Бидэнтэй нэгд

Улс төр

АРДЧИЛСАН НАМ АМЬД

Нийтэлсэн

-Ардчилсан нам түүхэндээ хамгийн ядарч яваа үе нь одоо л байх. Чадал чансаатай, эрх мэдэлтэй явахад нь намыг хүн барааддаг. Харин одоо чин үнэн нь гэвэл нам нь хүнээ бараадахаар хэмжээнд байна-

Улс төрийн намын үндсэн үйл ажиллагаа нь сонгуулиар төрийн бодлого тодорхойлох эрх мэдэлд хүрэхийн төлөөх үйл явц. Сонгуулийн дүнгээр эрх баригч, эс чадваас сөрөг хүчин болох хоёр замтай. Тэгвэл сүүлийн хоёр ч сонгуулийн үр дүнгээр Ардчилсан нам сөрөг хүчний тавилан дээр буулаа. Ер нь үүнээс ч дор тавилан гэж бас бий. Тэр нь амьд хэрнээ үхсэн мэт байх… Google-д л илэрцтэй тийм гучин нам Монголд бий гээд бодоход Ардчилсан нам одоохондоо тэдний нэг болчихоогүй байна. Амьд байна. Амьд байгаагийн амин сүнс, сүр сүлд нь парламентад сөрөг хүчний бүлэгтэйдээ л оршиж байгаа. Уг нь сөрөг хүчин байх гэдэг том улс төр.

Даанч энэ сөрөг хүчний бүлэг нь ардаа намтай ч юм шиг, үгүй ч юм шиг, эс бөгөөс бүр хойноо хоёр намтай ч юм шиг ойлгомжгүй байдалд шүншиггүй бурхан адил болов.

Ардчилсан нам алга болох ёсгүй. Эрхгүй. Аравнайлсан бурхан гэдэг шиг асар том үнэт зүйл, агуулга, соёлыг тээж 30 жил бүрэлдэн бий болсон амьд организм. Тийм л учраас сонгуулиар арчигдаад алга болчихвол МАН-д ч алдас нь ирэх нийгмийн оюун санааны үнэт зүйл юм. Тэгэхдээ Ардчилсан нам өөрийнхөө хувьд хамгийн тааруу тавилан дээрээ байгаагаа юуны өмнө хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.

Компаниар бол аль хэдийнэ дампуурчээ… Онолын хувьд дампуурал гэдэг нь тухайн компани дэлхийн зах зээл дээрээс авч болох бүх ашгаа авч дуусахыг хэлнэ. Тэгвэл Ардчилсан намыг 30-аад жилийн тэртээ үзэл санааны үр хөврөлөөрөө байгуулсан лидерүүд нь өөрсдийн ухамсарт амьдралд л зориулан байгуулсан аятай тавихгүй зуурсаар намаар дамжуулан Монголын улс төрийн зах зээл дээрээс авч болох бүх ашгийг авч дуусгаад дампууруулж орхихыг ч бид харлаа.

МАН-д наяад оны залуус сайд болж амжаад, заримынх нь карьер нь дуусчихсан байж байхад нөгөө талд үхэшгүй мөнхийн Кашье нар өдгөө ч намын даргын сунгаанд өрсөлдөж байх жишээтэй. Багт наадмын шаар, эсвэл цаасан шувуу шиг тээр дээр намилзан нахилзан хийсэж явах шиг. Эсвэл баярын салют буудуулаад тэр чигт нь тэнгэрт нисгэвэл таарна. Одоо оосрын үзүүрийг тавь… Үдэхийгээ үдэж, угтахыгаа угтаж чадахгүй энэ байдал өнөөдөр Ардчилсан намыг хоёр хуваачихаад байж байна. Хоёр намын 4;5 нэр дэвшигч, нийлээд ес! Ямар ч аварга могойг ес хуваахад ямх л болно!

Гадагш дэлхий ертөнц рүү нүдээ нээ!

Ардчилсан намын гол үзэл баримтлал болох либерал үзэл дэлхий дахинд унаж байна. Зүй ёсны энэ динамик уналт 5-6 жил үргэлжилнэ гэж тооцоолж байгаа ч Монголд лав 10 жил үргэлжлэх төлөвтэй гэж судлаачид сануулж байна. Либерал үзэл баримтлалтай нам, либерал имижтэй улстөрчид дэмжлэг авах нийгмийн хандлага суларч байна гэсэн үг. Энэ хандлагыг хэрхэн удирдаж, хэзээ дуусгах вэ гэдэг Ардчилсан нам хэр хурдан эмхрэн цэгцрэх, хэр зэрэг хичээхээс шууд шалтгаална.

