Бидэнтэй нэгд

Дэлхий

“ИХ 7”-гийн орнууд эмэгтэйчүүдийн боловсролд 15 тэрбум ам.доллар зориулна

Нийтэлсэн

“G7″ буюу “Их 7” бүлгийн (АНУ, Канад, Герман, Франц, Итали, Япон, Их Британи) Гадаад хэргийн сайд  нар нүүр нүүрээ харан уулзах гэж байна. Энэ удаагийн уулзалтаар коронавирусийн цар тахал, дэлхий нийтэд учирч буй аюул, уур амьсгалын өөрчлөлт,  ОХУ-тай хийж буй хамтын ажиллагааны талаар голчлон хэлэлцэх юм байна. Сайд нарын нэгдсэн хурал Лондон хотноо өнөөдөр  маргааш болох бөгөөд уулзалтын эхний өдөр хоёр талын уулзалтууд болно.

Цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан  уулзалтын үеэр шаардлагатай аюулгүй байдлын арга хэмжээг авч, уулзалтад оролцогчдыг “COVID-19”-ийн шинжилгээнд тогтмол хамруулах аж.  Уулзалтад  Их Британи, Герман, Итали, Канад, АНУ, Франц, Японы Гадаад хэргийн сайд нараас гадна Европын холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлогын дээд төлөөлөгч Жозеп Боррель, Австрали, Энэтхэг, БНСУ, ӨАБНУ-ын төлөөлөгчид, мөн АСЕАН-ы Ерөнхий нарийн бичгийн дарга Лим Жок Хой оролцох юм байна. Их Британийн Гадаад хэргийн сайд Доминик Рааб “Дэлхийн өнцөг булан бүрт вакцины хүртээмжтэй байдлыг хангах, охидын боловсролын түвшинд анхаарах, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг амбийцтай арга хэмжээ авах, өлсгөлөнгөөс урьдчилан сэргийлэх зэрэгт чиглэсэн арга хэмжээ авах болно” гэв. Тэрбээр мөн

“G7”-гийн орнууд хөгжиж буй орнуудын охид, эмэгтэйчүүдийн боловсролд зориулж ирэх хоёр жилийн хугацаанд 15 тэрбум ам.доллар гаргахаар төлөвлөж байгаа тухай мэдэгдсэн байна. Энэхүү хөрөнгө оруулалтаар 2026 он гэхэд бага орлоготой орнуудын 40 сая гаруй охин сургуульд сурах боломжтой болж, эдгээр орны 20 сая охин 10 насандаа уншиж сурна гэж “G7”-гийн гишүүн орнууд найдаж буй. “Охидын боловсролд хөрөнгө оруулах нь хүмүүсийг ядуурлаас гаргах, эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх, хүний амь насыг аврах, цар тахлын нөлөөг даван туулахад туслах хамгийн ирээдүйтэй хөрөнгө оруулалтын нэг юм. Ээж нь уншиж чаддаг хүүхдүүд таван нас хүрэхээсээ өмнө эндэх магадлал 50 хувиар буурч, сургуульд сурах магадлал хоёр дахин, бичиг үсэг үл мэдэгч эхчүүдийн хүүхдүүдтэй харьцуулахад вакцин хийлгэх магадлал 50 хувиар илүү байдаг” тухай  Их Британийн Гадаад хэргийн яамны мэдэгдэлд дурджээ.

Хөрөнгө оруулалтыг “G7”-гийн орнуудын 2018 онд эхлүүлсэн хөгжлийн санхүүгийн байгууллагуудын түншлэл буюу “2X Challenge” механизмаар дамжуулан хуваарилахаар төлөвлөжээ. Энэхүү түншлэл нь олон улсын байгууллагууд болон олон улсын хөгжлийн банкуудын санхүүжилтээр эмэгтэйчүүдийн эзэмшдэг эсвэл эмэгтэйчүүд олноороо ажилладаг, эмэгтэйчүүд рүү чиглэсэн аж ахуйн нэгжүүдэд санхүүгийн туслалцаа үзүүлэх зорилгоор үйл ажиллагаагаа явуулдаг байна. Цар тахлын улмаас охид, эмэгтэйчүүд сургууль завсардаж, нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдах боломж нь хумигдаж, хүчирхийлэлд өртөх, ажилгүй болох эрсдэл нэмэгдсэн үед ийм төсөл хэрэгжүүлэх нь нэн чухал гэдгийг  Доминик Рааб онцолжээ. Үүнээс гадна Орос, Хятад хоёр  “Ковид-19” вакцины талаар худал мэдээлэл тараах зэргээр өрнөдийн орнуудын хооронд үл итгэлцлийг бий болгохоор оролдож байна гэж Их Британи, АНУ, Европын орнууд буруутгаж байгаатай холбоотойгоор энэ удаагийн уулзалтын хэлэлцэх хамгийн чухал сэдвийн нэг нь Москва болон барууны орнуудын харилцааны тухай байх аж. Их Британи, АНУ-ын албаны хүмүүс сүүлийн үед  ОХУ болон дэлхийн хамгийн хурдацтай хөгжиж буй томоохон эдийн засаг болох Хятад Улс хооронд стратегийн хамтын ажиллагаа өргөжиж байгаад санаа зовж буйгаа илэрхийлсээр байгаа юм. Түүнчлэн Их Британийн Гадаад хэргийн сайд дэлхийн 189 улсад  “ковид-19”-ийн эсрэг нэг тэрбум гаруй тун вакцин хийсэн байна. Үүнээс 82 хувийг нь чинээлэг болон дунд орлоготой орнуудын ард иргэд эзэлж буй талаар онцлоод бага орлоготой буурай орнуудын иргэдийн дөнгөж 0.3 хувь нь “ковид-19” цар тахлын эсрэг вакцинд хамрагдсан гэлээ. Дэлхий даяар вакцины тэгш бус хүртээмж “ковид-19” цар тахлыг дарахад тулгарч байгаа хамгийн том сорилтын нэг болж байгаа юм. ДЭМБ-аас цар тахлын эсрэг вакцинжуулалтад олон улсын хамтын ажиллагаа хэрэгтэй байгааг онцолсоор байгаа билээ.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ6 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа