Бидэнтэй нэгд

CGTN мэдээ

Хятадын засгийн газар энхийг сахиулах армид вакцин хандивлана

Нийтэлсэн

Синьхуа агентлагийн мэдээ: Хятадаас НҮБ-ад суугаа төлөөлөгч Жан Жюнь 15-нд НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Гутерришт захидал илгээж, Хятад улс НҮБ-ын энхийг сахиулагчдад вакцин хандивлаж, Африкт үүрэг гүйцэтгэж буй армид ашиглуулахыг албан ёсоор мэдэгджээ.

БНХАУ-аас НҮБ-д суугаа Байнгын төлөөлөгчийн баг мэдэгдэхдээ, энэ нь вакциныг дэлхийн олон нийтийн бүтээгдэхүүн болгох амлалт биелүүлж буй бодит арга хэлбэр бөгөөд Хятад улс НҮБ болон олон талт үзлийг бодитоор дэмжиж байгааг харуулж байна. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын “Энхийг сахиулах үйл ажиллагаа” санаачилгын дагуу энхийг сахиулагчдын аюулгүй байдлыг хангах чиглэлээр тэргүүлэгч орнуудын нэг болсны хувьд Хятад улс энхийг сахиулагчдын аюулгүй байдалд маш их ач холбогдол өгч, энхийг сахиулагчдыг эртхэн вакцинжуулалтад хамруулж, энхийг сахиулагчдын амь нас, эрүүл мэнд, үүргээ илүү сайн биелүүлэхэд нь туслахыг хичээж байна. Хятадын засгийн газар энхийг сахиулагчдад Хятадын вакциныг аль болох богино хугацаанд ашиглах боломжийг олгохын тулд НҮБ-ын нарийн бичгийн дарга нарын газартай нягт хамтран ажиллах болно гэжээ.

2-р сарын 17-нд, Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад харилцааны сайд Ван И НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ковид-19 халдварын эсрэг үйлчлэх вакцины талаарх сайд нарын олон нийтийн хурал дээр мэдэгдэхдээ, Хятад улс вакцинаа НҮБ-ын энхийг сахиулагчдад хандивлахаар шийдсэн гэжээ.

Н.Пүрэвжав

CGTN мэдээ3 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ5 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ5 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент5 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм5 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий5 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр5 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм5 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд