Бидэнтэй нэгд

Нийгэм

УИД-т засвар хийж байхдаа гал алдсан хүмүүст холбогдох хэргийг шүүхэд шилжүүлжээ

Нийтэлсэн

2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр УИД-т гал гарсан.

Нийслэлийн прокурорын газраас хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Нэр бүхий компанийн захирал Ц нь 2020 он 5 дугаар сарын 20-ны өдөр “Улсын Их Дэлгүүр” ХК-тай Улсын их дэлгүүрийн 6 дугаар давхрын парпедны хар цаасан дээвэр солих ажлыг хийж гүйцэтгэх гэрээ байгуулжээ.

Тус компани нь барилгын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөлгүй, өөрөө энэ чиглэлээр мэргэшээгүй атлаа мэргэжлийн бус Б, Б, Т, О нартай аман гэрээ байгуулан дээрх ажлыг хийж гүйцэтгэхдээ ноцтой зөрчил дутагдлууд гаргасны улмаас гал алдаж бусдад их хэмжээний хохирол учруулсан байна.

Тухайлбал: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.8 Барилгын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, 17 дугаар зүйлийн 17.2.4,17.2.6, “Барилгын үйлдвэрлэлд дагаж мөрдөх хамгаалал, аюулгүй ажиллагааны дүрэм” Барилгын норм ба дүрмүүдийн 12-03-04-ийн 6.5 дахь хэсэг, Барилгын дүрмийн 106-14 тоот “Ажлын байрны зааварчилгаа өгөх аргачилсан зөвлөмж”- өгөөгүй зэргээс шалтгаалж дээрх гал гарсан гэж прокуророос дүгнэжээ.

Хэргийг тодруулбал, 2020 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Б нь газ, газан хошууг ашиглаж элэгдэлд орсон хуучирсан дээврийн хар цаасыг солихдоо ил галаар халааж наах ажлыг гүйцэтгэхдээ гал алдсан байна.

Гал түймрийн улмаас тус барилгын 1-7 дугаар давхарт худалдаа үйлчилгээ эрхэлдэг нийт 125 хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагаа бүхэлдээ тасалдан эд хөрөнгө, барилга байгууламжийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн нийт 24,023,847,554 төгрөгийн их хэмжээний болон ноцтой хохирол учирсан.

Нийслэлийн прокурорын газраас яллагдагч Ц, Б нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар буюу бусдын эд хөрөнгийг болгоомжгүйгээр устгаж, гэмтээн ноцтой хохирол учруулсан гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн 2021 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо