CRI Монгол радио
Хамгийн олон хот дог идэж, дээд амжилт тогтоов
АНУ-ын Тусгаар тогтнолын өдөрт зориулан уламжлалт ёсоор зохион байгуулдаг олон улсын тэмцээнд Жоуи Честнат гэгч оролцогч 10 минутын дотор 76 хот дог идэж дэлхийн шинэ дээд амжилтыг тогтоолоо гэж тэмцээний зохин байгуулагчид мэдээлжээ.
Хэн хамгийн их хот дог идэх вэ тэмцээнийг “Nathan’s” түргэн хоолны сүлжээ 1972 оноос хойш Нью Йорк хотын Бруклин дүүргийн Кони Айлэнд хойг дээр зохион байгуулж байна. Сан Хосе хотын оршин суугч Честнатын хувьд энэ нь зургаа дахь удаагийн дээд амжилт бол нийт 14 удаа түрүүлж байжээ. 2020 онд тэрбээр 10 минутад 75 хот дог идэж, дэлхийн дээд амжилт тогтоож байсан бол 2019 онд мөн хугацаанд 71 хот дог идэж байжээ.
Тэрбээр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “тэмцээний зургаан минутад удааширч эхэлсэн ч хөгжөөн дэмжигчдийн дэмжлэгийн ачаар тэмцээнийг эрчтэй үргэлжлүүлэх хүч олж авсан” гэж онцолжээ.
Харин эмэгтэйчүүдийн дунд болсон тэмцээнд Мишел Леско гэгч бүсгүй 10 минутад 30 бүтэн, нэг хагастай хот доог идэж, түрүүлжээ. Өнгөрсөн онд Мики Судо гэгч эмэгтэй 48 хот дог идэж, дэлхийн дээд амжилт тогтоож байжээ. Эн жил тэрбээр жирэмсэн тулд тэмцээнийг өнжсөн байна.
Тэмцээний ялагчид 10 мянган ам.долларын мөнгөн шагналаас гадна бүс авдаг байна. Хоёрдугаар байр таван ам.доллар, гуравдугаар байр 2.5 мянган ам.долларын шагналтай гэнэ.