CGTN мэдээ
“Олон улсын байдал, Хятадын дипломат бодлого цэнхэр ном” нийтлэв

3-р сарын 12-нд, “Олон улсын байдал, Хятадын дипломат бодлого цэнхэр ном”-ыг тараах ёслол Бээжингийн Олон улсын асуудал судлах хүрээлэнд болов.
Эх сурвалжаас үзвэл, энэ оны “цэнхэр ном” нь “цар тахал”-ын тухай голчлон өгүүлж, бүтэн номд цар тахал хэмээх үг мянга шахам удаа дурдагдсан байна. Уг “цэнхэр ном” нь 2020 онд гэнэт гарсан коронавирусийн дэлхий дахинд учруулсан үр нөлөөг задлан шинжилж, дэлхийн эдийн засгийг эрс уналтад хүргэснээр барахгүй хүмүүсийн хэлхээ холбоог ихээр багасгаж, сая гаруй хүн амь насаа алдсан юм. Үүний хамт бусад хүчин зүйл давхацсанаас болж хүн төрөлхтний хөгжил, олон улсын засаглалын чадварт томоохон сорилт учруулж, олон улсын байдлыг түргэн өөрчилж байна.
“Цэнхэр ном”-д тэмдэглэхдээ, нэг жилийн турш Хятад улс улс орныхоо бүрэн эрх, аюулгүй байдал, хөгжлийн ашиг сонирхлыг эрс хамгаалахын зэрэгцээ хижгийн эсрэг олон улсын хамтын ажиллагааг дорвитой өрнүүлж, гадаадад нээлттэй байлгахаа цаашид өргөжүүлж, олон талт үзэл болон дэлхийн тогтвортой байдлыг хамгаалахад идэвхтэй үүрэг гүйцэтгэсэн юм.
Н.Пүрэвжав
