Бидэнтэй нэгд

Улаанбаатар

Б.Ууганбат: 1800-1200 тусгай дугаар иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байна

Нийтэлсэн

Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдийн дуудлагыг 24 цагийн турш хүлээн авч, тулгамдсан асуудлыг холбогдох төрийн байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэн ажиллаж байна. НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн дарга Б.Ууганбаттай ярилцлаа


 

-Ковидын үед нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200  утас хэрхэн ажиллаж байна вэ. Нийт хэдэн шугамаар иргэдээс дуудлага авч байна вэ?

-Шат шатны онцгой комиссын гаргасан шийдвэр, холбогдох төрийн байгууллагуудаас гаргаж байгаа шийдвэртэй холбоотойгоор иргэдэд мэдээ, мэдээлэл авах хэрэгцээ, шаардлага тун өндөр байна. Үүнтэй холбогдуулаад Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн зүгээс СallСenter-ийн  үйл ажиллагааг өргөжүүлэх, илүү хурдан, шуурхай болгох, ажлын цагийн тусгай горимд орох зэрэг чиглэл, үүрэг даалгавар өгсөн. Үүний дагуу өнөөдрийн байдлаар Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаар иргэдээс 20 шугамаар 24 цагаар дуудлага хүлээн авч, мэдээ, мэдээлэл өгч ажиллаж байна. Бид цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалаад дуудлага өндөр байгаа тохиолдолд 100 хувь хүчин чадлаараа ажилладаг. Өөрөөр хэлбэл, нэг ээлжид 20 операторын бүрэлдэхүүнтэй, 24:48 гэсэн цагийн хуваариар 60 хүний бүрэлдэхүүнтэй тасралтгүй ажиллаж байна. 2020 оны арваннэгдүгээр сарын 11-нээс 2021 оны гуравдугаар сарын 25-ны хооронд нийт 82236 дуудлагад хариу өгч ажилласан.

-Иргэдээс зонхилон ямар дуудлага ирж байна вэ?

-Өнгөрсөн арваннэг, арванхоёр, нэгдүгээр сард тээврийн хэрэгслээр QR кодоор зорчихтой холбоотой мэдээлэл дуудлагын ихэнхийг эзэлж байсан бол хоёрдугаар сараас “Нэг хаалга-Нэг шинжилгээ”-тэй холбоотой асуудал, мөн хот хооронд тээврийн хэрэгслээр зорчих, шалган нэвтрүүлэх товчоодын талаарх мэдээ, мэдээлэл  зонхилж байсан. Сүүлийн үед дархлаажуулалттай холбоотой асуудлаар их холбогдож байна.

-Өдөрт дунджаар хэдэн дуудлага иргэдээс ирж байна вэ. Мөн “Нийслэлийн мэдээ” чатботын талаар мэдээлэл өгөхгүй юү?   

-Хөл хорионы үеэр Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт өдөрт 1100 орчим дуудлага ирж байсан. Хөл хорио цуцалсан, хязгаарлалт тогтоогоогүй үед иргэдээс өдөрт дунджаар 350 орчим дуудлага ирдэг. “Нийслэлийн мэдээ” чатботыг  2021 оны хоёрдугаар сарын 11-нээс ажиллуулж эхэлсэн. Гуравдугаар сарын 25-н хүртэлх хугацаанд нийт 1223 иргэн хандаж, чатботоос мэдээлэл авсан байна. Чатботод болон 1800-1200 дугаараас иргэд 24 цагийн турш мэдээ, мэдээлэл авч болно.

-Иргэдээс ирүүлж буй дуудлагад хэр зэрэг шуурхай хариу өгч байна вэ?

-Яг өнөөдрийн байдлаар дуудлагын хүлээлгийн дундаж хугацаа есөн секунд байна. Иргэнтэй ярих дундаж хугацаа бол 1.32  минут байгаа. Үүн дээр нэг зүйлийг тодруулж хэлэхэд, өнгөрсөн арванхоёр, нэгдүгээр сард иргэдтэй ярихад үргэлжлэх хугацааг одоогийнхтой харьцуулахад хоёр дахин өндөр байсан. Өөрөөр хэлбэл, 3.30 минут орчим байлаа. Ярианы үргэлжлэх хугацаа яагаад багассан гэхээр тухайн үед иргэдэд ойлгомжгүй асуудлууд их байсан. Тэр хэрээр иргэд  олон асуулт асууна. Төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоо одоогийнхтой харьцуулахад дутагдалтай байсан. Тиймээс тодорхой, ойлгомжтой хариулт өгөхөд их хүндрэлтэй байсан юм. Харин одоо харьцангуй сайжирч, хоёр минут орчмоор багассан. Мөн иргэдийн асуух асуулт ч тодорхой болсон байна.

-Иргэд шат шатны онцгой комисс, төрийн байгууллагуудын олон утасны хооронд төөрөлдөж байна гэж их гомдоллодог. Энэ чиглэлд нийслэлийн төрийн байгууллагууд уялдаа холбоогоо хэрхэн сайжруулж ажиллаж байна вэ?

