CRI Монгол радио
Хятадын засгийн газрын терроризмын эсрэг ололт амжилтыг үнэлэв
3-р сарын 30-аас 4-р сарын 2-ны өдрүүдэд Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн дарга, холбогдох улс орнуудаас Хятадад суугаа элчин сайд, дипломат ажилтнууд гээд 30 гаруй төлөөлөгчид Шиньжянд айлчилж, Өрөмч, Кашгар, Аксу зэрэг газруудаар явж орон нутгийн эдийн засгийн хөгжил, ард иргэдийн амьжиргаа, экологийн бүтээн байгуулалт , шашин шүтлэгийн эрх чөлөө зэрэг ажил байдалтай танилцжээ.
Шиньжянд айлчлах хугацаандаа төлөөлөгчид Шиньжяны терроризм ба хэт даврагч хүчинтэй тэмцэх сэдэвт үзэсгэлэнтэй танилцсан бөгөөд Хятадын засгийн газрын терроризм, хэт даврагч хүчинтэй тэмцэх чиглэлээр хийсэн хүчин чармайлтыг олон орны элчин сайдууд өндрөөр үнэлэв.
Пакистанаас Хятадад суугаа элчин сайд Моин Харкер: Өнөөдөр энэ үзэсгэлэнтэй танилцаад, Шиньжяны түүхийн талаар тодорхой ойлголттой болсон, ялангуяа Хятадын засгийн газрын терроризм, хэт даврагч хүчинтэй тэмцэх талаарх ажилд бүр илүү гүнзгий ойлголттой боллоо. Пакистан улс терроризмын аюулд өртсөөр ирсэн болохоор бид Хятадын засгийн газрын терроризмын эсрэг тэмцлийг бүх хүчээрээ дэмжих болно гэжээ.
\Ренчинсоо\