Бидэнтэй нэгд

Энтертайнмент

Б.Бат-Ундрал: Миний мөрөөдөл “Торгоны зам”-аас эхлээд “Дакар ралли”-д оролцох

Нийтэлсэн

Мото спортын олон улсын хэмжээний мастер Б.Бат-Ундралтай ярилцлаа. Тэрбээр 2013 оноос мото спортоор, 2018 оноос авто спортоор хичээллэж нийт 20 гаруй тэмцээнд эрчүүдтэй өрсөлдөж, Монгол Улсдаа хэд хэдэн амжилтын анхдагч болоод байгаа. Тухайлбал, Монгол Улсад болдог хамгийн том олон улсын уралдаан “Fa Coat SSER ралли Монголия” уралдааны 4000 км замыг мотоциклийн төрөлд туулж, замаа амжилттай дуусгасан анхны эмэгтэй тамирчин болсон. Удалгүй “RFC grand final” олон улсын тэмцээнд анх удаа эх орноо төлөөлөн оролцож ангилалдаа хүрэл медаль, төрөлдөө алтан медаль авсан нь авто машины төрөлд шинэ тамирчны хувьд гайхалтай амжилт байв. Түүний амжилтын цуваа 2019 оны “Торгоны зам-2019” дэлхийн цомын раллид II байр, Малайзын RFC grand final mixed ангилалдаа алтан медаль, FIM world cup мөнгөн медаль, Гүржид болсон олон улсын эмэгтэйчүүдийн раллигаас алтан медаль эх нутагтаа авчирснаар үргэлжилнэ. Улмаар ирэх сарын 1-нд “Торгоны зам-2021” дэлхийн цомын уралдаанд тамирчин Э.Эрдэнэтунгалагтай хамтран дөрвөн дугуйт UTV ангилалд Монгол Улсаа төлөөлөн анх удаа эмэгтэй баг оролцохоор бэлдэж байна.


-“Торгоны зам-2021” буюу “Silk Way-2021” дэлхийн цомын цуврал уралдаанд Монгол Улсаа төлөөлөөд анх удаа эмэгтэй баг оролцох гэж байна. Уралдаан нь хэзээ болох билээ. Бэлтгэл хэр хангасан бэ?

-Энэ жил “Торгоны зам” уралдаан Монгол орны нутаг дамнаад хоёр дахь жилдээ болох гэж байна. 2019 онд ОХУ-аас гараад Монголыг туулж Хятад улсад 5000 км замаа дуусгаж байлаа. Анх удаа дэлхийн цомын уралдаанд оролцож мотоциклийн эмэгтэй төрөлд II байранд шалгарсан амжилтаа бататгах зорилгоор энэ жил дөрвөн дугуйтай буюу UTV ангилалд оролцохоор бэлтгэл хангаад дуусаж байна. Энэ жил ОХУ-ын Омск хотоос долоодугаар сарын 1-нд уралдаан эхэлж Горнын алтай нурууны үзэсгэлэнт байгаль Баян-Өлгий, Ховд, Завхан, Баянхонгор, Өвөрхангай аймгийн нутгаар нийт 5400 км замыг туулан Сүхбаатарын талбай дээр хаалтаа хийнэ.

-Дэлхийн 40 гаруй орны шилдэг багууд оролцож, хурд хүчээ сорьдог. Энэ жил Сүхбаатарын талбайд хаалтаа хийнэ гэхээр дэлхийн шилдэг тамирчидтай бид уулзаж болох нь ээ. Нөгөө талаас Монгол орны үзэсгэлэнт байгалийг дэлхийд сурталчилсан сайхан үйл явдал гэж харж байна?

-Дэлхийн цомын тэмцээнийг 50 гаруй орны сэтгүүлч дагаж явдаг. Дэлхий даяар цацагдана. Нэг талаас Монгол орны үзэсгэлэнт байгалийг дэлхийд сурталчлах, нөгөө талаас таны хэлснээр дэлхийн “од” тамирчидтай уулзаж, ярилцах алтан боломж гарна.

-2019 оны дэлхийн цомын уралдаанаас Монгол Улсаа төлөөлж медаль авсан анхны тамирчин болж түүхэн амжилт тогтоож байлаа. Энэ жил хамтран оролцох багийн гишүүнээ танилцуулна уу?

-Авто машины төрөлд оролцож дээд хурдаар явахад надад итгээд хажууд зам уншигчаар суух хүнийг олно гэдэг мэдээж чанга байсан. Мотоцикл унадаг Э.Эрдэнэтунгалаг гээд дайчин бүсгүйтэй хамт баг болж бэлтгэлээ хангаад явж байна.

-Та хоёр хэдэн жил энэ спортоор хичээллэж байгаа вэ?

