CRI Монгол радио
Хятад-Европ чиглэлийн галт тэргээр аялцгаая
Хятад улсын Чүнчин хот болон Германы Дуйсбург хот хоорондын Хятад-Европыг холбосон галт тэрэг анх 2011 оны 3-р сараас албан ёсоор нэвтэрснээс хойш бүтэн 10 жилийн нүүр үзэж байна. Энэ хооронд Германы иргэд Хятад-Европыг холбосон галт тэрэгний тухай гүнзгий ойлголттой болж, тэд Хятад, Германы хүмүүнлэгийн солилцоонд гар бие оролцон, өөрийн хувь нэмрээ оруулсаар ирсэн юм.
“Энэ жижигхэн галт тэрэгний бух тэргийг Ханси гэдэг. Тэрээр аялах дуртай. Хүч бяртай Ханси вагонуудаа чирч хурдлан давхидаг. Түүний араас 1、2、3、4 … гээд вагонууд дугаарлан цуварна. Бяцхан Ханс болон вагонууд нэгдэн “ачаа тээврийн галт тэрэг” гэсэн нэртэй.”
Энэ бол 2019 онд хятад, англи хэлээр хэвлэсэн хос хэлний “Аялаад байгаарай, бяцхан Ханси” хэмээх унших номын эхний хэсгийн агуулга юм. Бяцхан Ханси бол Хятад-Европыг холбосон галт тэрэгний хүүхэлдэйн дүр юм. Номын агуулгыг уншин хүргэж байгаа эрхэм бол тус номын ерөнхий редактор Бенедикт Трептов, тэрээр Герман, Хятадын соёлын инновацийн нийгэмлэгийн тэргүүн бөгөөд 2018 онд Германы иргэдэд Хятад-Европыг холбосон галт тэрэгний цувааг танилцуулах соёлын арга хэмжээ зохиож байв. Тэрээр сэтгүүлчид хэлэхдээ, Арга хэмжээний үеэр бид маш олон хүүхдүүд Хятад-Европын хоорондох галт тэргэнд сонирхолтой байгааг анзаарч, хүүхдүүдэд зориулсан холбогдох ном зохиол хэвлэх санаа төрж билээ. Тус номд Хятад улсаас Дуйсбург хот хүртэлх урт замын аялалын тухай танилцуулсан юм. Энэхүү аялал нь холын хол, бэрхийн бэрхийг туулах хатуу хүнд аялал байж. замд таарах сорилтууд, эрдслүүд олноос олон. Тэгэхэд бяцхан Хансигийн зорилт тодорхой, сэтгэл тайван, зориг тууштай бэрхшээл бүхнийг даван туулж, зорьсон газартаа амар мэнд хүрсэн тухай өгүүлдэг. Үнэндээ бидний амьдрал ч мөн адилхан, зорьсон зорилтоосоо буцахгүй, сонгосон замаараа тууштай аялж байж амжилтын оргилд гардаг шүү дээ гэжээ.
“Аялаад байгаарай, бяцхан Ханси” ном нь Хятад-Европын хоорондын галт тэрэгний тухай Генман улсад сурталчлах ажилд ихээхэн үүрэг гүйцэтгэж, ялангуяа хүүхэд залуучуудад Хятад улсыг сонирхох хүсэл мөрөөдөлтэй болгосон юм. Энэ нь мөн Хятад-Европыг холбосон галт тэрэгний зорилт болох-Худалдааг саадгүй нэвтрүүлэх, иргэд хоорондын харилцааг дэмжих, найрамдлыг гүүр болгох зорилттой агаар нэгэн” гэж Бенедикт Трептовын үздэг байна.
“Хятад-Европын галт тэрэгний тухай анх сонсоод би маш их гайхаж байсан, сүүлдээ бодоод байсан чинь үүнийг л хөгжил гэж хэлнэ биз дээ. Хүмүүс далайн болон агаарын замын тээвэрлэлтийн тухай сайн ойлгодог. Далайн тээвэрлэлт нь хэт удаан байхад агаарын тээвэрлэлт нь үнэтэйн дээр байгаль орчинд ээлгүй байдаг, харин төмөр замын тээвэр нь агаарын болон далайн тээвэрлэлтийн дутууг нөхсөн байдаг. Европ, Хятад улс нь даяаршлын эринд олон талт хамтын ажиллагааг дэмжин ажиллаж, хоёр тал олон салбар дахь дэд бүтцийн хамтын ажиллагааг өргөжүүлэн ажиллаж байна. Энэ нь мөн дэлхий нийтийн хандлага болоод байна” хэмээн тэрээр дурсаж байлаа.
Бенедикт Трептов: Өөрчлөгдөхийг хүсэхгүй Германчуудын хувьд шинэ зүйлийг хүлээж авахдаа удаан байдаг юм. Залуу нэг үеийнхээ шинэ зүйл сонирхох идэвхжлийг бадраах нь юу юунаас ч чухал гэж байлаа. Тэрээр хэлэхдээ, Бид энэ номоороо дамжуулан сорилтуудыг даван туулахын тулд зоригтой байх ёстой гэсэн мессеж өгөхийг хичээсэн. Бух тэрэг бяцхан Ханси олон улс орныг дамжин өнгөрч, олон янзын цаг агаарын нөхцөлд айж сүрдэлгүй, зоригтой аялдаг. Тэрээр нүд тайлж, дэлхий ертөнцтэй нээлттэй харьцах цөс зоригтой нэгэн болж хүмүүжих буй тухай тус номд өгүүлдэг байгаа гэжээ.
Европ, Хятад хоорондын хамтын ажиллагааны ирээдүй гэгээн саруул, Хятад-Евхопыг холбосон галт нь тээврийн чухал холбоос, тэрчлэн соёлыг холбох, иргэд хоорондын харилцааг сайжруулах чухал индэр болж байна. Бидний бүтээсэн ном нь Хятад, Европын хүүхдүүд аль болох эрт, илүү гүнзгий нэг нэгнээ ойлгох, том болсныхоо дараа Хятад, Европын харилцаа, найрамдлын үйл хэрэгт өөрийн хувь нэмрээ оруулахад гүүр болохыг хүсэж байна хэмээн Бенедикт Трептов хэлж байлаа.
Н.Пүрэвжа