Үнэнийг бүгд мэднэ. Улс төрийн үйл ажиллагаа өндөр зардалтай. Сонгуулийн хоёр, гурван бүрэн эрхийн хугацаа дамнан гудамжинд яваа намд хандивлагч олдохоо болино. Гишүүд нь ажилгүй болно. Ажилгүй, мөнгөгүй удсан хүний ажиллах, суралцах чадвар алдагддаг зүй тогтолтой. Түрүүчээсээ АН шилдэг боловсон хүчнүүдээ МАН-д алдаж эхэлж байна… Төрийн эрх аваад бодлого тодорхойлох мөч ирэхэд хангалттай хүний нөөц, чадамж үлдэх нь үү?! Бид бүгд л харж байна.

Нийгмийн хариуцлага гэдэг ойлголт үнэндээ бол биднээс үл хамаарах дэлхий ертөнц, нийгэм, эдийн засаг зэрэг гадаад орчны бусад хүчин зүйлийн нөлөөгөөр ирээдүйд учирч болох эрсдэл дээрээ урьдчилан хааж ажиллахыг хэлдэг. Тогтвортой хөгжлийг хэлнэ гээд ойлгочихсон ч болно.

Ардчилсан намд гадаад, дотоод маш хүнд нөхцөл, сорилт шаардсан хүчин зүйлүүд нэгэн зэрэг бүрдчихээд байж байна. Ийм хүнд нөхцөлд энэ удаагийн намын даргын сунгаа нь болж байна. Энэ сунгаа асуудлыг шийдвэрлэх үүрэгтэй байх ёстой. Шуудхан хэлбэл нэг нам, нэг даргатай болох нь л өнөөдөр чухал байна.

Монгол Улс нэг нам дангаар засаглах, дарангуйлал руу халтирахаас хамгаалах ерөндөг нь болох сөрөг хүчний үүргээ гартаа авах цаг болжээ. Цар тахлын нөхцөл байдлаар халхавчилсан эрх зүйн стандарт бус шийдвэрүүд, зохиомол хүндрэлүүд, хүний эрхийн зөрчлүүд, хэвлэлийн эрх чөлөөний хязгаарлалтууд гээд өчнөөн олон алдаа завхрал парламентын танхимд хийгдэж байна. Сөрөг хүчний цагаан хоолойг АН гартаа авсан шиг аваасай гэж дэмжигчид нь хүсэн хүлээж байгааг сонсох хэрэгтэй. Ардчилсан намд өнөөдөртөө байгаа хамгийн том улс төр, хамгийн том хүч нь энэ. Намын даргаа парламентын бүлэг дотроосоо сонгож байж л Ардчилсан намд сүр хүч, шүншиг орохоор харагдаж байна.

УИХ-ын танхимд суугаа гишүүдээс О.Цогтгэрэл бүлгийн дэмжлэгийг авч намын даргын сунгаанд нэр дэвшиж байгаа. Бүлэг дотроосоо дэмжигдэнэ гэдэг бас нэг шалгуур, нам бүлэг хоёр нэгдмэл ажиллах гүүр тавигдчихлаа гэсэн үг. Увс аймагт сүүлийн 30 жилд МАН сонгуульд 22 удаа ялж, АН нэг удаа ялж гарсан, дараа нь орон нутгийн сонгуульд ч АН багаараа ялснаар О.Цогтгэрэл баялаг бүтээгч төдийгүй улстөрч гэж хэлүүлэх босгыг давж орж ирсэн.

Төрийн тендерээс хол салбарт бизнес эрхэлж, ТЭСО хэмээх брэндийг босгосон. Анхны бизнесийн гараагаа зайрмагаас биш зайрмагны машин зохион бүтээхээс эхэлсэн гээд бодохоор түүнд аливааг амар хялбараар биш углуургаар нь шийддэг зан чанар байдаг. Хаана, хэнд ямар түүхий эд байна, тэдгээрийг хэрхэн нийлүүлж капитал босгох вэ гэдгийг мэддэг. ШБОС бүтээгчээс одоо бодлого нийлүүлэгч болох сонголт хийсэн.

Ардчилсан нам түүхэндээ хамгийн ядарч яваа үе нь одоо л байх. Чадал чансаатай, эрх мэдэлтэй явахад нь намыг хүн барааддаг. Харин одоо чин үнэн нь гэвэл нам нь хүнээ бараадахаар хэмжээнд байна.

Ардчилсан нам парламентын гадна үлдсэн нам болж хувирах, цаашлаад намаасаа гадна намтай байх юм бол 2024 онд ялалт бодох хэрэггүй.

Тэгээд ч ирэх сонгуулийн ялалт зүүдлэхээсээ өмнө тэр хүртэл тэсэж үлдэх нь илүү чухал болжээ. Түүхийг бүтээх том улстөрийн хүчний раангаа эргүүлэн олж авья одоо л тэсэж үлд…

Ардчилсан нам амьд гэдэгт сонгогч, дэмжигчид чинь найдахыг биш итгэхийг хүсэж байгаа!

Нийтлэлч З.Боргилмаа

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа