Бидэнтэй нэгд

Дэлхий

Дональд Трамп батлан хамгаалахын зардалд 740 тэрбум ам.доллар хүсэхээр төлөвлөжээ

Нийтэлсэн

НЬЮ-ЙОРК. /TASS/. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргаа 2021 оны санхүүгийн жилийн /10 дугаар сарын 1-нээс эхлэх/ төсвийн төслөө танилцуулахаар төлөвлөж байна. Уг төсөлд батлан хамгаалахын салбарт 740 тэрбум 5 сая ам.доллар зарцуулахаар тусгасан гэж “The Wall Street Journal” сонин мэдээлжээ.

Тус сонинд бичсэнээр, Трампын засаг захиргаа 2021 оны санхүүгийн жилийн төсвийн зардлыг 4 их наяд 8 тэрбум ам.доллар байхаар тооцоолсон байна. Албаны эх сурвалжуудийн мэдээлж байгаагаар, төсвийн төслийг даваа гарагт нийтлэх аж. Трампын засаг захиргаа батлан хамгаалахын зардлыг 0.3 хувиар 740 тэрбум 5 сая ам.доллар болгон нэмэгдүүлэх, харин цэргийн бус зардлыг 5 хувиар бууруулж 590 тэрбум ам.доллар болгохыг санал болгожээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Агаарын нислэг, сансрын уудмыг шинжлэн судлах үндэсний төвд зарцуулах зардлыг 12 хувиар нэмэгдүүлэх, мөн Байгаль орчныг хамгаалах агентлагт хуваарилах төсвийг 26 хувиар бууруулахаар тусгасан байна. Түүнчлэн Мексиктэй залгаа хилийн дагуу хана босгоход 2 тэрбум орчим ам.доллар хүсжээ.

Ерөнхийлөгчийн засаг захиргааны боловсруулсан төсвийн төсөл нь АНУ-ын одоогийн засаг захиргааны баримталж буй тэргүүлэх чиглэлүүдийг тусгасан, тус улсын Конгрессод илгээдэг хүсэлт юм. Конгрессын Төлөөлөгчдийн болон Сенатын танхим өөрсдөө Засгийн газрын зардлыг боловсруулж, баталдаг бөгөөд үүний дараа төрийн тэргүүн эцсийн баримт бичигт гарын үсэг зурах эсвэл татгалздаг ажээ.

Дэлхий3 өдөр өмнө

The U.S. tariff tantrum: A self-defeating trade war

Нийгэм4 өдөр өмнө

Яармагийн гүүрийг энэ сарын 11-14-ний өдрүүдэд түр хаана

Энтертайнмент4 өдөр өмнө

Испанийн “Ramassa” клуб энэ бямба гаригт МОНГОЛД ирнэ

Дэлхий4 өдөр өмнө

Хятадын бараанаас 104%-ийн гаалийн татвар авч байгаа гэж мэдэгджээ

Улс төр4 өдөр өмнө

“Төгрөг нуурын энержи”-г шалгахын тулд гаднын хуулийн байгууллагатай хамтарна

Эдийн засаг4 өдөр өмнө

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын экспорт 19 сая ам.доллараар нэмэгджээ

Дэлхий4 өдөр өмнө

Эдийн засгийн онц байдал тогтоох тухай зарлигт гарын үсэг зурлаа

Улс төр4 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга намайг нотол гэсэн, надад баримт бий!

Нийгэм6 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий6 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм6 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент6 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр6 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент6 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент6 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