-Миний хувьд 2013 оноос хойш хичээллэж байгаа. Э.Эрдэнэтунгалаг маань мотоциклоор аялдаг. “Торгоны зам” уралдаан анхных нь. Шууд л олон улсын уралдаанаас амжилтаа эхлүүлэхээр зэхэж байгаа нь маш том зориг, итгэл үзүүлж энэ спорт руу орж ирж байна. Жолоо барьж байгаа надад амь насаа даатгаад хамт уралдах гэж байна шүү дээ.

-Хэзээнээс уралдаанч болохыг хүсэж мөрөөдсөн бэ?

-Гурван настай хурдан морь унадаг байсан. Багаасаа экстрим зүйлд дуртай, одоо ч дуртай. Хүн өөрийнхөө дуртай юмаа хийхээр жаргалтай байдаг. Тийм болохоор хоббигоо спорт болгосон.

-Одоо ямар амжилтыг мөрөөдөж байна. Тэмцээний бэлтгэлээ яаж хийдэг вэ?

-“Торгоны зам” уралдаанд амжилттай оролцоод, 2022 оны “Дакар ралли”-д явах мөрөөдөлтэй байгаа. “Торгоны зам”-д 2019 онд мотоциклийн төрөлд орохдоо бэртэл авч гүрийж байж замаа дуусгасан. Энэ удаад дөрвөн дугуйтай буюу UTV ангилалд нэлээн сайн уралдана гэж эртнээс төлөвлөж, хичээж байгаа. Дэлхийн стандартын дагуу машинаа бэлдээд, таксаа төлөөд уралдаанд оролцох өндөр зардалтай босдог. Миний зөвхөн машин гэхэд 200 сая төгрөг. Бусад зардал нь 100 сая төгрөг болж байгаа юм. Дэлхийн стандартын иж бүрэн хувцас нэг хүний есөн сая төгрөг, хоёр хүний 18 сая төгрөг болдог. Цаашлаад нэг дугуй сая төгрөг гэдэг ч юм уу бүгд үнэлгээтэй.

-Зардал өндөр юм байна. Танай спортын тамирчдад улсаас дэмжлэг үзүүлдэг үү. Тамирчид санхүүгийн асуудлаа яаж шийддэг вэ?

-Улсаас 2019 оны “Торгоны зам” дээр бидний таксанд 50 хувийн хөнгөлөлт үзүүлсэн. Энэ бол тамирчдад маш том урам, дэмжлэг байсан. Би мотоциклийн төрөлд оролцсон учраас 70 сая төгрөгийн зардал гарсан. Машинаар уралдахаар багадаа 200-300 сая төгрөгийн зардал гардаг. Энэ тэмцээний зөвхөн такс буюу уралдах эрхээ авахад л хоёр хүний 16900 евро байдаг.

-Хувцас хэрэглэлээ хаанаас авдаг вэ?

-FIA буюу Олон улсын авто машины холбооны зөвшөөрөгдсөн Америк, Чех, Итали зэрэг улсаас захиалж авдаг. Комбинзон, оймс, гутал, дотуур хувцас гээд иж бүрэн хувцас хэрэгтэй байдаг.

-Цар тахал бэлтгэл сургуулилтад нөлөөлж байна уу?

-2019 онд мотоциклоор уралдахаас зодог тайлсан. Мотоциклийг аялал болгож л явна. Уралдааны “УАЗ-469”-өөр ихэнхдээ бэлтгэл хийж байгаа. “УАЗ-469” сайн унадаг байхад бусад машин амархан болчихдог.

-2019 онд “Торгоны зам” авто раллид орж байгаа бэртэл авсан гэж түрүүнд хэлсэн. Хаанаа бэртсэн бэ?

-ОХУ-д явж байхдаа мотоциклоос унаад гарны шөрмөс тасарсан, бэртэлтэй хэсэг уралдааны үеэр хэд хоног өвдсөн. Эмч нар гараанд гарч болохгүй гэж зөвлөсөн. Гэхдээ миний сонгосон зам, миний хүсэл мөрөөдөл учраас замаас ухрах шалтгаан болоогүй.

-Дэлхийн мото, авто спортын тамирчдыг хараад байхад нас заадаггүй спорт бололтой. Гол ур чадвар нь юундаа байдаг юм бол?

-Багаасаа ур чадварыг нь сургаад бэлтгээд явбал сайн. Зардал өндөртэй спорт учраас хүмүүс санхүүгийн асуудлаа шийдсний дараа энэ спорт руу орох нь түгээмэл байдаг.

-Одоо Монголд хэдэн тамирчин байгаа вэ?

