Бидэнтэй нэгд

Улс төр

Н.Номтойбаяр суллагдлаа, ДАРААГИЙН НҮҮДЭЛ нь анхаарал татаж байна

Нийтэлсэн

Одоогоос дөрвөн жилийн өмнө УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярыг  Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд болон Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн даргын ажлыг гүйцэтгэж байсан нь торны цаана суулгах шалтгаан болсон юм.


Үндэсний Зөвлөл нь Засгийн газар, Ажил олгогч эздийн холбоо, Үйлдвэрчний эвлэлийн нийт есөн гишүүнтэйгээр шийдвэр гаргаж ажилладаг байгууллага. Харин 2017 онд “жижиг зээл” олголтод 20 тэрбум, орон нутаг, нийслэлийн зорилтот бүлэгт зарцуулах “санхүүгийн дэмжлэг”-т 3.9 тэрбум төгрөгийг тус тус Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлд олгожээ. Энэ хүрээнд хэрэгжүүлэгч агентлаг орон нутаг, нийслэлийн зорилтот бүлэгт зориулагдсан санхүүгийн дэмжлэг болох 3.9 тэрбум төгрөгийг ААН-ын 21 төсөл, хувь иргэний найман төсөлд олгохоор сонгон шалгаруулалт хийж, олгох дээд хэмжээг 200 сая төгрөг байх зөвшөөрлийг тухайн үеийн Засгийн газар болон Үндэсний зөвлөлийн гишүүд дэмжсэний үндсэн дээр сайд Н.Номтойбаяр баталгаажуулан гарын үсэг зурсан байдаг.

Энэ үйлдэлд 2019 оны арваннэгдүгээр сард ЦЕГ, АТГ-аас 29 төсөлд давуу байдал олгон улсад 3.9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэргээр Н.Номтойбаярыг яллагдагчаар татан шалгаж эхэлсэн. Уг хэргийг 2020 оны гуравдугаар сард нийслэлийн Прокурорын газраас хянаж үзээд, буруугүй хэмээн АТГ, ЦЕГ-т буцаасан атлаа, яг сарын дараа дахин нийслэлийн Прокурорын газар Н.Номтойбаярыг “Өөр хэргээр яллагдагчаар татсан”-аа мэдэгдсэн. Яг ямар хэргээр яллагдагчаар татагдсанаа мэдэх, түүнд зориулан нотлох баримт цуглуулах боломж олгоогүй буюу хэдхэн хоногийн дотор прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлснээ мэдэгдэхэд УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаяр АТГ-ын гадна сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийсэн.

Тодруулбал, “Улс төрийн захиалгаар яллах дүгнэлт үйлдсэн. Гэм буруугүйгээ нотлох боломж олгохгүйгээр яллах дүгнэлт үйлдэж байгаа нь хууль зөрчиж байна” хэмээн тэрээр мэдэгдэж байсан юм. Үүнээс гурав хоногийн дараа буюу 2020 оны тавдугаар сарын 4-ний өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаярыг албадан ирүүлэх шийдвэр гарч, яллах дүгнэлтийг коридорт танилцуулахыг оролдсон байдаг. Ингээд тавдугаар сарын 28-ны өдөр шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн үеэр Н.Номтойбаярыг нэг сарын хугацаанд цагдан хорих шийдвэр гаргаж, шүүх хурлыг зургаадугаар сарын 28-ны өдөр товлосон.

Энэ үед Н.Номтойбаяр нь УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан нэр дэвшихээр бүртгүүлж, СЕХ бүртгэснээ зарлачихсан байсан үе. Нэр дэвшигч Н.Номтойбаяр торны цаана байхад иргэд сонгуулийн сурталчилгааг нь хийж, дэмжиж байгаагаа илэрхийлж байсан. Н.Номтойбаяр нарт холбогдох шүүх хурал долдугаар сарын 2-ноос эхлэн өмгөөлөгчгүй буюу өөрийгөө өмгөөлүүлэх эрхгүй, мөн олон нийтэд хаалттай байдлаар дөрөв хоногийн турш үргэлжилсээр долдугаар сарын 7-ны өдөр 5 жил 5 сар хоригдох ял оноосон.

Давж заалдах шатны шүүх нь анхан шатны хуралтай яг адилхан явагдаж, ялыг хэвээр үлдээсэн. Эцэст нь ЦЕГ, АТГ шалгаад 29 төсөлд 3.9 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгосонд хэн нэг албан тушаалтан нөлөөлөөгүй гэдгийг тогтоосон бөгөөд дээрх 3.9 тэрбум төгрөг ямар нэг хохиролгүй төрийн мэдэлд байгаа. 2018, 2019, 2020 онуудад Засгийн газрын баталсан тогтоолын дагуу хөдөлмөр эрхлэгчдэд олгогдож, процесс хэвийн үргэлжилж ирсэн. Эндээс яг адилхан тогтоол, журмын дагуу Хөдөлмөр эрхлэлтийн үндэсний зөвлөлийн төсөв иргэд, ААН-үүдэд олгогддог буюу Н.Номтойбаярын баталгаажуулсан, С.Чинзоригийн баталгаажуулсан төслүүд ижилхэн гэсэн үг. Тиймээс Н.Номтойбаярыг хууль зөрчсөн гэж үзвэл С.Чинзориг ч хууль зөрчин, торны цаана суух үндэслэлтэй гэдгийг Улсын дээд шүүхийнхэн ойлгож, энэ хэрэг үндэслэлгүй хэмээн түүнийг цагаатгасан. Гэвч ажилдаа хайнга хандсан хэмээн шинэ зүйл ангиар нэг жилийн хорих ял оноосон байдаг.

Тэрбээр найман сар хоригдоод байсан тул шүүх магадлангаар суллагдах хуулийн боломжтой байсан хэдий ч “Энэ эрхээ эдлэхгүй, хилс ялыг чин дуусгаад гарна” хэмээн шүд зуусан, Шүүгч нар захиалгаар нэр бүхий улстөрчдөд хилс ял өгсөн болох нь сүүлийн үед нотлох баримт дээр тулгуурлан ноцтой яригдах болсон. Тэгвэл шоронгоос өнөөдөрхөн суллагдсан УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын тайлбар, дараагийн алхам нь олон нийтэд хүлээлт үүсгээд байна. 

Эх сурвалж: зиндаа.мн

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент4 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм4 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент4 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий4 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр4 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм4 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент4 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа