Бидэнтэй нэгд

Нийгэм

Цагдаагийн хурандаа Ц.Гантулга: Захиалагч байгууллагын саналаар зөвхөн эрэгтэй элсэгчийг бүртгэнэ

Нийтэлсэн

Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын сургалтын хөтөлбөрийн элсэлтийн бүртгэл эхлээд байна. Үүнтэй холбоотой бид та бүхэндээ хөтөлбөрүүдийнхээ талаар цуврал мэдээлэл хүргэж байгаа билээ. Энэ удаа Шинжлэн магадлахуйн институтээс ямар хөтөлбөрүүдэд иргэдийг бүртгэж байгаа талаар тус институтын захирал, доктор (Ph.D), дэд профессор, цагдаагийн хурандаа Ц.Гантулгаас тодрууллаа.

-Шинжлэн магадлахуйн институтээс ямар ямар хөтөлбөрт элсүүлэх вэ?
Дотоод хэргийн их сургуулиас 2021-2022 оны хичээлийн жилд харьяа агентлаг, байгууллагуудаас ирүүлсэн захиалгыг үндэслэн иргэдийг 14 хөтөлбөрт элсүүлэн суралцуулахаар шийдвэрлээд байна. Манай Шинжлэн магадлахуйн институт нь “Шинжлэн магадлах ухаан” магистрын болон докторын хөтөлбөр, “Шүүхийн шинжилгээ-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийг тус тус хэрэгжүүлдэг. 2021-2022 оны хичээлийн жилд магадлан итгэмжлэгдсэн “Шүүхийн шинжилгээ-эрх зүй” 4 жилийн сургалттай бакалаврын хөтөлбөрт захиалагч байгууллага болох Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс ирүүлсэн саналын дагуу 20 эрэгтэй элсэгч авч суралцуулна.

Хөтөлбөрт элсэхийг хүсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага нь бусад хөтөлбөрүүдийн адил эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил зэрэг нэмэлт шалгалтад тэнцсэн 17-25 настай иргэн байна.

-Энэ хөтөлбөрт бүртгүүлэх иргэддээ анхаарах шаардлагатай ямар мэдээлэл хүргэх вэ?
“Шүүхийн шинжилгээ-эрх зүй” хөтөлбөр нь Дээд боловсролын магадлан итгэмжлэх комиссын 2020 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн 03 тоот тогтоолоор 5 жилийн хугацаатай магадлан итгэмжлэгдсэн юм. Энэ хөтөлбөрт элсэхийг хүсэгчдэд тавигдах нийтлэг шаардлага нь бусад хөтөлбөрүүдийн адил эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн сорил зэрэг нэмэлт шалгалтад тэнцсэн 17-25 настай иргэн байна. Шалгалтын хувьд суурь шалгалт нь математик, босго оноо нь 560, хавсарга шалгалтын оноо нь 480-аас доошгүй байхаар тогтоосон. Энэ жилийн хувьд захиалагч байгууллагын саналаар зөвхөн эрэгтэй элсэгчийг бүртгэхээр шийдвэрлэсэн.

-Хөтөлбөрт хамрагдсанаар ямар мэргэжил, ур чадвар эзэмших вэ?
“Шүүхийн шинжилгээ-эрх зүй” 4 жилийн хөтөлбөрт элсэн суралцсанаар “Криминалистикийн шинжээч-эрх зүйч” гэсэн тусгай мэдлэг, мэргэжил эзэмшинэ. Энэ мэргэжлийг эзэмшсэнээр гэмт хэргийн газарт мэргэжилтнээр оролцож ул мөр илрүүлэх /жишээлбэл: хүний гар, хөл, гутлын болон биологийн гаралтай ул мөрийг илрүүлж бэхжүүлэх/, криминалистикийн гарын мөр, мөр судлал, бичиг, техник, гарын үсэг, хүний гадна дүр төрх, галт зэвсэг гэх мэт харьцуулалтын шинжилгээ хийж дүгнэлт гаргах ур чадвар эзэмшдэг. Манай их сургуулийн хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн давуу тал нь төгсөөд шууд ажлын байраар хангагддагаараа онцлог юм. Манай хөтөлбөрт элсэхийг хүсэгчид www.uia.gov.mn сайт руу орж дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжтой.

-Энэ мэргэжлийг эзэмшснээр ямар ажлын байран дээр ажиллах боломжтой вэ?
“Шүүхийн шинжилгээ-эрх зүй” хөтөлбөрт хамрагдсанаар “шинжээч”, “эрх зүйч” гэсэн хос мэргэжилтэй болж төгсөнө. Төгсөгч нь Шүүхийн шинжилгээний байгууллагад шинжээч, мэргэжилтнээр ажиллахаас гадна хууль хяналтын бусад байгууллага тухайлбал цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, хил, онцгой байдлын албанд ажиллах боломж бүрддэг давуу талтай юм.

