Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятадын хүн амын дундаж наслалтыг ажиглахад

Нийтэлсэн

Энэ оны 3-р сарын 5-нд, Ерөнхий сайд Ли Кэчян засгийн газрын ажлын тайландаа 14-р таван жилийн төлөвлөгөөний хугацаан дахь Хятадын гол зорилтуудын талаар танилцуулахдаа, “Ирэх таван жилд хүн амын дундаж наслалтыг дахин нэг нас нэмэгдүүлнэ” гэж онцлон тэмдэглэв. Энэ нь олон хүний ​​анхаарлыг татаж, халуун хэлэлцүүлэг өрнүүллээ. Монгол улсын мэдээллийн гол вэбсайт уг мэдээг мэдээлсэн байна.

Хүн амын дундаж наслалт нь тухайн улс орны нийгмийн хамгаалал, хүмүүсийн амьжиргаа, халамжийн хамгийн шууд тусгал болохоос гадна иргэн бүрийн ирээдүйн амьдралын хүлээлт болж байгаа юм. БНХАУ байгуулагдсанаас хойших 70 гаруй жилийн турш Хятадын Коммунист Нам ард иргэдийн эрүүл мэндийн төлөө тууштай ажиллаж, Хятадын эдийн засгийн хөгжлийн түвшин, эмнэлгийн үйлчилгээний түвшин, боловсролын түвшин, амьдралын хэв маяг зэрэг олон тал асар их ахиц дэвшилд хүрч, иргэдийн эрүүл мэндэд бодит үр ашгийг авчирчээ.

Дэлхийн Эрүүл мэндийн байгууллага жил бүр дэлхийн 194 улс орон, бүс нутгийн эрүүл мэнд, эмчилгээний салбарын мэдээлэлд дүн шинжилгээ хийж, “Дэлхийн эрүүл мэндийн статистикийн тайлан” -г гаргадаг уламжлалтай, үүнд хүний ​​дундаж наслалт, нас баралт, эрүүл мэндийн үйлчилгээний систем зэрэг 9 талын агуулга багтаж байна. Энэхүү үзүүлэлтээр Хятад улс хөгжиж буй орнуудын тэргүүн эгнээнд явж байгаа юм. Харин шинэ Хятад улс байгуулагдах үеэр Хятадын оршин суугчдын дундаж наслалт нь 35 настай байсан бол хожим нь жилээс жилд нэмэгдэж, 2020 онд 77 нас болжээ.

Хятад улсад олон хүн бага байхдаа нэг төрлийн “чихртэй үрэл эм” идэж байсан юм. Энэ нь хүүхдийн саа өвчин буюу полиомиелитээс урьдчилан сэргийлэх үр дүнтэй арга юм. 1950-иад онд энэхүү өвчин Хятадад их дэлгэрч, эрүүл мэндийн мэргэжилтнүүд “полиомиелит вакцин” -ыг боловсруулж, улмаар улс орон даяар өргөнөөр ашиглав. Ийнхүү 1960-аад оны дунд үе гэхэд полиомиелит өвчний тохиолдол эрс буурчээ. Өнөөдөр Хятад улсад 15 төрлийн өвчнөөс урьдчилан сэргийлэх 14 вакцин байгаа бөгөөд олон хүнийг өвчнөөс хамгаалахын тулд улсаас зарим вакциныг үнэ төлбөргүй хийлгэж байна.

Дэлхийн хэмжээнд “Ковид -19”-ний халдвар дэлгэрснээс өнөөг хүртэл, Хятад улс 5 төрлийн вакциныг судлан үйлдвэрлэж, зах зээлд нийлүүлэх зөвшөөрөл олгоод байна. 3-р сарын 28-ны албан ёсны мэдэгдэлд Хятад улс дотооддоо 100 сая тун вакцин хийлгэж, гадаадад 100 сая тун вакцин нийлүүлсэн гэж мэдэгджээ. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх, хянах үр дүнтэй арга хэмжээ хэрэгжүүлснээр энэхүү цар тахал нь Хятадын дундаж наслалтад төдийлөн нөлөөлөөгүй юм.

Мэдээж, дундаж наслалт нэмэгдэх нь хувийн амьдралын зан дадгал, эрүүл мэндэд анхаарал хандуулах эсэхээс ихээхэн хамаарна. Сүүлийн жилүүдэд Хятад улс оршин суугчдынхаа хүнсний аюулгүй байдал, эрүүл мэндийг хангахын тулд маш их хүчин чармайлт гаргаж, ингэснээр ард түмний хүнсний бүтээгдэхүүний чанар, эрүүл хооллолтын байдал ихээр сайжирчээ. Иргэдийн эмнэлгийн тусламж үйлчилгээний хувьд эрүүл мэндийн даатгал нь хотын оршин суугчдыг хамрах төдийгүй хөдөө орон нутгийн иргэдэд үр өгөөжтэй ажиллаж, оршин суугчдын эмчилгээний ачааллыг ихээхэн бууруулсан байна.

Үүнээс гадна, иргэдийн амьжиргааны төвшин дээшлэхийн хэрээр спорт фитнес хийх хүний тоо улмаар олшров. Олон муж хот, хөдөө орон нутагт эрүүл мэндийн боловсролыг үндэсний боловсролын системд хамруулж, үндэсний хоол тэжээлийн төлөвлөгөө байнга сайжирсаар байна.

Сэтгэл санаа тайван өөдрөг байх нь эрүүл мэндийн үндэс суурь. Амьдралын нөхцөл сайжирч, хүмүүсийн аз жаргалын мэдрэмжийг улам бүр нэмэгдүүлж байна. Ажил амьдралын таатай нөхцөлд оршин суугчдын наслалт цаашид нэмэгдэх боломжтой болжээ.

Хүн амын дундаж наслалт нэмэгдэж байгаатай холбоотой нийгмийн настайчуудын асрамжийн асуудалд чиглүүлэн, Хятадын үйлчилгээний салбар, аж үйлдвэржлэлт хөгжсөөр байна. 2018 оны сүүлчийн байдлаар, Хятадын олон нийтийн ахмадын асрамжийн газрууд нь бүх хот суурин хороолол болон хөдөө орон нутгийн 50 гаруй хувийг хамрав. Ахмад настны асрамжийн газрыг гэрт суурилсан, олон нийт ба тусгай зохион байгуулалттай үйлчилгээний системтэй хөгжүүлж байна.

Улс орны хөгжлийн хамгийн бодит үр дүн нь хүмүүст байдаг бөгөөд хамгийн тогтвортой хөдөлгүүр хүч нь ч иргэд юм. Ирээдүйд Хятад улс нийгмийн хамгаалал, анагаах ухааны дэвшилтэт технологи, экологийн таатай нөхцөл байдлыг илүү сайн хангаж, хүн бүр эрүүл, аз жаргалтай амьдрах болно гэдэгт итгэл дүүрэн байна.

CGTN мэдээ15 цаг өмнө

Хятад, Испанийн киноны хамтын ажиллагааг шат өгсүүлнэ

CGTN мэдээ1 өдөр өмнө

Америкийн тогтоож буй “тэгш татвар” нь үнэхээр тэгш шударга уу

CGTN мэдээ2 өдөр өмнө

Америкийн эсрэг барьсан Хятадын хариу

CGTN мэдээ2 өдөр өмнө

ХТРТ-ын шилдэг кино, телевизийн нэвтрүүлгийг Вьетнамд нэвтрүүлжээ

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Вьетнам, Малайз, Камбож зэрэг улсад төрийн айлчлал хийнэ 

Дэлхий3 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм4 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент4 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий4 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр4 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг4 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий4 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий6 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр6 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент3 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм2 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг2 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа