CRI Монгол радио
Ши Жиньпин: БНХАУ, ЕХ-ны харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлагыг баримтална
4-р сарын 16-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин хотноо Франц улсын ерөнхийлөгч Эмманюэль Макрон, Германы канцлер Ангела Меркел нартай хамт Хятад, Франц, Германы удирдагчдын видео уулзалт хийв. Хятад улс болон Европын хоёр том гүрний хоорондох энэхүү чухал яриа уулзалт нь дэлхий нийтийн анхаарлыг татсан юм.
Тус видео уулзалтын үеэр гурван орны удирдагчид цаг уурын өөрчлөлт, БНХАУ, ЕХ-ны харилцаа, цар тахлын эсрэг хамтын ажиллагаа түүнчлэн олон улсын болон бүс нутгийн томоохон асуудлаар санал бодлоо гүнзгий солилцов. БНХАУ, ЕХ-ны харилцааны хөгжлийн ерөнхий чиг хандлага, гол агуулгыг баримтлах талаар Ши Жиньпин дарга дахин онцоллоо.
Э. Макрон: Вакцин нь том гүрнүүдийн хоорондох өрсөлдөөний хэрэгсэл болж болохгүй гэж хэлээд Франц Хятадтай вакцины тэгш хуваарилалтын талаар хамтын ажиллагаагаа бэхжүүлэхэд бэлэн байна гэжээ. А. Меркел: Хятад улсын “14-р таван жилийн төлөвлөгөө” нь Герман-Хятад, ЕХ-БНХАУ-ын хамтын ажиллагаанд чухал боломж авчрахыг Герман чухалд үзэж байгаа бөгөөд дижитал эдийн засаг, интернетийн аюулгүй байдал зэрэг асуудлаар Хятад улстай харилцаа холбоогоо бэхжүүлж, олон орны аж ахуйн нэгжүүдэд тэгш хандах, худалдааны ивээх үзлээс зайлсхийхэд бэлэн байна гэжээ.