-Автомашин, мотоциклийн спортын холбоо төрөл төрлөөрөө холбоодтой байдаг. Миний хувьд Монголын бартаат замын холбоо болон Монголын авто мастеруудын холбоон дээр уралддаг. Энэ холбоод тус тус 100 гаруй тамирчинтай. Яг өөрөө машинаа бэлдээд уралдаж байгаа эмэгтэй тамирчин хоёр, албан ёсны бүртгэлтэй дөрвөн эмэгтэй тамирчин байгаа.

-Ямар мэргэжилтэй вэ?

-Би хөдөлмөрийн эдийн засагч мэргэжлээр төгсөөд, хүний нөөцөөр долоон жил ажилласан. Хувийн компанийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байгаад спортдоо илүү цаг гаргах үүднээс мэргэжлийн ажлаа орхисон.

-Экстрим спортыг гэр бүлийнхэн нь дэмждэг үү?

-Эхэндээ огт дэмжээгүй. Эхний тэмцээндээ ороод нуруугаа гэмтээгээд сар гаруй хэвтээд босож ирсэн учраас эрс эсэргүүцэж байсан л даа. Тэр үед эмнэлэгт хэвтэж байхдаа ч дараагийн уралдаанаа төсөөлж байсан. Би бэрхшээлийг шантрах шалтгаан гэж хардаггүй.

-Ялангуяа эмэгтэй хүн авто, мото спортын тамирчин болоод уралдаанд ороод явахад гэр бүлийн эсэргүүцлээс эхлээд сорилттой тулгарна. Сорилт, бэрхшээлийг яаж давдаг вэ?

-Бид уралдаанд гарахдаа “Бэртэл авбал гомдолгүй” гэсэн гарын үсэг зураад гардаг. Мэдээж ээж, аав хайртай охиноо хэцүү спортоор явуулахыг хүсэхгүй. Эхэндээ гэрийнхэндээ хэлэхгүй уралддаг байсан. Ганц, хоёр амжилт үзүүлээд хэлсэн. Одоо бол миний эмээ үнэнч фэн болсон. Ард сүүгээ өргөөд л үлддэг. Намайг энэ спортод хайртайг ойлгоод гэр бүлийнхэн дэмждэг болсон.

-Мото, авто спортод яагаад ийм дуртай юм бэ. Уралдаж байхад ямар мэдрэмж төрдөг вэ?

-Амьдралд хамгийн том өрсөлдөгч хүн өөрөө байдаг. Өөрийгөө дийлэх нь  ялалт гэж ойлгодог. Том уралдааны дараа эсвэл уулын оргилд гараад буугаад ирэхэд надад өөрийгөө ялсан мэдрэмж төрдөг. Тэр хамгийн гоё. Хэцүүг нь мэдэж байгаа хэрнээ л тэмцээд ялах, бусадтай биш өөртэйгээ өрсөлддөг. Би элсэн цөлд ганцаархнаа байгаа хүн биш. Тиймээс бүх зүйл боломжтой.

-Монголын авто, мото спортын хөгжил, тамирчдын чадварыг та хэрхэн хардаг вэ?

-Авто, мото спорт бол техникт суурилсан. Монгол тамирчид техникийг маш хурдан эзэмшдэг. Тиймээс хөгжлийн хувьд дэлхийтэй эн зэрэгцэж байгаа. Манай тамирчид ур чадварын хувьд гологдохгүй. Дэлхийд хэрэглэж байгаа техникийг унаад, бэлтгэл хийгээд явбал сайн амжилт үзүүлж чадна.

-Анхны тэмцээндээ оролцоход ямар байсан бэ?

-Анхны тэмцээндээ амжилттай оролцоод энэ миний явах ёстой зам гэдгийг ойлгосон. 2014 онд “Мастер ралли” 1200 км-ийг дуусгаж, “Монгол ралли”-д 1300 км-т алтан медаль, цом аваад “FAcoat Rally Mongolia” 4000 км олон улcын тэмцээнийг амжилттай дуусгасан. Өдөрт 300-400 км туулахад зургаа буруу уншаад төөрсөн, шаварт унасан гээд л адал явдлууд туулна. Гэсэн ч замаа туулаад барианд орох шиг сайхан зүйл байхгүй.

-Хамгийн их догдолж, сэтгэлд үлдсэн тэмцээнээ ярьвал?

-Гүржид болсон олон улсын эмэгтэйчүүдийн “Adventure rally-2019” уралдаанд алтан медаль хүртсэн маань хамгийн их сэтгэлд үлджээ. Дандаа Европын эмэгтэйчүүдтэй хамт уралдсан. Монгол хүний дайчин, эрэмгий зан чанар, монгол цус, омогшил ямар вэ гэдгийг л харуулж чадсан даа баярладаг. Бас Гүрж улсын мөнх цаст уул, тэнгис далай гээд байгалиар нь 4000 км аялах сэтгэлд хоногшжээ.

