Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Төвөд энх тайвнаар чөлөөлөгдсөн 70 жилийн ойд

Нийтэлсэн

Өнөөдөр та бүхэндээ Хятадын буддын шашны ариун дагшин орон болсон цастын өндөрлөгийн Төвөднутгийн өнгөрсөн өдгөөгийн талаар товчхон танилцуулахаар бэлтгэлээ.

Өдгөөгөөс 70 жилийн өмнө буюу 1951 оны 5-р сарын 23-нд Хятадын төв засгийн газар болон Төвөдийн орон нутгийн засгийн газар Бээжинд Төвөдийг энх тайвнаар чөлөөлөх хэлэлцээрт гарын үсэг зурж, Төвөд энх тайвнаар чөлөөлөгдөж, эдийн засаг нийгмийн хөгжилд нь цоо шинэ түүхэн өөрчлөлт гарсан юм.

Төвөдийг энх тайвнаар чөлөөлсөн нь түүний нийгмийн байгуулалд асар их өөрчлөлт авчирч, Төвөдийн үндэстнүүдийн ард түмэн ХКН-ын удирдлага дор эв санаа нэгтэй тэмцэж ирсэн юм. 1959 онд Төвөдөд ардчилсан өөрчлөлт хийж, хуучны шашин төрийг хослуулсан тогтолцоог халж, хамжлагын боолыг харгис хэрцгийгээр дарлаж мөлжиж байсан байдлыг өөрчилж, Төвөдийн 1 сая иргэд эрх чөлөөндөө гарч, улс орныхоо жинхэнэ эзэн нь болсон юм.

Өдгөө Төвөдийн ард иргэд үндсэн хуулиар олгосон олон төрлийн эрхээ эдэлж, БХАТИХ болон орон нутгийн ардын төлөөлөгчдийн их хуралд өөрийн төлөөлөлтэй байж, улс гүрний улс төр, эдийн засаг, нийгмийн амьдралд олон талаар оролцож байгаа юм. Төвөд энх тайвнаар чөлөөлөгдсөнийхөө дараа үндэстний орны өөртөө засах дүрэм хэрэгжүүлж, нэгдэл болон өөртөө засахыг уялдуулж, үндэстний цөөнхийн газар нутгийн ард иргэдийн эрх болон орон нутгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Чөлөөлөгдөхөөс өмнө Төвөдөд авто зам гэж бараг байгаагүй. Өдгөө Төвөдийн авто замын нийт урт нь 120 км болж, төмөр зам, агаарын тээвэр зэрэг зам харилцааны дэд бүтэц нь явах тутам сайжирч байна. Төвөдийн нийт хүн ам 1959 онд 1 сая 230 мянга байсан бол өдгөө 3 сая 500 мянга болон нэмэгдэж, 1959 онд Төвөдийн ДНБ нь 174 сая юаньд байсан бол өдгөө 190 тэрбум 700 сая юаньд хүрчээ.

Чөлөөлөгдөхөөс өмнө Төвөдөд орчин үеийн сургууль нэг ч байсангүй, хүн амын 95% нь бичиг үсэг мэддэггүй байсан бол өдгөө цэцэрлэг, албан журмын боловсрол, техникум, дээд сургууль, насанд хүрэгсдийн боловсрол, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн боловсрол гэж орчин үеийн иж бүрэн боловсролын системтэй болжээ.

Өрнөдийн зарим орон шашны эрх чөлөө гэдгээр халхавч хийж, Хятадын Төвөдөд авч буй бодлогыг гүтгэн дайрч байна. Гэтэл үнэн хэрэг дээрээ Төвөдөд шашин шүтлэг маш их чөлөөтэй байж, шашны 1700 гаруй сүм хийд байж, 46 мянган лав хувраг ажиллаж байдаг юм.

Онцгойлон дурдууштай нь Төвөдийн экологийн хамгаалалт Хятадын хэмжээнд үлгэр жишээ болж, Хятадын ард түмний төдийгүй дэлхийн олон орны анхаарлын төвд орж, Төвөд нь дэлхийн экологийн хамгаалсан үлгэр жишээ бүс нутгаар шалгарсан юм.

Та бүхэн завтай болоод морьтой үедээ дэлхийд алдаршсан Хөхнуур Төвөдийн төмөр замаар юм уу эсвэл агаарын мөнгөн хүлэг хөлөглөн цастын Төвөд орноор зочилж, тэнд гарсан цоо шинэ цэцэглэлт хөгжил хувиралт өөрчлөлтийг чихээрээ сонсон нүдээрээ үзэхийг хүндэтгэн урьж байна.

Энтертайнмент2 өдөр өмнө

Алдарт “BIGBANG”-н дуучин TAEYANG Монголд тоглолтоо хийнэ

Улс төр2 өдөр өмнө

Пап Францистай салах ёс гүйцэтгэх ёслолд С.Батцэцэг сайд оролцож, хүндэтгэл үзүүлжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төмөр замын дээд сургуулиас Гранд плазагийн уулзвар хүртэлх замыг шөнийн цагаар хаана

Энтертайнмент2 өдөр өмнө

Буриадын театрынхан ”Кармен” дуурийг толилууллаа

Энтертайнмент2 өдөр өмнө

“Дэлхийд тархсан монгол өв” төслийн хүрээнд каталог хэвлэнэ

Эдийн засаг2 өдөр өмнө

Хувийн мэдээлэлд үндэслэсэн бизнес хөгжиж байгаа нь эрсдэлтэй

Нийгэм2 өдөр өмнө

Н.Нанзаддорж: ”Ганжуур”-ын 30 боть номын эш лүнг хүртээнэ

Энтертайнмент2 өдөр өмнө

Монголын хоккейн шигшээ ДАШТ-ийг бахдам ялалтаар эхлүүллээ

Эдийн засаг2 өдөр өмнө

Гурилын үнийг иргэдэд ачаа болголгүй зохицуулж чадах уу?

Энтертайнмент2 өдөр өмнө

“Мөсөн дээрх одод” 2025 оны аялан тоглолтоо хийж байна

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятад улс Дэлхийн аюулгүй байдлын санаачилгыг дэмжигч төдийгүй тууштай хэрэгжүүлэгч юм

Нийгэм7 өдөр өмнө

Нийслэлийн Засаг даргын дэргэдэх дөрвөн газрыг татан буулгажээ

Дэлхий7 өдөр өмнө

АНУ-ын Төрийн департаментыг өөрчлөх төлөвлөгөөг танилцуулжээ

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Хэн нэгнээс айж, агшаад байх шаардлага БАЙХГҮЙ

Эдийн засаг7 өдөр өмнө

Хятадтай хийх худалдаагаа хязгаарлахыг АНУ бусад улсаас шаардаж байгааг буруушаажээ