-Иргэдээс өнгөрсөн хугацаанд нэлээдгүй гарч байсан гомдлуудын нэг бол энэ. Тэгэхээр өнгөрсөн хугацаанд шат шатны онцгой комисс, төрийн байгууллагууд гарч байгаа алдаа дутагдалдаа дүгнэлт хийж, үйл ажиллагаагаа сайжруулах чиглэлээр арга хэмжээнүүдийг шуурхай авч ажиллалаа. Хамгийн сүүлийн жишээ гэвэл, УОК-ын Шуурхай штабын бүтэц, бүрэлдэхүүн шинэчлэгдсэнтэй холбогдуулаад НОК-ын даргын 2021 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 08 дугаар тушаалаар НОК-ын Шуурхай штабын бүтэц, бүрэлдэхүүнийг шинэчилсэн. Энэ бүрэлдэхүүн шинэчлэгдсэнээр Нийслэлийн лавлагаа, мэдээллийн 1800-1200 тусгай дугаарт иргэдээс ирсэн тодорхойгүй, ойлгомжгүй асуудлыг холбогдох байгууллагуудаас нь тодруулж, цаашлаад өргөдөл, гомдлыг хүлээн авч, шийдвэрлүүлж ажиллаж байгаа. Эдгээр албан хаагчид маань НОК-ын Шуурхай штабын бүрэлдэхүүнд орж ажиллаж байна. Энэ зохион байгуулалтыг хэрэгжүүлснээр ажлын хурд эрс сайжирч, үр дүн нэлээн тодорхой гарсан. Өөрөөр хэлбэл, операторуудыг мэдээллээр хангаж өгч байна. Амьдрал  баян учраас бүх мэдээлэлд хариулах боломжгүй. Гаргасан шийдвэрүүдээр бүх харилцааг бүрэн дүүрэн зохицуулах боломжгүй бөгөөд иргэдээс төсөөлөөгүй, тооцоолоогүй асуултууд ирэхээр операторууд хариулах боломжгүй болдог. Тэгэхээр энэ асуудлыг дотоод удирдлагын системээр НОК-той холбогдож, шууд шилжүүлдэг. Тэнд тасралтгүй ажиллаж байгаа, энэ асуудлыг хариуцсан албан хаагч маань НОК-ын чиг үүргийн дотоод нэгж, эсвэл дүүргийн Онцгой комисс, холбогдох нутгийн захиргааны байгууллагуудаас мэдээллүүдийг нь яаралтай тодруулж, эргээд операторуудыг мэдээллээр хангах, тухайн хүний тулгамдсан, шийдвэрлэх ёстой асуудлыг шийдвэрлүүлж, иргэнд эргээд хариу өгнө. Ингэснээр иргэдийг чирэгдүүлэх асуудал үндсэндээ байхгүй болж байна.

Иргэд шинжилгээний цэгүүдийн талаар нийтлэг асуудаг. Учир нь, шинжилгээний цэгүүд ажлын өдөр болон амралтын өдрүүдэд өөр цагийн хуваариар ажилладаг. Энэ чиглэлийн тодорхой мэдээллүүдийг цаг тухайд нь шийдвэр гарсан тохиолдолд “Нийслэлийн мэдээ” пэйж хуудсанд оруулдаг. Тиймээс иргэд автомат хариулагчаас мэдээ, мэдээллийг бүрэн дүүрэн авч, зурган хэлбэрээр татаад авах боломжтой.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Улс төр19 цаг өмнө

Зөөвч-Овоогоос 9 хүртэл хувийн буюу дэлхийн хамгийн өндөр АМНАТ авахаар тохирсон

Нийгэм19 цаг өмнө

Цас орж, ихэнх нутгаар ХҮЙТЭРНЭ

Улс төр19 цаг өмнө

Монгол, Италийн парламентын бүлгүүд хамтын ажиллагааг шинэ агуулгаар эрчимжүүлэхээр санал солилцов

Дэлхий19 цаг өмнө

Трамп хогны машинтай уулзалтад иржээ

Дэлхий19 цаг өмнө

Албадан үргүй болгосон эмэгтэйчүүдэд нөхөн төлбөр олгохыг уриалжээ

Энтертайнмент19 цаг өмнө

G-Dragon хар тамхины хэргийн тухай анх удаа АМ НЭЭВ

Дэлхий19 цаг өмнө

Америкийн залуучуудын 77% нь цэргийн албанд тэнцэхгүй байна

Энтертайнмент19 цаг өмнө

100 буудалт даамын өсвөрийн ДАШТ-ээс 3 алтан медаль хүртлээ

Улс төр19 цаг өмнө

УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж Итали-Монголын парламентын бүлгийн даргыг хүлээн авч уулзлаа

Улс төр2 өдөр өмнө

Байгалийн хий дамжуулах хоолой барих төслийн талаар хэлэлцэж байна

Эдийн засаг2 өдөр өмнө

Эмэгтэйчүүдийн бизнес эрхлэлттэй холбоотой статистик мэдээ цуглуулна

Дэлхий2 өдөр өмнө

Шинэ Казахстаныг байгуулах нь КАСЫМ-ЖОМАРТ ТОКАЕВЫН гол зорилго

Дэлхий2 өдөр өмнө

Хезболла шинэ удирдагчаа томилжээ

Улс төр2 өдөр өмнө

Гэр бүлийн тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг хуралдлаа

Энтертайнмент2 өдөр өмнө

Их мастер Б.Мөнгөнтуул ГРАНПРИ тэмцээнд өрсөлдөнө

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм2 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий5 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий5 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