-Мото, авто спортын тамирчин хүн ямар байх ёстой вэ?

-Энэ спорт тэсвэр тэвчээрийн спорт. Эхнээс нь уралдаанаа маш сайн бодож төлөвлөнө. Олон хоног зам туулахдаа өөрийгөө ядраахгүй, сэтгэл зүйгээ яаж бэлдэх вэ гэдэгт анхаарах ёстой. Биеийн бэлтгэл сайн. Сэтгэл зүйгээ тайван тогтуун байлгах ёстой. Баргийн зүйл дээр хөөрч болохгүй. Өөрийнхөө чадварын хэмжээг жолоодож чаддаг байх хэрэгтэй.

-Яг уралдахаас өмнө ямар дэглэм барьдаг вэ?

-Уралдаанаас хэд хоногийн өмнөөс биеэ амрааж, бэлтгэл сургуулилалт хийдэггүй.

-Уралдаанд дээд хурд заадаг уу?

-Замынхаа зургийг унших дээр л анхаарах ёстой. Монголын сум руу ороход ч гэсэн дээд хурд заадагтай адил бусад орны хот, тосгон дотор явах дээд хурдыг зөрчвөл олон цагийн торгууль өгөх, мөнгөөр торгох асуудал яригддаг. Тиймээс замын зургаа алдалгүй унших нь чухал.

-Ирээдүйд авто, мото спортоор хичээллэхийг хүсэж байгаа залууст, сонирхогчдод хандаж зөвлөгөө өгнө үү?

-Манай спортод олон эмэгтэй орж ирвэл мэдээж сайхан байна. Тиймээс шинэ, залуу үедээ чадах бүхнээрээ дуртай тусална. Bat-Undral Byambasuren гэсэн миний фэйсбүүкээр холбогдоод зөвлөгөө авбал нээлттэй.

-Тамирчин хүн уралдаанд түрүүлнэ л гэж бодож ордог уу?

-Уралдаанаас гадна хүн чанар гэж зүйл энэ спортод хамгийн чухал. Уралдаж байгаад хэн нэг тамирчны машин онхолдсон бол машинаа зогсоогоод заавал очиж тусалдаг. Ямар ч үед хүний амь миний уралдаанаас илүү чухал шүү дээ. Замаа дуусгаж бариандаа орох хэрэгтэй. 100 тамирчин уралдаанд орлоо гэхэд 40-50 тамирчин замын дундаас гарах тохиолдол бий.

-2020 оны сүүлийн тэмцээн нь юу байв?

-2020 онд “BAJA -250” уралдааны залуучуудын ангилалд хоёрдугаар байрт орсон. Дандаа “УАЗ-469” машинаар 30-аад залуутай уралдаад байр эзлэх урам өгсөн. Би “Зэрлэг 4х4” тэмцээнд хоёр удаа, “Мастер кросс” тэмцээнд “УАЗ”-аар найман удаа оролцсон. Нэг удаа машин онхолдоод буцаад дөрвөн дугуйн дээрээ бууж замаа дуусгаж байсан тохиолдол ч бий.

-Мотоциклоор уралдах машинаар уралдах ялгаатай юу?

-Мотоциклоор уралдаад алдаа гаргавал шууд биеэрээ тулж унадаг. Харин машинаар уралдахаар хамгаалалт илүү өндөр байдаг.

-Хэдэн мотоциклтой вэ. Цуглуулгатай юу?

-Мотоциклийг цуглуулахаас илүү өмнөхөө сайжруулж явдаг. Уралдааны “УАЗ-469” нэг, UTV нэг, мотоцикл нэг байгаа. Яваандаа хэт бартаат замын машинтай болно гэж боддог.

-Бас ууланд авирах дуртай гэл үү?

-Монголынхоо ихэнх мөнх цаст ууланд авирч гарсан. Хэнтийн нурууны ноён оргил Асралт хайрхан, Хорьдол сарьдагийн нурууны ноён оргил Дэлгэрхаан хайрхан, Алтай таван богд Хүйтэний оргил, Малчин оргил, Хархираа уулсын ноён оргил Дэглий цагаан хайрхан, Соёны нурууны ноён оргил Мөнх сарьдаг хайрхан, Их Богд хайрханы оргил Тэргүүн Богд, Бага Богд хайрхан дээр гарсан. Европ тивийн ноён оргил, 5642 метрийн өндөрт оршдог Эльбрус дээр гарсан. Ууланд авираад оргилд нь хүрэхэд 10 метр үлдсэн байсан ч авирах уу, буцах уу гэсэн сонголттой нүүр тулдаг бас л бартаатай спорт. Дэлхийн хамгийн хэцүү уул гэгддэг Пакистаны К2 ууланд авирах мөрөөдөлтэй.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CGTN мэдээ2 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ4 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа