Орон нутаг
Дарханы тавдугаар цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлжээ
Нийтэлсэн
5 жил өмнөНийтлэлч
АдминДархан-Уул аймагт 1-5 хүртэлх насны 3 хүүхэд амиа алдсан харамсалтай хэрэг гарсан билээ. Хүүхдүүдийн ээж тус аймгийн 5 дугаар цэцэрлэгт үйлчлэгчээр ажилладаг бөгөөд энэ сарын 5-ны өдөр эрхлэгч дуудсаны улмаас хүүхдүүдээ гэртээ цоожлоод гарсан байдаг. Түүнийг эзгүй хойгуур гурван хүүхэд нь харамсалтайгаар амиа алдсан юм.
Тэгвэл энэ хэрэгтэй холбогдуулж тус цэцэрлэгийн эрхлэгч О.Дэлгэрсайханыг ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Энхбат “Аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн даргаар ахлуулсан Ажлын хэсэг V цэцэрлэг дээр ажиллаж, хяналт шалгалт явуулсан. Цэцэрлэгийн эрхлэгчийг ажлын хариуцлага алдсан гэж үзэн, ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргасан. Тухайн өдөр цэцэрлэгийн ажилтнуудыг дуудаж ажиллуулсан нь БСШУС-ын сайдын гаргасан шийдвэр, аймгийн Засаг даргын захирамжийг зөрчсөн гэж үзсэн” хэмээсэн байна.