-Эдгээр хөтөлбөрүүдэд хамрагдаж, бүртгүүлэн элсэн суралцахаар зорьж байгаа мэргэжлийн онцлогийн талаар хэлж өгнө үү?
Шүүхийн шинжилгээний байгууллага, шинжээчийн үндсэн үүрэг нь эрүү, иргэн, захиргааны болон бусад хэрэг маргааныг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтыг илрүүлж, бэхжүүлж авах, ул мөр, эд мөрийн баримтад үзлэг, шинжилгээ хийж, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргах ажил байдаг.
“Ул мөр нь үлдэхгүй юмс, үзэгдэл орчлонд үгүй” гэсэн үг байдаг. Гэмт хэргийн хувь заяа хэрхэн шийдэгдэх нь хэргийн газрын анхны үзлэг, түүнээс илрүүлж бэхжүүлсэн ул мөр, шинжилгээний үр дүнгээс ихээхэн хамаарч байдаг. Хэргийн газрын үзлэгийг мөрдөгч, эрүүгийн мөрдөгч, шинжээч, нохой хөтлөгч гэсэн бүрэлдэхүүнтэй явуулдаг багийн ажил байдаг. Шинжээчийн илрүүлж бэхжүүлсэн мөрөөр хүний амь нас хохироосон, хулгай, дээрэм г.м хэргийг үйлдсэн эзэн холбогдогчийг шууд тогтоох тохиолдол олон байдаг. Энэ нь шинжээч хүний мэргэжлийн ур чадвар, авьяас хэрэг илрүүлэхэд ихээхэн чухал ач холбогдолтой гэдгийг илтгэн харуулж байгаа юм.
Орчин үед шүүх, прокурор, цагдаа, бусад хууль сахиулах байгууллагуудын өмнө гэмт хэргийг гагцхүү шинжлэх ухааны үндэслэлтэй нотлон тогтоох, мөрдөн шалгах, ул мөрийг шинжлэх арга аргачлал, техник тоног төхөөрөмжийг боловсронгуй болгох шаардлага тулгарч байна. Энэ нь шинжээч мэргэжилтний эрэлт хэрэгцээ хэрхэн өсөн нэмэгдэж байгааг харуулж байгаа юм.

CRI Монгол радио8 цаг өмнө

Хятадын олон улсын импортын VII экспо нээгдлээ

CRI Монгол радио1 өдөр өмнө

77 улс орон, олон улсын байгууллага 7 дахь CIIE-ийн үндэсний үзэсгэлэнд оролцоно

CRI Монгол радио1 өдөр өмнө

Гуанжөүгийн 136 дахь үзэсгэлэн яармаг өнөөдөр өндөрлөнө

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Шэньжөү-18” нисгэгчтэй сансрын хөлөг амжилттай газардав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятад, Америкийн банк санхүүгийн ажлын хэсгийн зургаа дахь уулзалт боллоо

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын өнгөлөг хотууд

CRI Монгол радио4 өдөр өмнө

2024 оны Дэлхийн хотуудын өдрийн Хятад дахь арга хэмжээ Шанхайд нээлтээ хийв

CRI Монгол радио4 өдөр өмнө

ЕХ-ны үйлдэл дотоод хагаралд хүргэж болзошгүйг анхааруулав

CRI Монгол радио4 өдөр өмнө

Хятадын Олон улсын импортын 7-р экспогийн бэлтгэл бүрэн хангагдав

CRI Монгол радио4 өдөр өмнө

1000 кВ-ын хэт өндөр хүчдэлийн хувьсах гүйдлийн төсөл албан ёсоор ашиглалтад орлоо

Нийгэм4 өдөр өмнө

Машинд хавчуулагдсан хүнийг эсэн мэнд гаргажээ

Дэлхий4 өдөр өмнө

БНХАУ-д 323.2 тэрбум юанийн хохирол учирчээ

Эдийн засаг4 өдөр өмнө

“Дэлхийн хуримтлалын өдөр-2024” аяны хаалт боллоо

Дэлхий4 өдөр өмнө

Жозеп Боррель Япон улсад айлчилна

Дэлхий4 өдөр өмнө

Гэмт хэргийн гаралт ихэсдэг нь Хэллоуинтэй холбоотой юу?

Энтертайнмент3 жил өмнө

ХАЙРЫН ШҮЛЭГ | Хайраар жигүүрлэсэн зүрх хамгийн тунгалаг байдаг

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм11 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Нийгэм3 долоо хоног өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент5 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент5 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг5 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр5 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр5 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр5 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент6 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа

Дэлхий6 сар өмнө

Хүчтэй борооны улмаас Хятадад хурдны зам нурж, 24 хүн амиа алдав

Энтертайнмент6 сар өмнө

БНСУ “BTS” хэмээх нэртэй хиймэл дагуул хөөргөжээ