CRI Монгол радио
Хонконгийн сонгуулийн дүрмийг төгөлдөржүүлж буйд баярлаж байна
3-р сарын 8-нд, Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн засаг дарга ЛиньЖэн Юэ Э ХТРТ-д өгсөн ярилцлагадаа, Төв засгийн газар Хонконгийн засаг захиргааны онцгой бүсийн сонгуулийн системийг сайжруулж, “эх оронч хүмүүсээр Хонконгийг удирдуулах зарчим” хэрэгжүүлж буйд баяртай байна. Хонконг хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлаа баталгаажуулж, ирээдүйд 14-р таван жилийн төлөвлөгөөний хүрээнд үндэсний хөгжлийн стратегид идэвхтэй нэгдэн орно гэжээ.
Олон улсын хамтын нийгэмлэг Хонконгийн сонгуулийн дүрэмд анхаарал хандуулж буй талаар Тэрээр хэлэхдээ, олон улсын том хот болсны хувьд Хонконг нийгмийн аюулгүй байдал, улс төрийн тогтолцооны бүрэн баталгаатай нөхцөл байдалд үндэсний дэмжлэгтэйгээр хөгжил цэцэглэлт тогтвортой байдлаа үргэлжлүүлэн баталгаажуулна гэв.
“Хилийн чанад дахь зарим компани болон улс орнуудын хувьд Хонконгийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж байна. Хонконг нь Гуандун-Хонконг-Макао их булангийн бүс ба хөгжлийн ерөнхий нөхцөл байдалд нэгтгэх асар их боломжуудтай бөгөөд энэхүү боломж улам бүр нэмэгдэх болно. Эх оронч хүмүүсээр Хонконгийг удирдуулах асуудалд Үндэсний аюулгүй байдлын тухай хууль хэрэгжиж эхэлснээр нийгмийн аюулгүй байдал, улс төрийн системийн аюулгүй байдал бүгд баталгаатай болжээ. Хонгконг “нэг улс, хоёр систем”-ийн хүрээнд Төв засгийн газрын дэмжлэгтэйгээр хөгжил цэцэглэлт, тогтвортой байдлыг үргэлжлүүлэн хадгална. Нээлттэй эдийн засгийн хувьд гадаадын аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг Хонгконгт хүрэлцэн ирж, Хонгконгийн ирээдүйн хөгжилд оролцохыг урьж байна. ”