CRI Монгол радио
Египетийн соёл иргэншлийн музей албан ёсоор нээгдэв
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа агентлагийн мэдээ: Египетийн нийслэл Каир хотод байрладаг Египетийн соёл иргэншлийн музей 4-ны өдөр албан ёсоор олон нийтэд нээлттэй болж эхлэв. Египетийн аялал жуулчлал, соёлын яамны нийтэлсэн тоо бүртгэлээ үзвэл, музей эхний өдөртөө 800 гаруй тасалбар зарсан байна.
Египетийн соёл иргэншлийн музейн гүйцэтгэх захирал Ахмед Гунайм Синьхуа агентлагийн сэтгүүлчид өгсөн ярилцлагадаа, манай музей ойролцоогоор 139,000 квадрат талбайтай, үзэсгэлэнгийн гол танхимын талбай нь 2,000 квадрат метр орчим байж, 65 мянга гаруй төрлийн янз бүрийн дурсгал зүйлсээс 1600 гаруй төрлийг олон нийтэд ил болгон харуулж байна гэжээ.
2002 онд, НҮБ-ын ЮНЕСКО болон Египетийн засгийн газрын хамтын хүчин чармайлтаар Египетийн соёл иргэншлийн музей шаваагаа тавьж, 2017 онд тус музей олон нийтэд түр хугацаагаар нээгдэж байсан юм. Египетийн соёл иргэншлийн музей нь Египетийн түүхийн олон цаг үеийн соёлын өнгө төрхийг харуулсан, соёл, боловсрол, инновац, судалгааг нэгтгэсэн томоохон музей юм.
Н.Пүрэвжав