Бидэнтэй нэгд

Энтертайнмент

С.Эрдэнэтуяа: Бид гэр бүлээрээ спортыг сонгосон

Нийтэлсэн

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Биеийн тамир, спортын газрын биеийн тамирын бодлогын хэрэгжилтийг зохицуулах хэлтсийн ахлах мэргэжилтэн С.Эрдэнэтуяаг зочноор урьж, ярилцлаа.

 

– Та их спортод хөл тавьсан үеэ дурсахгүй юу?

-Би цэвэр спортын хүн. Спортоос өөр салбар руу хазайж ч үзээгүй. Анх сургуульд ороод найман настайдаа их спорттой холбогдсон.  Намрын спартакиадын үеэр сайн гүйж багшийнхаа анхаарлыг  татаж байлаа. Багш ирээд “Гүйх дуртай юу” гэж асуухад айсандаа дуртай гэж  хариулж байлаа. Тэгвэл маргааш биеийн тамирын талбайд бэлтгэлийн хувцастайгаа ирнэ шүү” гэж хэлж байсан юм.  Ийнхүү Монгол Улсын гавъяат багш Д. Ринченгийн шавь болсноос хойш спортоо орхилгүй явсаар одоо хүрч байна. Хөнгөн атлетик гэдэг заалны спортоос өөр.  Жилийн дөрвөн улиралд гадаа бэлтгэл хийдэг спорт.  Тиймээс цас, бороо, шороо, нартай өдөр ч гадаа гүйдэг хав хар охин байлаа. Ингээд 17 жил нь тамирчин байж, нэг жил ЕБС-д, дээд сургуульд гурван жил багшилжээ. Мөн Хэнтий аймгийн Биеийн тамир, спортын газар дасгалжуулагчаар ажилласан гээд спортын салбарт тасралтгүй 34 жил ажиллаж байна.  Эх орноо төлөөлж олимп, тив дэлхий, Ази тивийн аварга шалгаруулах олон улсын тэмцээнд баг тамирчдаа ахалж явж байлаа.

-Гэрийн эзэгтэй,ээж нь спорттой хувь заяагаа ийнхүү холбож.  Тэгээд ч тэр үү танай гэр бүлийг их спортлог гэр бүл гэж сонссон?

-Хүүхдүүдийн хувьд генд нь байдаг байх.  Аав нь гайхаад л байдаг юм.  Манай хүн бас залуудаа барилддаг байсан. Нөхөр маань БНХАУ-ын Барилгын сургуульд уран барилгын инженер мэргэжлээр суралцдаг. Том охин надтай адилхан гүйлтийн спортоор хичээллэдэг.  2017 оны “Улаанбаатар марафон”-ы аварга болж байсан. Мөн хөнгөн атлетикийн улсын аваргад оролцож байсан. Хүү Тэмүжин маань бор бүстэй.  Монголын жүдо академийн тамирчин. Сүүлд Жюү жицүгийн тэмцээнд оролцсноор Азийн  аварга болсон. Удаах охин  гимнастикийн Улсын аварга Есүй.  Монголын гимнастикийн холбооны дэргэдэх сургалтын төвд уран сайхны гимнастикаар хичээллэдэг. Мөн бага хүү Тэмүлэнийг жүдогоор хичээллүүлж байна. Жүдо бол ганцаарчилсан төрөл.  Жин жингээрээ өөрийнхөө жинд бусад тамирчидтай өрсөлддөг спорт.  Мөн  тухайн хүнийг хөгжүүлж, төлөвшүүлдэг. Тухайлбал, мэндлэх, хүндлэх ёсыг цаанаас нь суулгадаг  цэвэрхэн спорт гэж хэлж болно.

-Эмэгтэй хүнд хөнгөн атлетикийн спорт  хэцүү биш үү ?

-Спортын ямар төрөл болохоосоо шалтгаална. Хөнгөн атлетикийн  шандастай, шөрмөстэй олон тамирчин бий. Харин би  их спортод хөл тавьснаар  аливаа зүйлд тууштай байх, гэр бүлийн хүмүүжлээс гадна  спортоос, багшаасаа их хүмүүжил суусан.  Мөн урлаг, спортын аль алинд нь эцэг эхчүүд хүүхдээ зөв чиглүүлж өгөх ёстой юм байна гэдгийг ойлгож авсан гэж болно. Энэ бүх зан минь гэр бүл, амьдрал, хүүхдүүдийн минь хүмүүжилд их нөлөөлдөг.

-Гэр бүлийнхээ дурсамжтай мөчөөс хуваалцвал?

-Манай хадам аавын төрсөн нутаг Өвөрхангай аймгийн Уянга сумын Тарвагатын хөндий.  Тийшээ гэр бүлээрээ явсан. Үр хүүхдүүдээс нь аавынхаа нутагт очсон хүн ховор. Тиймээс отгон хүү нь очих ёстой гээд гэр бүлээрээ гараад давхисан. Тэнд очоод идээ будаа засаж, уул усыг нь аргадан, цай хоол хийж идээд явах боллоо. Би жимсээр бас идээ зассан юм. Тэгсэн манай том хүү “Ээж ээ, би жимстэй тавгийн идээ рүү явчихаад ирье” гээд явчихсан. Гэтэл мандарины  хальсыг нь арилгаад, нэг нэгээр нь салгаж тавьснаа “Өвөө минь идэж чадахгүй байвал яах юм” гэж билээ. Их хөөрхөн. Биднийг хүлээж байсан мэт байгаль дэлхий, цаг агаар маш сайхан байсан.

-Таныг  миссийн тэмцээнд оролцож явсан гэж сонссон.  Энэ талаараа ярихгүй юу?

– Би одонтой ээжүүдийн миссийн тэмцээнд оролцож “Спортлог гоо ээж” шагналын эзэн болж байлаа.  Мөн алдарт эхийн  I,II  одонтой ээжүүдийн цахим нэгдлийн гишүүн.  Дэлхийд  мисс ээжүүдийг шалгаруулдаг тэмцээн болдог юм билээ.  Харин Монголд тийм тэмцээн зохион байгуулдаггүй байсан. Тиймээс манай цахим нэгдлийн ээжүүд ярилцсанаар “Miss World Mongolia-2018” тэмцээнийг анх удаа зохион байгуулж байлаа. Дараа нь ээжүүдийнхээ дунд “Алдарт эх -2018” анхны спорт наадмыг уламжлал болгон зохион байгуулж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2021.4.2 БААСАН № 66 (6543)

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио3 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа