Улс төр
Ерөнхий сайд 3 хувийн хүүтэй зээл олголтын явцтай танилцлаа
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминЕрөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ажлын байрыг дэмжих 3 хувийн хүүтэй зээл олголтын нөхцөл байдалтай танилцахаар ХААН Банкны салбар дээр ажиллалаа./2021.03.26/
Тус банкнаас өмнө нь авсан зээлийн эргэн төлөлтөө хугацаандаа хийж байсан, харилцагчийн зан төлөвийн скор өндөр буюу 1-3 оноотой үйлчлүүлэгчдийн хувьд зээлээ шууд авах боломжтой байгаа аж. Шинэ харилцагчидтай харьцуулахад хоёр, гурав дахин бага цаг зарцуулж байгаа юм байна.
Харилцагчдын хувьд тоон гарын үсэг, үл хөдлөх хөрөнгийн барьцааны бүртгэл, өөрийн нэр дээр үл хөдлөх хөрөнгөгүй байх зэрэгтэй холбоотойгоор асуудлууд үүсэж байгаа аж.
Нэг эдийн засагч өдөрт 30-40 харилцагчтай уулзаж байгаа. Материал нь бүрэн бүрдсэн тохиолдолд зээл олгоход удахгүй байгаа гэсэн мэдээллийг зээлийн эдийн засагч өгч байна.