхий үнсэнд агуулагдах хязгаараас хэтрээгүй, уурхайн карьер зэрэг байгалийн нөхөн сэргээлтэнд ашиглахад байгаль орчинд хортой шүүрэл үүсгэхгүй, цацраг идэвхт элементүүдийн идэвхийн хэмжээ нь барилга болон зам талбайд ашиглах МNS стандартын шаардлагыг хангасан байна.

Сайжруулсан түлшний үнсийг шингээгч материал болгон ашиглах Дутуу шатсан нүүрс ихээр агуулж байгаа учраас шатаалтын технологиор үйлдвэрлэдэг тоосгоны үйлдвэр зэрэгт ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гарчээ.

Т.Дашмаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио4 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент5 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр5 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр5 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм5 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм5 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент5 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр5 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио5 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм5 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий7 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа