CRI Монгол радио
АНУ, Энэтхэг цар тахлын эсрэг нягт хамтран ажиллахаар байна
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминСиньхуа агентлагийн мэдээ, АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 26-нд Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модитай утсаар ярьж, хоёр орон цар тахлын эсрэг нягт хамтран ажиллах болно гэжээ.
Цагаан ордон мөн өдөр мэдэгдэл нийтэлж тэмдэглэхдээ, сүүлийн үед цар тахал ноцтой байгаа Энэтхэгийн ард түмэнд тусламж үзүүлж, хүчилтөрөгчтэй холбоотой эд бараа, вакцин үйлдвэрлэх түүхий материал хангах, эмчилгээний арга туршлага зэргийг багтаасан яаралтай тусламж олгох болно гэдгээ Байден амласан байна гэжээ.
Энэтхэгт сүүлийн үед цар тахлын халдвар ноцтой болж, Энэтхэгийн эрүүл мэндийн салбарын 26-нд нийтэлсэн тоо баримтаар 25-нд Энэтхэгт цар тахлын халдвар авсан хүний тоо 352991-д хүрч, халдвар авсан хүний тоо 5 өдөр дараалан 300 мянгаас давсан байна.