CRI Монгол радио
Бадам самрын ачаар баяжлын зам нээгдэв
Өглөө эрт Шиньжяны Шачэ суурины тариачин Тохти Турди дөнгөж түүж авсан хэдэн шуудай бадам самраа тус суурины хөдөө аж ахуйн туслах бүтээгдэхүүний хоршоололд аваачиж зарав.
Хятадын бадам самрын бааз хэмээн нэрлэдэг Шачэ сууринд бадам самрын 1 сая мү буюу 66000 га талбайтай. Энэ нутгийн бадам самар нь амин дэмээр баялаг, нимгэн хальстай байдаг тул хэрэглэгчдийн талархлыг ихэд хүлээсээр иржээ. Сүүлийн жилүүдэд Шачэ суурин “Аж ахуйн нэгж + хоршоолол + тариачин өрх” хэмээх загварыг хэрэгжүүлж, бадам самрын эдийн засгийн өртгийг улмаар нэмэгдүүлж чадсанаар нутгийн тариачид энэхүү самрыг “алтан самар” хэмээн нэрлэх болжээ.
Тус хоршооллынхон бадам самар, хөвөн, эрдэнэ шиш зэрэг хөдөө аж ахуйн туслах бүтээгдэхүүнээ Засгийн газрын тогтоосон үнээр тариачдын гараас худалдан авдаг нь тариачдад ихээхэн ашиг хүртээж байна. Өдгөө Шачэ нутгийн бүтээгдэхүүнийг Тяньжинь, Хэнань, Аньхуй зэрэг муж хотуудад нийлүүлж буй бөгөөд жилийн борлуулалтын хэмжээ 10 сая юаньд хүрчээ. Хоршооллынхон тариачдын орлогыг нэмэгдүүлээд зогсохгүй тус нутгийн ядуу айлын 31 хүүхдийг ажлын байраар хангажээ.