CRI Монгол радио
Вакциныг шударга хуваарилахыг уриаллаа
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа агентлагийн мэдээ, ДЭМБ-ын Африкийн бүсийн эрхлэгч Мачтисо Мути 8-ны орой Кенийн нийслэл Найробид мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, вакцинжуулах ажил ахицтай байгаа хэдий ч Африкийн маш олон оронд хүрэлцээ муутай байна. Вакцины шударга бус хуваарилалт нь Африкийн хижигтэй тэмцэх ажилд доголдол учруулж магадгүй гэжээ.
Тэрээр мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, өдгөөг хүртэл Африкийн орнуудын вакцинжуулсан хэмжээ дэлхийн 2%-тай тэмцэж байна. ДЭМБ-ын бүртгэлээр, өдгөө Африкийн 45 орон вакцинжуулах ажлаа эхлүүлж, 31 сая 600 мянган тун вакцин хүлээж аваад байгаа бөгөөд 13 сая хүнийг вакцинжуулаад байна. Гэвч эм эмнэлэг, хүйтэн холбоо, ложистик зэргийн шалтгаанаас болж вакцины хуваарилалт тэнцвэргүй байж, тус тивийн 10 орон 93%-ыш вакциныг олж аваад байна гэжээ.